Нийгэм мэдээ

Ховд, Увс аймагт 21 айлын гэр, байшин нуржээ

Салхи, шуургаХовд аймаг, Чандмань сум, Дарви. Баянхайрхан багийн “Засварын бууц”, “Хөх толгойн урд бууц”, “Овын бууц”, “Адгийн-Ашаат” Жаргалант багийн “Хөх толгой”, Дарви сум, Булаг багийн “Дарвын нуруу”, Дэлгэр багийн “Голын-Эх”, “Ширээнгийн хэрэгт”, Мөрөн багийн “Ширээ-Эх”, “Мөрөнгийн-Ам”, “Онхын хөндий”, “Цагаан шороот” гэдэг газруудад 12.04-ний өдрийн 14:00 цагийн орчим 26-28 м/с хүчтэй салхи шуурга болсоны улмаас гэр, байшин, гараашийн дээвэр нурсан тухай дуудлагыг 12.04-ний өдрийн 20:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Чандмань, Дарви сумын Засаг даргаар ахлуулсан 25 ажилтан, 7 автомашинтайгаар 15 өрх, айлын 13 гэр, 1 байшин, 1 гараашийн дээвэр нурсан байсныг нүүлгэн шилжүүлж, тусламж үйлчилгээ үзүүлж ажилласан.

Ховд аймаг, Зэрэг сум. Хөндлөн багийн “Далан-Үнээ”, “Өндөр бүүр”, “Орохын булаг”, “Булгийн тавьт” гэдэг газар 12.04-ний өдрийн 12:10 цагийн орчим 28 м/с хүчтэй салхи шуурга болсоны улмаас гэр, байшин, гараашийн дээвэр нурсан тухай дуудлагыг 12.04-ний өдрийн 12:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид 12:27 цагт очиж иргэн А, Ш, Х, Т, Б нарын 5 ханатай 2 гэр, 4 ханатай 1 гэр, 1 байшин, 1 гараашийн дээвэр нурсан байсныг нүүлгэн шилжүүлж, тусламж үйлчилгээ үзүүлж ажилласан.

Увс аймаг, Ховд сум. Шивэр багийн “Хатуу хөтөл” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 160 км, сумын төвөөс урд зүгт 35 км/-т 12.04-ний өдрийн 12:30 цагийн орчим 13-15 м/с хүчтэй салхи шуурга болсоны улмаас 6 ханатай гэр унасан тухай мэдээллийг 12.04-ний өдрийн 18:43 цагт мэдэгдсэн. Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан 6 ажилтан, 35 км замыг туулан 13:01 цагт очиход иргэн С-ийн 6 ханатай гэр нурж унасан байсныг тусламж үзүүлж, хохирлын хэмжээг тогтоож ажилласан.

Завхан аймаг, Цэцэн-Уул сум. Сангийн далай багийн “Цэцэнхайрхан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 247 км, сумын төвөөс баруун зүгт 25 км/-т 12.04-ний өдрийн 16:00 цагийн орчим 14 м/с хүчтэй салхи шуурга болсоны улмаас 2 гэр нурж унасан тухай мэдээллийг 12.04-ний өдрийн 18:40 цагт мэдэгдсэн. Тус сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан 7 ажилтан, 25 км замыг туулан 20:04 цагт очиход малчин Ч-ын 4 ханатай, 5 ханатай 2 гэр унасан байсныг тусламж үзүүлж, хохирлын хэмжээг тогтоож ажилласан.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button