Нийгмийн

Үйл явдал: Шахмал түлштэй холбоотой нотлох баримтын талаар мэдээлнэ

Арванхоёрдугаар сарын 6-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм:

09.00-12.00 цагт: МҮХАҮТ-д: “Монголын бизнесийн орчин-2023” судалгааны дүнг танилцуулна.

10.00 цагт: Төрийн ордонд: УИХ-ын Түр хорооны нүүрс олборлолт, худалдан авалтын үйл ажиллагааг хянан шалгаж, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол 3 өдрөө үргэлжилнэ.

10.00 цагт: Цаг уур, орчны шинжилгээний газарт: БОАЖЯ-наас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлажээ. Утас: 9404-4104.

11.00 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд: Сайжруулсан шахмал түлштэй холбоотой нотлох баримтын талаар иргэдийн төлөөлөл мэдээлнэ.

11.30 цагт: Боловсролын зээлийн сантай холбогдуулан Лу.Гантөмөрт хилийн хориг тавихыг шаардаж АН-ын гишүүдээс мэдээлэл хийнэ.

-Монгол Улсын Консерваторид: Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Төрийн шагналт, Ардын жүжигчин морин хуурч багш Г.Жамъяны нэрэмжит мэргэжлийн морин хуурчдын олон улсын III уралдааны шалгаруулалт болно. 

-Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод: Говийн бүсийн оёмол бүтээгдэхүүн, хувцас загварын "Уран шаглаа-2023" улсын уралдаантай. 

-Монголын Уран зургийн галерейд: “Стрийт фото” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button