Украин: АНУ-ын тусламж хойшлогдох нь ялагдалд хүргэх том эрсдэл

Украины томоохон албан тушаалтан мягмар гарагт /2023.12.05/ АНУ-аас Киевт өгч буй тусламж хойшлогдох нь Украин ОХУ-ын ялагдах том эрсдэл болно гэж хэлжээ. Тус улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермак “Хэрвээ тусламж хойшлогдвол, бид одоогийн нөхцөл байдлаа хадгалахад хүндрэл учруулах эрсдэл болж өгнө” хэмээсэн юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден аравдугаар сард Конгрессыг Украин, Израилд тусламж илгээн АНУ-ын хилийн хамгаалалтыг нэмэгдүүлэх 106 тэрбум ам.долларын төсвийг батлахыг уриалсан. Аливаа төслийг батлахын тулд АНУ-ын Төлөөлөгчдийн танхим эхлээд дэмжих ёстой.

Тус танхимд Бүгд Найрамдах нам олонх, тэд 106 тэрбум ам.долларыг дэмжихээс татгалзаж байгаа юм. Үүний улмаас Украин руу илгээх тусламж гацалтад ороод буй. Ермак Украины төсөвт гаднаас тусламж ирэхгүй байх нь эрсдэл гэдгийг онцолсон юм.
Украины Засгийн газар ирэх онд төсвийн алдагдал нь 43 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолжээ. Ермак “Мэдээжийн хэрэг, төсвийн шууд дэмжлэггүйгээр дайны дундуур одоогийн нөхцөл байдлаа хадгалж, ард түмэн амьжиргаагаа залгуулахад хүндрэл тулгарна” гэсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
222
Үхсэн баас Украйн бүү хэл нато барахгүйшдээ
Яасан, сэтгэцийн юм нь хөдлөв үү,