Нийгэм мэдээ

Сэрэмжлүүлэг: Гэрээ хэт ойрхон барьснаас богино хугацаанд шатах эрсдэлтэй

Өнөөдөр /2023.12.06/ 13:21 цагт БЗД-ийн 2-р хороонд айлын гэр шатаж байна, ойрхон байгаа 2 гэр рүү гал орох гээд байна гэсэн дуудлага мэдээлэл иржээ.

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 5 ханатай гэр бүрэн шатаж, хажуугийн 2 гэр галд хайрагдаж байсныг бүрэн унтрааж ажиллалаа.

Гэр хорооллын айл өрхүүдийн зай хэмжээ алдагдаж, хэт ойр зайтай байрлах нь гал түймрийн үед богино хугацаанд дамжин шатаж эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирох аюул эрсдэлийг дагуулж байгаа тул таван метрээс багагүй зайд байрлуулахыг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button