24 цагийн гүйлтийн ДАШТ-д анх удаа багаараа амжилттай оролцлоо

Тайваний Тайпэй хотод болсон 24 цагийн гүйлтийн ДАШТ-д манай баг тамирчид анх удаа бүтэн багаараа амжилттай оролцож, 45 улс оролцсоноос эрэгтэй баг 16, эмэгтэй баг 18 дугаар байранд шалгарлаа.
Тодруулбал, 24 цагийн гүйлтэд Э.Ганбат 233.117 км, П.Отгонбаатар 212.278 км, Н.Лхагва-Эрдэнэ 192.450 км, Б.Гүнтэвчимэг 183.350 км, Ч.Батжаргал 180 км, 12 цагийн гүйлтэд Ч.Пүрэвжав 117.800 км-т амжилт гаргалаа.
Мөн 34 хүртэлх насны ангилалд Э.Ганбат, 40-44 насны ангилалд Н.Лхагва-Эрдэнэ, Ч.Пүрэвжав нар ОУХМ, Б.Гүнтэвчимэг шинэчилсэн нормативаар болзлоо биелүүлжээ.

Мөн тус тэмцээний үеэр /Open Race/ Мастеруудын ДАШТ-ийг давхар зохион байгуулсан байна. Монгол улсаа төлөөлөн ОУХМ З.Нина 60-64 насны ангилалд 131,800 км гүйж ангилалдаа 5-р байранд орсон байна.
Б.ХАШ-ИЛД











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.