Улс төрийн мэдээ

Б.Ганхуягийг сонсголоос "жийх" МАН-д ашигтай хувилбарыг хэрэгжүүлбэл үр дүн хүлээлтгүй

"Нүүрсний сонсголын хоёр дахь шатанд танай намаас хүн дуудагдах уу. Энэ удаад дандаа Ардчилсан намын хүмүүс гэрчээр ирлээ?" гэсэн асуултад ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Санаа зоволтгүй. Энд багталцахгүй олноор нь дуудна" гэж хариулсан.

Эхний шатны сонсголын ерөнхий сэдэв жижиг Тавантолгой. Харин гурав дахь өдрөөс нь эхэлж, том тавантолгойн санхүүгийн үзүүлэлтүүдийг хэлэлцэж эхэлсэн. Үүгээр ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг гэрчээр дуудагдсан. Б.Ганхуягийг Б.Энхбаяр өөрийн амаар гэрч гэж зарласан.

Гэвч шүүхийн шийдвэрийн дагуу цагдан хоригдож буй хүнийг түр суллаж, УИХ-ын хянан шалгах түр хорооны хуралдаанд суулгах хуулийн боломж байхгүй гэж Б.Энхбаяр тайлбарлаж байна.

Өчигдөр Б.Ганхуягийн эгч, дүү нар Төрийн ордонд хүрэлцэн ирж, Б.Ганхуяг өөрөө сонсголд оролцох хүсэлтэй байгааг нь уншиж сонордуулсан юм. Харин Б.Энхбаяр сайд "Би Үндсэн хууль зөрчиж, Б.Ганхуягийг авч ирвэл сайдаас огцрох хэмжээний асуудал болно. Иймд сонсгол үймүүлэх гэсэн ийм оролдлогыг хүлээж авахгүй" гэж мэдэгдээд байна.

Үүнд нэг асуудал үүсэж буй нь, Б.Ганхуягийг гэрчээр оролцох боломжгүй гэдгийг хуулийн сайд Б.Энхбаяр өөрөө мэдэхийн дээдээр мэдэж байсан байх учиртай. Тийм мөртлөө, эхэнд нэрлэн дуудсан нь ямар учиртай вэ. Үнэхээр гэрчээр оролцуулна гэж санасан уу. Тэгээд явц дунд МАН-аас "хориглолт"-д орчхов уу.

Өдгөө жил шахуу хорих ангид сууж, эрүүл мэндээрээ хохирлоо гэсэн мэдээллийг хийсээр буй Б.Ганхуяг хамгийн сайн мэдээлэлтэй нэгэн. Ил далдаар түүний амь нас, эрүүл мэндэд элдэв хөндлөнгийн арга хэрэгслээр нөлөөлөх ажиллагаа явагдаж буй ч гэж яригдсаар ирсэн.

Өмнө нь Б.Ганхуягийн эгч, дүү нар мөн мэдээлэл хийхдээ элэг нь муудаж, хөл нь үхэжсэн талаарх зургийг үзүүлж байв. Харин өчигдөр хүнцэлд, их хэмжээний цианидад хордсон лабораторийн дүгнэлт гарсан талаар бичиг үзүүлээд явж байна. Шүүх хурал нь удаа дараа хойшилдог. Б.Ганхуяг өөрөө "Би хурдан шүүлгэмээр байна. Хойшлуулмааргүй байна. Аль болох хурдан, нээлттэй шүүгээд өг" гэж шүүх танхимд хэлдэг.

Энэ логикоор, Б.Ганхуяг МАН-ын нөлөө бүхий эрхмүүдийг мэдүүлгээрээ татаж унагах эрсдэлтэй. Тэр утгаар хорих ангид нь удаан байлгах сонирхол бий гэж ярьж, бичсээр байгаа нь оргүй биш байх талтай. Харин нүүрсний сонсголд тэр өөрөө гэрчээр оролцох хүсэлтэй буйгаа захидлаар илэрхийлж, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт хүргүүлсэн ч ёсоор болсонгүй.

Б.Энхбаяр эхний шатны сонсголоор "Ажнай" Д.Бат-Эрдэнэд 10 минут гаруй үг хэлэх, өөрийгөө өмгөөлөх, сэдвээс хазайх "зөвшөөрөл"-ийг ил цагаан өгч, толгой дохиж, араас нь "Д.Бат-Эрдэнэ гишүүн сайн хариулт өглөө" гэсэн үг унагаж байгаа нь нууц биш. Үүнээс л энэ удаагийн сонсгол үр дүнтэй бөгөөд шударга болж чадах уу гэсэн эргэлзээ төрж буй.

Араас нь Б.Ганхуягийг эхлээд гэрчээр дуудсанаа дараа нь "Боломжгүй юм билээ, хууль зөрчинө" гэж тайлбарлаж байгаа хандлага дахин анхаарал татаж байна. Үнэхээр хоёр дахь шатны сонсголд, жинхэнэ ЭТТ ХК-ийн асуудлыг хэлэлцэх үеэр Б.Ганхуяг л гэрчээр оролцохгүй юм бол тойрч, тойруулсаар өнгөрнө. Ер нь хэнийг гэрчээр дуудах, тэд нь ирэх, ирэхгүйн ялгаанаас шалтгаалж, сонсгол улс төрийн өндөр авах эсэх нь тодорхой болно.

УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд энэ талаар, яг цагдан хорих шүүхийн шийдвэртэй хүнийг гэрчээр дуудаж болно гэсэн заалт бол алга.

Харин хэнийг ч гэрчээр дуудах бүрэн эрхтэй, харин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрч ирээгүй бол Зөрчлийн тухай хуулиар шийтгэл хүлээнэ гэж заажээ.

Нөгөө талаар 4-р зүйл, "Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтыг хэрэгжүүлэх зарчим" гэсэн хэсэгт: Хараат бус байгууллагад нөлөөлж болохгүй гэсэн агуулга байгаа юм. Б.Энхбаяр сайдын хувьд Б.Ганхуягийг гэрчээр дуудах нь шүүхэд нөлөөлөх агуулгатай гэж тайлбарлаж буй.

Ингээд гэрчээр дуудсан болж сцендээд, дараа нь хууль ярих байдлаар Б.Ганхуягийг бол сонсголд оролцуулахгүй юм байна. Нөгөө талаас, холбогдолтой гэх гэрчээр дуудагдсан хүн бүр оролцож, "Ажнай" шиг хариу тайлбараа өгч, өөрийгөө өмгөөлөх боломжоор хангагдах эрхтэй.

Б.Ганхуягийг сонсголоос "жийх" нь МАН-д ашигтайгаас гадна хүний эрхийг ч ялгаварлан зөрчиж болзошгүй.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-12-07 09:49

Ганхуяг ам �##�дах учир оролцуулахгүй, Хамаг үнэнийг нь хэлээд туучв�##� манай дарга нар эвгүйтнэ

Зочин
Зочин
2023-12-07 23:51
Reply to  Зочин

Аавын хүүг �##�аг үзэхгүйгээр оролцуулах хэрэгтэй . Ш�##�гагдаж байгаа хүмүүс бүгд л нүүрсний сонсголд оролцож байна.Өөрөө оролцох хүсэлтээ ирүүлээд байхад Б.Энхбаяр юунаас нь айгаад татг*лзаад байгаа юм бол .Нүүрсний сонсголд Ганхуягийг оролцуулснаар МАН дахиж сэхэхгүйгээр булшлагдах юм байхаа даа.Тэгээд оролцуулахгүй татг*лзаад байна гэж хардаж байна даа

Зочин
Зочин
2023-12-07 23:41
Reply to  Зочин

МАНын долоон булчирхайг бүгдийг тоочих учир ихэд айж байгаа бололтой . Бат эрдэнэ бас бус хүмүүс ш�##�гагдаж байгаа.Адилхан л шүүх хур�##� нь болоогүй учир сонсголд оролцуулах хэрэгтэй .Хамаг гол юм ярих хүн бол Ганхуяг мөн .Б.Энхбаяр худ�##� гар юм даа.

Зочин
Зочин
2023-12-07 10:53

Энэ төрд болж бүтэж байгаа юм ердөө байхгүй болжээ. Эрүүгийн хэргээр ял эдэлж байсан ялтан Амарсайхан гэх нөхрийг гэрчээр оролцуулаад Зоригийг �##�сан гэх хэрэгт Содномдаржаа Чимгээ гэх хоёр иргэнд бүх насаар нь хорих ял оногдуулж эрүүдэн шүүж там�##�сан. Энд гэрч гэх Амарсайхан ялтан бол шүүхийн шийдвэрээр олон жилийн ял эдэлж байсан учраас үг хэлэх, гэмт хэргийг шийдэхэд гэрч болох, мөн сонгуульд сан�##�аа өгөх зэрэг эрхээ эдлэх эрхгүй этгээд байсан. Харин өнөөдөр урьдчилан хорих төвд хоригдож байгаа Ганхуяг бол асууд�##� нь шүүхээр шийдвэрлэгдээгүй байгаа учраас энэ хүн бол ямарч асууд�##�д гэрчээр оролцох эрхтэй. Харин худлаа гэрчлэх юм бол хожим шүүхээр асууд�##� нь ороход ялын зүйл анги нэмэгдэнэ. Үүнийг нь сануулж гарын үсэг зуруулаад ярих зүйлийг нь чөлөөтэй хэлүүлж сонсох хэрэгтэй.

Уншигч
Уншигч
2023-12-07 11:05

МАН-ын хамаг булай дэлгэгдэх учир ....

МАН-ын хашир гишүүн
МАН-ын хашир гишүүн
2023-12-07 11:13

Ганхуяг бол ортдокс хөгшин коммунист биш з �##�уухан төлгөн коммунист учир МАН-аа чээжээрээ хаах, амиа раа хамгаа лах нтр явда л байхгүй.Тэгэхээр бүх үнэнийг дэлгээд ярьчихнаа... гэрчээр оруулжболохгүй шүү !!!

Зочин
Зочин
2023-12-07 11:21

Ганхуягийн асууд�##� шүүхээр таслан шийдвэрлэгдээгүй учраас ямарч асуудлаар гэрчийн мэдүүлэг өгөх эрхтэй. Шүүгч нь асуудлыг шийдэхдээ хуулийн за�##�тын дагуу өөрийн дотоод сэтгэлээрээ асуудлыг шийдэх үүрэгтэй. Хэн нэгэн хүн шийдэх асууд�##�тай нь холбогдуулаад ямар нэг мэдүүлэг өгөхөд шүүхэд нөлөөлснө гэж үзэж болохгүй. Яг үнэнийг хэлэхэд шударга шүүгч бол асуудлыг шийдэхдээ өөрийн дотоод сэтгэлдээ бүрэн итгэж чих нь дүлий юм шиг байх ёстой. Өөрөөр хэлбэл гаднаас хэн ч юу ч ярьсан сонсоогүй юм шиг байх ёстой.

Зочин
Зочин
2023-12-07 21:09

Энэ асуулыг хараад байгаарай.Энхбаярын эздийх нь булхай хулгай дэлгэгдэх гээд байгаа учир чухам ацан ш�##�аанд ороод �##�цаганаж байх шиг байна. Ганхуягийг үгийг нь олны өмнө хэлүүлэх ёстой.

Холбоотой мэдээ

Back to top button