Нийгэм мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газарт чиглэл өгөх талаар мэдээлнэ

Улаанбаатар хотод өнөөдөр /2023.12.07/ болох үйл явдлын тоймыг хүргэж байна.

“Чингис” зочид буудлын “Өргөө” танхимд

09:00 цагт “Нийгмийн эрүүл мэнд-эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэргүүлэх чиглэл болох нь” эрдэм шинжилгээний хурал болно. Өсвөр насны хүүхдүүдийн мансууралтын өнөөгийн нөхцөл байдал, Ахмадуудын сэтгэл хөдлөлийн тогтвортой байдал ба түүнийг тодорхойлогч зарим хүчин зүйл, Хүнсэнд хэрэглэгдэх тосны чанарыг судалсан дүн гэх мэт шилдэг илтгэлүүд хэлэлцэгдэнэ.

Төрийн ордонд

09:00цагт УИХ-ын Хянан шалгах түр хорооны "Нүүрсний" сонсгол дөрөв дэх өдрөө үргэлжилнэ.

10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. Мөн Ажлын хэсгийн хуралдаан болно. 

Хууль зүйн үндэсний хүрээлэнд

10.00 цагт УИХ дахь АН-ын бүлэг, “Хүртээмжтэй хөгжил хүрээлэн” ТББ-ас жагсаал, цуглаан хийх журмын хуулийн шинэчлэлийн талаар хэлэлцүүлэг хийнэ.

Хэвлэлийн хүрээлэнд

10:00 цагт “Монгол орны цөлжилт, үр дагавар”, “Хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох гарц, шийдэл” сэтгүүлчдэд зориулсан хэлэлцүүлэг болно. 

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:30 цагт Хүүхдүүдэд байгаль дэлхийд ээлтэй дадал, хэвшлийг суулгах зорилгоор “Илүүчилье эдгээе” эерэг хөөрхөн уралдаан зарлаж буй талаар нэг сая тамхины иш түүж байсан “Бөмбөрцгийн Сүмбээ” хүүхдийн байгууллагаас мэдээлэл хийнэ.

Монгол ньюс мэдээллийн төвд

11:00 цагт "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн ар гэрээс цаг үеийн асуудалтай холбоотой мэдээлэл хийнэ.

ОБЕГ-т

10:00 цагт “Гамшгийн эрсдэлийг бууруулахад шинжлэх ухаан, техник, технологийн ашиглалтыг нэмэгдүүлэх, жендэрийн мэдрэмжтэй гамшгаас хамгаалах үйл ажиллагаа” сэдэвт хэлэлцүүлэг болно.

Төрийн ордны ёслол, хүндэтгэлийн "А" танхим 

10:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч цаг үеийн асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийнэ.

Шангрила хурлын зааланд

14:00 цагт ЭМЯ, “Глобаль” сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн 20 жилийн тайлангийн хурал болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-12-07 11:07

шоу

Холбоотой мэдээ

Back to top button