Нийгмийн

Б.Ганхуягийн ар гэр: Дүүгийн бие дэх хүнцлийг аажмаар хордуулах дээд тун гэсэн

Урьдчилан хорих 461 дүгээр ангид жил гаруй хоригдож буй Б.Ганхуягийн эрүүл мэнд болон бусад асуудлынх нь талаар түүний гэр бүлээс мэдээлэл хийж, нагац ах, найз, төрсөн ах, эгч, дүү нар нь байр сууриа илэрхийлж, хүсэлт гомдол саналаа хэллээ.

Төрсөн эгч "Миний дүүгийн биеийг хэвийн байна, горонд орсон хүн ингэж мууддаг, бараг битгий баашлаад бай гэж хэлэх ёсзүй эмч хүнд байдаг юм болов уу. Ийм хүмүүсийг ар гэр нь маш сайн анзаарах хэрэгтэй. Бид ямар байдгийг өөрсдийн биеэр харлаа. Бид ШШГЕГ-т эмчлүүлэх, хордлого тайлуулах хүсэлт өгсөн ч хариу өгөөгүй байна. Хүнцэл эрт дээр үеэс хаад ноёдыг хордуулдаг байсан гэж уншлаа: Шинжилгээнүүдийг нь гадагшаа явуулсан тайлбар нь ирсэн. Ингэхэд хүний биеийг аажмаар хордуулах дээд тун гэсэн хариу ирсэн. Хүнцлийн хэмжээ үсэнд, шээсэнд, цусанд гэсэн гурван янз байгаа. Дүүгийн минь эрүүл мэндэд холбогдох газруудад анхаарч өгнө гэж найдаж байна".

Төрсөн ах "Бид худлаа, зохиож яриагүй. Хор судлалын ганц лабораторийн шинжилгээнд бид итгэж байгаа. Хүний биед байх ёстой хэмжээнээс 9200 дахин их хүнцэл илэрсэн. 461 ангийг бид ойлгож байгаа. Тэднийх гаргаж чадахгүй байгаа. Бид нар энэ шинжилгээг нь авахуулаад өглөө. Одоо эмчлээд өг л дөө. Бид ийм л юм хүсч байгаа. Гэмт хэрэг үйлдсэн ч бай, үйлдээгүй ч бай хүн эрүүл амьдрах эрхтэй. Гэм буруутайг нь эцэслэн тогтоогоогүй байна. 461 дүгээр эмчилж чадахгүй бол Хор судлалын лаборатори, "Сонгдо" эмнэлэгт үнэнээ хэлэх хэрэгтэй. Одоо ШШГЕГ мэдээлэл хийнэ, хэвийн зүгээр гэж хэлэх гэж байгааг бид мэдэж байна. Бид холбогдох газруудад энэ асуудлаар гомдол гаргасан. Цаашид хэн нэгнийг, олон хүүхдийн аавыг битгий ингэж хордуулаасай гэж хүсч байна. Б.Ганхуяг гэж хүнийг яагаад сонсголд оруулахгүй байгаа юм бэ. ЭТТ-г төслийн нэгж буюу цаасан дээр байхаас нь ажилласан хүн. Энэ уурхайн бүх юмыг мэдэх хүн Б.Ганхуяг. Бид өчигдөр Хууль зүйн сайдад хүсэлт өгсөн."

Нагац ах "Ноднин 12 сараас хойш дүүдээ үргэлж санаа зовж, эмзэглэж явна. Сонсголыг үзлээ. Яагаад энэ хүнийг оруулдаггүй юм бэ. Үе үеийн дарга нар, албан тушаал хашиж явсан хүмүүс ирж. Тэд нар шиг энэ хүнийг яагаад ганцааранг нь ингээд хориод байгаа юм бэ. Нүүрсний хэргээс Б.Ганхуягаас өөр хоригдож байгаа хүн байхгүй ш тээ. Эрүүл мэнд нь маш чухал байна. Гадуур байлгаж эмчилгээг нь хийлгэхийг хүсч байна" гэв.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-12-07 11:58

Иф цайзад хоригдож байсан Наполеон Бонапартыг маш удаанаар хүнцэлээр хордуулж �##�сан нь тогтоогдсон байдаг.

Зочин
Зочин
2023-12-07 12:37

Ар гэр эгч авгай дүүгээ эртхэн хулгайн савраас татах байсан юм буруу ажил хийж бна боль зогсоо гэж уйлаад гуйхгүй хам хэрэгтэн болоо биздээ

Баасансүрэн
Баасансүрэн
2023-12-07 13:51

Хүн буруу хэрэг хийсэн байсанч хорлогдох ёсгүй, ял зэмлэлээ л өгнө биз.
ЭТТ- г хамгийн сайн мэдэж байгаа хүнийх нь хувьд ард түмэн сонсголд оруулж үнэн бодит мэдээлэл авахыг хүсч байна. Хэрвээ энэ хүнээс үг сонсохыг хүсэхгүй байгаа бол одоогийн эрх баригчдыг гол хулгайч нь гэж ойлгогдож үлдэх болно. Ард түмэн сонгодог шүү.

Gantigmaa
Gantigmaa
2023-12-07 16:01

Ганхуягын хамаар�##� бүхий этгээд - цүнх баригч суганы дүү Батжарг�##� нь Саруул зах-д архи дарсны үнэтэй бөөний төв ажлуулж мөнгийг нь угааж байгааг ш�##�гана uu

өмгөөлөгч Зочин
өмгөөлөгч Зочин
2023-12-08 12:17

хаан юм уу хаашаа энэ б�##�айг хэн тоож хордуулахав дээ зүгээр ялаа ваад �######�ж үз 17 хаус , том байшингаа улсад өгөөд хауст чинь хүмүүс оруулж мөнгийг улсад оруулья хөө ах дүү нараа

Холбоотой мэдээ

Back to top button