НийгмийнНийгэм мэдээ

461-р ангийн эмч: Б.Ганхуяг 5-9 удаа эмнэлэгт хэвтэж, шинжилгээ өгсөн, бие нь хэвийн байгаа

"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа саатуулагдаж, урьдчилан хорих ангид жил гаруй цагдан хоригдож буй Б.Ганхуягийн эрүүл мэндийн асуудалд ноцтой асуудал үүссэн талаар ар гэр нь удаа дараа мэдээлж буй. Өөрөөр хэлбэл Б.Ганхуягийн гэр бүлийнхэн дүүгээ, ахыгаа хүнцэл гэх бодисоор хордуулсан энэ нь аажмаар нөлөөлж биеийн байдал нь муудаж байгаад анхаарал хандуулаач хэмээн хэвлэлийн хурал хийж, холбогдох газруудад хандсаар байгаа.

Тэгвэл энэ асуудлаар ШШГЕГ-аас тайлбар мэдээлэл өглөө.

ШШГЕГ "Нийгэмд тэнцвэртэй мэдээлэл хүргэх үүднээс бид нар албан ёсны мэдээлэл өгч байна. Өнөөдөр 461 дүгээр ангид 800 гаруй хоригдогч байна. Тэд бүгдээрээ нэг гал тогооноос хоол ундаа хэрэглэдэг. Үндсэндээ энд 800 хүний эрүүл мэнд, аюулгүй байдал яригдаж байгаа учраас та бүхэнд албан ёсны мэдээллийг өгье гэж бодсон юм. Б.Ганхуягийн хувьд хүнцэл гэж яриад байгаа. Энэ нь хүний биед тодорхой хэмжээгээр зайлшгүй байдаг химийн элемент" .

-Б.Ганхуяг шинжилгээний хариу одоогийн байдлаар ямар нэг эмгэг өөрчлөлтгүй гарч байгаа-

461-р ангийн эмч "Б.Ганхуяг анх 2022 оны 12 дугаар сарын 07-нд цагдан хоригдсон. Үзсэн жижүүр эмчийн тэмдэглэлд биеийн эрүүл мэнд тогтвортой, амин үзүүлэлт хэвийн, хэсэг газрын үзүүлэлтээр бол хоёр хөлийн шилбээр хуучин харшлын сорвитой гэж хүлээж авсан тэмдэглэл үзлэг байдаг. Б.Ганхуягийг хоригдсон цагаас нь эхлээд хорих ангийн эмнэлгийн хяналтад явж байгаа. Эмнэлэгт гурван удаа хэвтсэн. Хорих 401 дүгээр ангийн нэгдсэн эмнэлгийн эмнэлэг хяналтын комиссын шийдвэрээр лавлагаа шатлалын эмнэлэгт 5 дугаар сард "Интер мед" эмнэлэгт, 11 дүгээр сард "Сонгдо" эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Хоригдож байх хугацаандаа байнгын өдөр тутмын хяналтын үзлэг хийж байсан. Зургаан удаа лабораторийн шинжилгээнд, гурван удаа багажийн шинжилгээнд хамрагдсан. Одоогийн байдлаар эмгэг өөрчлөлт илрээгүй. Өнөөдрийн байдлаар Б.Ганхуягийн биед илрэх илэрхий зовиур байхгүй, амин үзүүлэлтүүд нь тогтвортой, шинжилгээнээс гарсан өөрчлөлт байхгүй.

Ерөнхий хордлогын шинж тэмдэг хүний биед илрэхдээ бөөлжинө, гүйлгэнэ, бие сульдана, ядарна, булчин суларна. Энэ хүнд тийм шинж тэмдэг илрээгүй байна. Амин үзүүлэлтүүд хэлбэлзээгүй байна. Шинжилгээгээр хордлогын шинж тэмдэг илрээгүй. 10 дугаар сард хордлого өгөөд хөл гараар нь тууралт гарсан гэх мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотой тайлбар мэдээлэл өгөхөд бид нар Арьс судлалын үндэсний төвөөс эмч ирж үзүүлсэн. Эдийн шинжилгээ авсан. Энэ хариу нь энгийн хайрст гэж гарсан. Өнөө өглөө үзэхэд амин үзүүлэлтүүд нь хэвийн байсан. Хордлогын шинж тэмдэг илрээгүй" гэв.

Мэдээллийн үеэр хоригдогч Б.Ганхуягийн ах, эгч нарын зүгээс "Бид 3 дугаар шатлалын магадлагаа бариад явж байна. Танайхаас нэг шатлал илүү эмнэлгийн магадлагаа. Та нар бодит мэдээлэл өгөөч" гэх асуулт, хүсэлтийг тавьсан юм.

-Б.Ганхуягийн шинжилгээний хариу дахь хүнцлийн хэмжээ хэвийн үзүүлэлт-

Эмнэлгийн хэлтсийн дарга, хурандаа Ч.Лхамсүрэн "Хүнцэл гэдэг хүнд металлын элемент. Олон улсад болон манай монгол улсад стандарт тогтоосон байдаг. Ундны усанд олон улсад 0.05 мг/л хэмжээтэй, монгол улсад 0.01 мг/л хэмжээтэй байдаг. Нэг литр усанд ийм хэмжээтэй байна гэсэн үг. Хүнсний бүтээгдэхүүн үр тариа, мах махан бүтээгдэхүүн, жимс хүнсний ногоо, сүү сүүн бүтээгдэхүүн, далайн бүтээгдэхүүнд стандарт хэмжээ байдаг. Хүний биед байдаг, хэтрэхээрээ хордлого, хор ч болдог. Хүний биед хордлого учруулах хэмжээ нь 0.01-0.05 грамм, үхэлд хүргэх хэмжээ нь 0.06-2 гр байдаг.

Хүнцлийг далайн бүтээгдэхүүн, вино дарс, навчин тамхи хэрэглэдэг хүмүүс илүү их авдаг. Мөн харшил, арьсны өвчин, үрэвслийн өвчний үед хэрэглэсэн эм, тосон түрхлэг зэргээс авчихсан байдаг юм.

Лавлагаа шатлалын эмнэлгээс хийсэн шинжилгээний хариуг дамжуулаад авлаа. Энэ дээр хүнцлийг үс, цус, шээснээс авсан байна. Цусанд 9.29 мг/ л гарсан байна. Энэ эрүүл ахуй хор судлалын лабораторийн шинжилгээн дээр лавлах хэмжээг ард нь бичиж өгөөгүй байна. Ямар ч шинжилгээний ард лавлах хэмжээг тавьж өгдөг. Тэгэхээр үүнийг мэргэжлийн бус хүмүүс хэд байгааг нь хэлж чадахгүй. 9.29 мг/л бол хэвийн гэсэн үг" гэв.

Мөн эмчлэгч эмч нь "Анх ирэхдээ харшлын тууралт, сорвитой ирсэн. Асуумжаар өөрөө цэрэгт байхдаа харшилтай болсон. Сэдрэх үедээ сэдрээд, намжих үедээ намждаг гэж хэлсэн". Эдийн шинжилгээ нь архаг суурьтай энгийн харшил гэж гарсан. Одоогийн байдлаар харшлын сорви анх ирсэн шигээ л байгаа. Өөрөө хлорфенамин тогтмол уудаг гэсэн. Тэрийгээ ууж байгаа" гэсэн юм.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ангижав
Ангижав
12 сар 7, 2023 12:17

Хүүхэд байхын яр шархандаа баригдсан шилбээрээ дүүрэн яртай байдаг байсан гэсэн шүү. Тэрийгээ хүнцэлд хордсон ч гэх шиг з�##�ьтай нөхөр юмаа.

Зочин
Зочин
12 сар 7, 2023 12:23

Ах дүүс. Нь эмчлүүлэхээр гадаадру гаргах гсн санаадаа

карма
карма
12 сар 7, 2023 12:29

ЯМБАА ХЭТРҮҮЛЖ ЦУСАЛЖ ЦУСАЛЧИХААД ЯЛАА ЭДЭЛЖ ЖАНГАА ХҮРТЭХ БОЛОХООР АЛИА АЛДЦГААХ ЮМ

uka
uka
12 сар 7, 2023 12:30

naad hunee gargaj nuursnii sonsgold oruulaachee horij bgaad horduulj alah zorilgotoi yum bnldaa MAH gej gamshguud

Зочин
Зочин
12 сар 7, 2023 12:34

Эд нарын амнаас ГАДНЫНӨЛӨӨГҮЙ гэдэг үг л гарч ирдэгшдээ ганхуягаа эртхэн яг үнэнийг илчил ард түмэнд тустай

ИРГЭН
ИРГЭН
12 сар 7, 2023 12:45

эд нарын амнаасаа ийм л Үг гарна, хэрвээ Ам насаа �##�дв�##� Гадны нөлөөгүй, Монголд хүний амь нас нохойноос дор болжээ,,,Наранд байгаа нь Утаа угааранд хордоцгоож байхад тоодог Төр засаг гэж байхгүй, уг нь бол Хүний Эрх , Эрх чөлөөг дээдэлсэн Ардчилсан улс гэж байгаа,,,,,

Зочин
Зочин
12 сар 7, 2023 13:40

Тэмбүү дээд цэгтээ хүрэхэд арьсан дээр яр шарх дүүрэн гардаг биз дээ.

Зочин
Зочин
12 сар 7, 2023 13:51

Энэ нам дагасан өлөн хулгаач авилгачид том жижигүй монголыг сорж шимэгч хорхоо шиг монголын хөгжилд гай болсон хүүрүүд нүүрс автобус хүртэл сольж хулга�##�ж ашиг олдог нүгэл хүүрүүдэд хатуу ялгүй болхоор бөөн өвчин ярьж торгуулиаадл үлддэг хатуу ялтай болжээж монгол хөгжинө м�##�уудаа

Зочин
Зочин
12 сар 7, 2023 14:10

Худлаа батлан да�##�тад гараад гадаадад эмчлүүлэх шаардлагатай гэж шүүгчийг авлигадаад гараад �######�на даа

Зочин
Зочин
12 сар 7, 2023 14:21

Наад бааштай хулгайч чинь �##�ба хаагчдыг буруутгажийгаад өөрөө зовж байгаа мэт дүр үзүүлж байгаа нь ил. Хулгайчийн зан төрхөө гаргаж байна.

Зочин
Зочин
12 сар 7, 2023 15:42

Хулгайлсан улсын хөрөнгийг буцааж өг. Шун�##� нь ихдээд шулам болж. Хорих ангид тансаглаж байгаа юм бна.

Зочин
Зочин
12 сар 7, 2023 15:52

Энэ Ганхуяг худлаа гар байна. Нүүрсний сонсголд орох гээд байгаа нь өөрийгөө энхийн цагаан тагтаа байсан гэж харуулах жүжиг. Хэрэв үнэхээр шудрага үнэнийг хэлэх гээд байгаа бол тэр ах эгчээрээ дамжуулаад өгч байгаа өргөдөл дээрээ гэмтэнүүдээ нэрлэж бичиж болно шүү дээ.

Зочин
Зочин
12 сар 7, 2023 16:48
Reply to  Зочин

Тийм шүү.

Ард
Ард
12 сар 7, 2023 17:13

Нас з�##�уу хүн байна даа. Хурдхан бүх үнэнээ илчилж �##�даагаа эр хүн шиг үүрчээд цаашдын амьдр�##�аа бодмоор.

ЗочинATG
ЗочинATG
12 сар 7, 2023 20:35

odoo erthen shvvgeed yaliin ugchvyavuulaacher vhsenee hiigeed bailgaad bgaa yum changa deglemtei horihod huduu agaart ajil hiilge hudal yarij sullaj avah geed ah dvv egch nar ni gvigeed bas end tend avilgalaa uguud yavj bgaa

Зочин
Зочин
12 сар 8, 2023 01:25

Хулгай хийж байхдаа ард түмнээс асар ихээр хумс�##�ж байхдаа энэ тухайгаа бодрх байжээ

Зочин
Зочин
12 сар 8, 2023 08:49

Жаргаж байгаа юм байна ш дээ ийм олон удаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд хулгайч нар давар ч бн

Зочин
Зочин
12 сар 8, 2023 10:38

Муу �##�уурчингууд

Зочин
Зочин
12 сар 8, 2023 11:42

Хордуулах гээд хэдэн зуун хүний хоолонд хэдэн тонн хүнцэл хийнэ гэнээ .хаанаас ирсэн амьтад вэ

Zochin
Zochin
12 сар 9, 2023 20:26

Юун өндөр өртөгтэй эмнэлэгт хэвтүүлж эмчилдэг юм . Ард түмнээ бодоогүй хувиа хичээсэн ах дүүсийн үгийг төр авч хэлэлцэж цаг заваа �##�дах хэрэггүй.

Zochin
Zochin
12 сар 9, 2023 21:32

Хулгай хийсэн бол хулгай хийсэн нөхөдтэйгээ хамт шорондоо хат битгий худлаа гошигноод бай.

Зочин
Зочин
12 сар 10, 2023 03:03

Хүнцэлийн зөвшөөрөгдөх хэмжээг огт ойлгохооргүй тайлбар боллоо!!!

Холбоотой мэдээ

Back to top button