Украинаас “урвасан” Парламентын гишүүн асан Москвад алуулжээ

Киевийн албан тушаалтнуудын урвагч гэж үздэг Украины Парламентын гишүүн асан Илья Кива Москва хотод буудуулж нас барсан байна. Түүнийг Украины аюулгүй байдлын алба (SBU) хөнөөсөн гэж Украины эх сурвалжууд мэдээлжээ.
Кива 2022 оны хоёрдугаар сард ОХУ Украин руу довтлохоос өмнө Украины Парламентын гишүүн байсан юм. Оросын талыг баримтлагч тэр дайн эхлэхээс өмнө тэр ОХУ-руу зугтаж, Украины эрх баригчдыг цахимаар болон Оросын төрийн телевизийн нэвтрүүлгүүдээр шүүмжилсээр ирсэн байна.

Мөрдөн байцаагчид лхагва гарагт /2023.12.06/ мэдэгдэл хийхдээ түүний цогцсыг Москвагийн захад оршдог Одинцово дүүрэг дэх цэцэрлэгт хүрээлэнгээс олсон гэжээ. Оросын мөрдөн байцаах хороо “Үл мэдэгдэх хүн үл мэдэгдэх зэвсэг ашиглан хохирогч руу буудсан. Хохирогч шархаа даалгүй газар дээрээ нас барсан” гэж мэдэгдсэн юм.
Украины цэргийн тагнуулын албаны төлөөлөгч Андрей Юсов “Кива амьсгал хураасан гэдгийг бид баталж чадна. Украины бусад урвагчид Путиний дэглэмийг дагалдагчдыг ийм л хувь тавилан хүлээнэ” гэж хэлжээ.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Укрууд хуссан гэхээсээ илүү оросууд хугацаа нь дууссан илүүдэл ачаанаас с�##�сан байх магадл�##� өндөр, хэрэглээд дуусахаараа устгадаг уламжл�##�тай