Гадаад мэдээДЭЛХИЙ

Америк эмэгтэйд хоёр сар түргэн хоолны газар ажиллах ял оноожээ

АНУ-ын Охайо мужид оршин суудаг эмэгтэйд шүүгч шоронд хоригдох ялаа багасгах хачирхалтай санал тавьсан байна. 39 настай Розмарин Хэйн “Chipotle” түргэн хоолны газрын ажилтны нүүр руу буррито шиджээ.

Тэр энэ хэргийнхээ төлөө торгууль төлж, 180 өдөр шоронд хоригдон, 90 хоног тэнсэн харгалзах ял сонссон юм. Тэгвэл Охайо мужийн шүүгч Тимоти Жиллиган түүнд хандаж хэлэхдээ “Та бурритогоо хүссэн савлагаатай аваагүй гээд ингэж хариу үйлдэл гаргаж байгаа юм уу” гэж хэлсэн байна.

 Жиллиган Хэйнд хандаж хэлэхдээ хэрвээ түргэн хоолны газарт хоёр сарын турш, долоо хоног бүр дор хаяж 20 цаг ажиллах юм бол ялыг 60 өдрөөр хөнгөлөх санал тавьжээ. Хэйн энэ саналыг хүлээн авсан аж.

Хохирсон “Chipotle”-ийн ажилтан 26 настай Эмили Рассель “Washington Post”-д “Би маш их ичиж, цочирдсон. Бусад үйлчлүүлэгчид тийм зүйл харсан гэдэгт огт итгэж чадахгүй байсан” гэж хэлжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-12-07 23:32

Хуультай дүрэмтэй өндөр хөгжсөн орнуудад элдэв хэрэг зөрчил гаргасан хүмүүсий чацга баасыг нь савирт�##� хатуу шийтгэдэг шударга зарчимтай байж ард түмнээ амар амг�##�ан байлгаж хамга�##�даг.

Холбоотой мэдээ

Back to top button