Тойм: ТТ ХК-ийг “Ажнай” ба ИТХ-ынхан “шулж”, Ц.Элбэгдорж нэрлэгдэж, ЭТТ ХК-ийг Б.Хишигдорж, Э.Оюутцэцэн нар “саажээ”

"Нүүрсний хулгай"-н гэх хэргийг Хянан шалгах түр хорооны эхний хэсгийн сонсгол дөрөв хоног /арванхоёрдугаар сарын 04-07/ үргэлжлэв. Энэхүү сонсголын талаар тоймлон хүргэж байна.
Орон нутгийн жижиг "Тавантолгой" ХК-ийн:
- 51 хувийг: Өмнөговь аймгийн ИТХ
- 19.78 хувийг: Ажнайкорпораци ХХК
- 16.31 хувийг: Шандас импекс ХХК/ГХО
- 12.91 хувийг: бусад гэсэн байдлаар хувь эзэмшдэг.
НЭГ. ТАВАНТОЛГОЙ ХК
Арванхоёрдугаар сарын 04, 05-нд орон нутгийн жижиг Тавантолгойн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Задалбал:
Нэгдүгээрт: “Ажнай” БА Өмнөговийнхон

Тавантолгой ХК-ийн 51 хувийг Өмнөговь аймгийн ИТХ эзэмшдэг. Өөрөөр хэлбэл орон нутгийн иргэд эзэмших учиртай. Гэтэл аймгийн ИХТ-чид компани байгуулан дураараа дургиж буй байдал ил болов. Ингэхдээ аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн компани бүртэй “Ажнай” хамаатаж байгаа юм.
"Эрдэнэт цэций хайрхан" ХХК: Хувь эзэмшигч нь Наранцэцэгийн Амгалан. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч. Н.Амгалантай Д.Бат-Эрдэнэ "Цэцийн хөгжил Хадгаламж зээлийн хоршоо"-г хамтран эзэмшдэг. Мөн "Цэцийн нутаг", "Шандын хүлэг" ХХК-ийг эзэмшдэг.
"Ёлын домог" ХХК: 2016 онд 576,2 сая төгрөгийн ажил хийсэн. Д.Бат-Эрдэнэ, Р.Сэддорж, Н.Амгалан, Ц.Доржсүрэн, ТУЗ-ийн гишүүн Ц.Мөнхдэлгэр нар хувь эзэмшдэг. Өмнө нь эл компанийг Намжилын Батсайхан эзэмшиж байсан. "Цэцийн хөгжил Хадгаламж зээлийн хоршоо"-г бүгд хамтран эзэмшиж байсан.
"Бадрах од өгөөж" ХХК: 38 тэрбум төгрөгийн олборлолт хийсэн. Очирын Оюунбатынх. О.Оюунбат нь Сэмбээжавын Мөнхжаргал, Лхагвын Нямжав нартай "Дэм Итгэл" ХХК-ийг эзэмшдэг.
"Говьтүрүү" ХХК: 2018-2022 онд 80 тэрбум төгрөгийн олборлолтын ажил хийсэн. Лүймэдийн Одгэрэл идэвхтэй хувьцаа эзэмшигч. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, ТУЗ-ийн гишүүн Эрдэнэ-Очир, Мөнхбат, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Түмэнбаяр, Ш.Баянбат, Батаа, Хүрлээ, Н.Энхбат, Золжаргал гэсэн хүмүүс байна. Өмнө нь 20 хувийг эзэмшиж байсан Намдагийн Хүрлээ "Эрхэмсүлд монгол" ХХК-ийг Б.Эрдэнэ-Очиртай хамтран эзэмшдэг. Намдагийн Хүрлээгийн "Өмнэгдэл" ХХК-нд ИТХ-ын төлөөлөгч нар болох В.Мөнхбат, Б.Батаа, Х.Түмэнбаяр, Н.Энхбат, Золжарга 7 хувийг эзэмшдэг.
"Ёл ази" ХХК: Бараадуузийн Батаагийнх. Б.Батаа нь "Өмнэгдэл" ХХК-иар дамжуулан дээрх ИТХ-ын төлөөлөгч нартай холбогддог. "Агромастер" ХХК-иар Банзрагчийн Нарантуяатай, "Нутгийн гоёо" ХХК-иар Лачингийн Батчулуунтай, "Уужимговь" ХХК-иар аймгийн ИТХ-ын төлөөлөгч, ТУЗ-ийн гишүүн Бямбацогтын Эрдэнэ-Очиртой холбогддог. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, ТУЗ-ийн 13 гишүүн холбоотой байна.
"Уужим-Од" ХХК: Бямбацогтын Эрдэнэ-Очирынх. Тус компанид "Өмнэгдэл" ХХК-ийн хувь эзэмшигчид холбогддог. УИХ-ын гишүүн асан Намсрайн Амарзаяатай "Гэгээн говийн залуус" ТББ-аар холбогдож байна.
"Их говийн их уул" ХХК: Баторгодолын Мөнхбаясгалан, Пунцагдоржийн Баярмаа нарынх. "ОБ капитал" ХХК-ийг Жамцын Отгонбаяртай хамтран эзэмшдэг.
"Хавцгайт их хайрхан" ХХК: 26 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэсэн. Даваасүрэнгийн Ангар "Новел фанд" ХХК-ыг УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргалын хүү Анартай хамтран эзэмшдэг.
"Язгууртны говь" ХХК: Ваанчигийн Насанбатынх /Ваанчигийн Мөнхбатын дүү/.
"Болор-Аграмба" ХХК: 2014-2021 оны хооронд 4.593.6 мянган мерт/куб талбайд ажил гүйцэтгэсэн байна. Тус компанид 22 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. Үүсгэн байгуулагч нь Д.Баярмаа. Тэрбээр, "Эн Жэй Ди" ХХК, "Монголзам групп" ХХК, "Ворлд плас файв" ХХК, "Эгэл цагаантүрүү" ХХК, "Улаанцав хөгжлийн холбоо" НҮТББ-ыг эзэмшдэг. Харин нэгдмэл ашиг сонирхолтой этгээдээр УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн дүү Ж.Батбаяр, УИХ-ын гишүүн С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг нар нэрлэгдэж байна.
Хоёрдугаарт: “Ажнай” БА хувийн хэвшлүүд

“Ажнай” Д.Бат-Эрдэнийн 100 эзэмшлийн “Ажнайкорпораци” ХХК 15 компанитай хамааралтай задаргаа ил болов. 15 компанийн дор хаяж 50 гаруй хүнтэй хамаарал бүхий байгаа юм.
Тэрбээр М Си Эс-ийн хүргэн, олноо хөтлөгч хэмээн танигдсан Г.Анхбаяр болон дуучин Т.Баясгалан нартай "Тэнгэрлэг эх орон" ХХК-ийг эзэмшиж байна. Мөн Экс Ерөнхийлөгч Х.Баттулгын найз Сингапурын иргэн Билли Лим Сим Пау-гийн үүсгэн байгуулсан "Капитронбанк хаалттай" ХК-ийн хувьцаа эзэмшигчээр Д.Бат-Эрдэнэ бүртгүүлсэн аж. ХХБ-ны Б.Мэдрээ бас хамтран эзэмшдэг. Түүнчлэн Хөгжлийн банкнаас зээл аваад өгөөгүй Бэрэн группийн Б.Мөнхтөр, түүний охин Цэлмэг нартай "Бэрэнметалл" ХХК, Бэрэнстийл ХХК-ийг тус тус эзэмшцгээдэг. “Ингүүмэл энх ХХК" нь Гавъяат дасгалжуулагч Халиуны Болдбаатарынх. Тэд "Ханбогд проперти" ХХК-ийг хамтран эзэмшдэг.
Энэ тухай задалж хүргэсэн мэдээллийг ЭНД дарж уншина уу.
Гуравдугаарт: Ц.Элбэгдорж БА Ардчилсан намынхан

Б.Энхбаяр сайд “АН-ынхан өөрсдөө гайхна. Тэр үед битгий болиорой гэж хэлээрэй” хэмээж байв.
АН-ын долоо: Гэтэл энэ сонсголд АН-ын хоёр УИХ-ын гишүүнээс гадна өмнөх долоон гишүүн гээдинийт есөн хүний нэр орж ирэв. “Тавантолгой" ХК-тай нүүрсний гэрээ байгуулсан "Акмиконсалтинг" ХХК-ийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан долоон гишүүний эхнэр, охин болон хамаарал бүхий этгээдүүд хамтран үүсгэн байгуулж, хамаарал бүхий этгээдүүдээр дурдагдав.
- АН-ын дарга Л.Гантөмөрийн эхнэр А.Туул,
- УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргалын охин Р.Азбаяр,
- УИХ-ын гишүүн асан Ц.Баярсайханы охин Б.Нарангоо,
- УИХ-ын гишүүн С.Ламбаагийн охин Л.Шинэцэцэг,
- УИХ-ын гишүүн асан Н.Батбаярын охин Б.Жаргалан,
- УИХ-ын гишүүн асан Д.Зоригт
- УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат нар хамтран "Акмиконсалтинг" компанийг байгуулсан аж.
Тус компани нь "Тавантолгой" ХК-тай 50 мянган тонн нүүрсний гэрээг сонгуулийн өмнө байгуулжээ. Олны мэддэгээр МҮДН фракц хамтран компани байгуулж, нүүрсэнд гараа дүрж.
АН-ын хоёр: "Болор-Аграмба" ХХК: 2014-2021 оны хооронд 4.593.6 мянган мерт/куб талбайд ажил гүйцэтгэсэн байна. Тус компанид 22 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Үүсгэн байгуулагч нь Д.Баярмаа. Тэрбээр, "Эн Жэй Ди" ХХК, "Монголзам групп" ХХК, "Ворлд плас файв" ХХК, "Эгэл цагаантүрүү" ХХК, "Улаанцав хөгжлийн холбоо" НҮТББ-ыг эзэмшдэг. Харин нэгдмэл ашиг сонирхолтой этгээдээр УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн дүү Ж.Батбаяр, УИХ-ын гишүүн С.Ганбаатарын эхнэр Б.Тунгалаг нар нэрлэгдэв. Сонсголд оролцож суусан Түр хорооны гишүүн С.Ганбаатар эхнэрээ хөрс хуулалтын компанитай байсныг “мэдээгүй” хэмээн цочив.
Ц.Элбэгдорж: Тэрбээр эхний хоёр өдөр ирэх ёстой байсан ч гадаадад байгаа тул ирсэнгүй.
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УЕП асан Д.Дорлигжав нарын нэгдмэл ашиг сонирхол бүхий "Женерал тех" компани 2013 онд 100 мянган тонн нүүрсний гэрээ байгуулжээ.
Уг, "Женерал тех" компанийн захирал Б.Батболд нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эхнэрийнх нь хамаарал бүхий этгээд юм. Харин тухайн компанид хувьцаа эзэмшдэг Д.Баатар нь "Глобал аппарел Лимитед" ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд УЕП асан Д.Дорлигжавын төрсөн дүү.
Дөрөвдүгээрт: “Ажнай”-гаас дутахааргүй хувьцаа эзэмшигч Сэмбээжавын Мөнхжаргал

Тавантолгой ХК-ийн 17 гаруй хувийг “Шандас импекс” ХХК эзэмшдэг. Эл компанийн 50 хувийг Сэмбээжавын Мөнхжаргал, үлдсэн 50%ийн хувьцаа эзэмшигч нь "Word Resources" ХХК".
“Шандас импекс" ХХК нь: Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн 2008 оны цахим системд бүртгэгдсэнээс хойш 89,391 хувьцааг эзэмшсэн байна. Тус компани нь "Ариггал" ХК, "Шандастранс" ХХК, "Ээрмэл" ХХК-тай нэг эзэмшигчтэй.
С.Мөнхжаргал "Эвсэг" ХХК-ийг үүсгэн байгуулсан. Мөн "Шадар хөтөч" ХХК, "Кашмер холдингс" ХХК, "Содгүрэн" ХХК-иудад бүртгэлтэй".
Тавантолгой" ХК-ийн 16 хувийг эзэмшигч Сэмбээжавын Мөнхжаргалын нэгдмэл ашиг сонирхолтой хоёр компани:
“Burling West Co” ХХК 2013-2019 онд 4.0 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулаад 1.6 тонныг нийлүүлсэн. Их Британи улсад үүсгэн байгуулсан компани бөгөөд Сэмбээжавын Мөнхжаргалын төрсөн эгч С.Бямбажаргалынх.
“Arirang Mulsan Corp co” ХХК 2020-2022 онд 2.7 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулаад 1.5 сая тонныг нийлүүлсэн. Тус компани БНСУ-д байгуулагдсан бөгөөд Park Jong Sun 50%, Kim Dae-Woo 30%, Lee Sang-hee 20% эзэмшдэг.
“Arirang Mulsan Corp co” ХХК-ийг Монгол Улсад төлөөлөх компани нь "Тэргүүн-Оюун". "Тэргүүн Оюун" ХХК нь "Сэлэнгэмаяк" гэх компанийн хувьцааг эзэмшдэг. "Сэлэнгэмаяк" ХХК-ийн эцсийн өмчлөгч нь Мөнхжаргалын хүү Баяр.
ТЭМДЭГЛЭЛ: Орон нутгийн жижиг Тавантолгойн 20 гаруй хувийг “Ажнай” Б.Бат-Эрдэнэ эзэмшдэг. Гэвч тэр аймгийн ИТХ-ын төлөөлөгч нараар, хувийн хэвшлүүдээр, АН-ынхнаар ч аль алинаар нь гүн гүнзгий холбогдож, хэрснийг харж болохоор байна. Мөн АН-ын арван гишүүн нүүрсэнд гараа дүрж амжжээ.
ХОЁР. “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК
Эхний хэсгийн сонсголын гурав, дөрөв дэхь өдөр /2023.12.06-07/ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүгийн тайлангийн мэдээллийг шинжлэн судлав.
Ингэхэд тэрбум, их наядаар яригдах мөнгөн дүнтэй ажил гүйцэтгэсэн хувийн хэвшлүүдийн талаарх шинжээчийн мэдээлэл голлон анхаарал татсан.
-Нэгдүгээрт: ЭТТ ХК-тай тэрбум, их наядаар гэрээлэгчид-
“Хишиг арвин индустриал” ХХК-ийн захирал Б.Хишигдорж ГХО-тай “Ти Ти Жи Ви Си Өү”-ийн Э.Оюутцэцэн "Элгэн" ХХК-ийн үүсгэн байгуулагч У.Хүрэлбаатар
Нэгт, “Хишиг арвин индустриал“ ХХК нь хөрс хуулалт, нүүрс олборлолтод НАЙМАН удаа шалгарч, 1.4 их наядаар гэрээлсэн. Яг жилийн өмнө буюу 2022.12.07-нд ЭТТ ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийн хамт “Хишиг арвин индустриал“ ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Хишигдоржийг хүү болон бэрийнх нь хамт саатуулсан билээ. Өдгөө түүнийг “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн удирдлагуудад хахууль өгсөн асуудлаар яллагдагчаар татсан тухай сонсголд ирж ам нээв.
Хоёрт, Гадаадын хөрөнгө оруулалттай "Ти Ти Жи Ви Си Өү" ХХК 2012-2023 оны хугацаанд "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай нийт 3.7 их наяд төгрөгийн гурван удаагийн гэрээ байгуулсан. Мөн л хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлыг гүйцэтгэж ирсэн. Тус компанийн Гүйцэтгэх захирал Э.Оюутцэцэн "Манай компанийг 2 их наяд төгрөг авчихсан гэж яригдлаа. Үүнд чинь ашиг гэдэг зүйл бараг байхгүй. 20 хувь л байдаг юм. Гэтэл "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ашиг 50 хувь, зардал 50 хувь гэж байна. Мундаг л ажилласан байна шүү дээ” хэмээн томров.
Гуравт, Б.Чулуунбаатарын "Моннис майнинг" ХХК ЭТТ ХК-ийн цанхийн баруун, зүүн уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлогчоор багагүй мөнгөн дүнгээр гэрээлсэн байдаг.
Хоёрдугаарт, Я.Батсуурь Ц.Элбэгдоржийг нэрлэж, Б.Энэбиш айгаад гадаадад 10 жил бүгсэн тухайгаа хэлэв
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хоёр захирал ирж үг хэлсэн нь мөн л анхаарал татав.

Нэгт, ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Ти Ти Жи Ви Сү Өү” ГХОХХК-нд давуу байдал олгосон гэх гэрчээр дуудагдсан ч, Ц.Элбэгдоржийн талаар ам нээв. Тэрбээр, "ЭТТ" ХК-д эзэн сууж авах гэсэн санаархал манай томоохон бүлэглэлээс гарч ирсэн. 2014 оны 12-р сард Монгол Хятадын нэг компанийг 99 жилийн хугацаатай оператороор оруулах гэрээ хэлэлцээр эхэлсэн. Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар би ажиллаж байсан. Үүнийг нь эсэргүүцтэл долоо хоногийн дараа ажлын хэсгээс гаргаж, сарын дараа хорьсон. Тухайн үед Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж ажиллаж байсан” гэсэн билээ.

Хоёрт, ЭТТ ХК-ийн анхны Гүйцэтгэх захирал Б.Энэбиш "Ти Ти Жи Ви Си Өү" компанид давуу байдал бий болгосон гэж шинжээчийн мэдээлэлд дурдагдсан.
Б.Энэбиш бол “Эрдэнэс Монгол" компанийн захирлаар гурван жил ажилласан. БНХАУ-ын төрийн өмчит "Чалко" компанитай нүүрсний борлуулалтын том гэрээнүүдийн нэгийг байгуулсан. Эрдэнэс Тавантолгой, Оюутолгойг ашиглалтад оруулахад оролцож явсан хүмүүсийн нэг.
Энэ тухайгаа “Оюутолгой, Тавантолгой төслийг удирдаж, хамт олонтойгоо эхлүүлсэн хүн би мөн. Оюутолгойн хэлэлцээр бол Засгийн газрын түвшнийх. Хар ажлыг нь л би хийсэн. Сүүлд элдэв хэрэг тохож, шударга бусын хонгил руу чирэх гээд байсан тул Автрали гарч амьдарсан. Монголдоо ирээд гурван жил болж байна” гэсэн юм.
Дөрвөн өдөр үргэлжилсэн сонсголыг нэг дороос хүргэснийг доорх холбоосоор уншаарай.
ЭХНИЙ /2023.12.04/ өдрийн Нэг дороос #1 | Ж.Бат-Эрдэнэ: ТУЗ, ИТХ, засаг дарга нар инээлдээд суух юм. Ард түмэн тэнэг биш нийтлэлийг ЭНД дарж уншина уу.
ХОЁР дахь /2023.12.05/ өдрийн Нэг дороос #2 | Л.Гантөмөр, Р.Амаржаргал, Д.Эрдэнэбат, С.Ламбаа нарын 7 хүний гэр бүл нийлээд нүүрсний гэрээ хийжээ нийтлэлийг ЭНД дарж уншина уу.

ГУРАВ ДАХЬ /2023.12.06/ өдрийн: Нэг дороос #3 | “Хишиг арвин индустриал" ХХК хөрс хуулалт, нүүрс олборлолтод 8 удаа шалгарч, 1.4 их наядаар гэрээлжээнийтлэлийг ЭНД дарж уншина уу.
ДӨРӨВ дэхь /2023.12.07/ өдрийн: Нэг дороос #4 | Нүүрсний сонсголын эхний шатанд 221 гэрч ирж, өндөрлөлөө нийтлэлийг ЭНД дарж уншина уу.
"Элгэн" ХХК-ийн үүсгэн байгуулагч У.Хүрэлбаатар
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ёстой гаарч дээ АН хан Дараачийн ээлж нь МАНы
Акулууд
МАН-ын хулгайч нар Моннисын Чулуунбаатар гэдэг хулгайч баахан хувийн компануудаар АЖИЛ хийлгэвэл хэдэн жил хувааж идэцгээлээ
Найз нөхөд итгэлт хүмүүстэйгээ хамтран ажиллах, компани байгуулж яагаад болдоггүй юм. Заав�##� хар элгийн гудамжны архичин-улныханыг хавчуулах уу.
Чи хамт цус�##�сан уу
Ийм заваан бугшсан сүлжээнд 10, 20 жил цөлмүүлж цөлмүүлж одоо л нэг гаргах ч гэж дээ. Энэ засаг байгаагүй бол энэ байдлаараа явуулаад л байх байжээ
АН-н луйварчдын охид нь нийлж нүүрс ухдаг нтр сэжгийн юм бэ
Ene uls hezee ch hugjihgui munhiin heruul haraal utaataigaa buh uzuulelteer delhiin ulnii yaduu uls baihiin bnoo. Haraal hurtsen uls yum bn.
Наад л�##�руудад хэн ер нь өгсөн юм ард иргэд өгөөгүй нам нам дагасан өлөн хулгаачууд төриин �##�ба гэсэн нэрэн доор авилга хулгаагаар хагартлаа баяжаж ямарч ялгүй амьдарсаар нүгэл т хүүрүүд нүүрс бүүр автобус хүртэл сольж ашиг олдавог шун�##�ууд хатуу ялтай болгохгүй бол наад шээснүүдиин хүүхдүүд эцэг эхээ дагаад хулгаа хиииж сурнадааа яаж монгол хөгжихвэ иим их хулгаач том жижиг шимэгч хорхоонуудтай ул ш�##� чацага нэртүүдэээ гэхүү
Гэрээ байгуулж ажиллаж болохгүй гэсэн хуулийн хоригоо эхлээд танилцуулах хэрэгтэй дээ. Эднүүс жишээ нь АН-ынхан хулгайлсан юм уу зарсан нүүрснээсээ татвар төлөөгүй юм уу? Тодорхой асуудлаар буруутгахгүй ийм хүмүүсийн компани гэрээ бгуулж гээд хэт ерөнхийлөөд орхичих юм. МАН-ын үед төрийн өмчит ЭТТ-с хаа ч бүртгүүлэлгүй хилийн, га�##�ийн, мэргэжлийн хян�##�тын, татварын баримтгүй хил гаргасан нүүрсний ХУЛГАЙН асуудлыг сонсох гэсэн зорилготой биз дээ
Ажнай арай л азарга байсан. Өмнөговийн бүх юманд оролцдог ХААН нь байлаа. Түүний гар хөл, суганы үснүүд оодорч байлаа
Улсын нэг жилийн төсвийг 4-5 дахин нуг�##�ах хэмжээний их мөнгө идчихээд зүгээр өнгөрөх нь л дээ.Ямар санаанд багтамгүй их мөнгө вэ.
Ямар их шулмын шун�##� вэ.
Бүгд төрд өндөр �##�ба хашдаг мөн хашиж байгаа этгээдүүд байгаа юм байна.
Улигт Элбэгдорж ханаж цадахаа мэдэхээ больсон Жонхуу нар яаж хоцрох вэ дээ.
Тэгээд �##�ь хэзээ эрх мэдэлгүй болсон АН-ынхан л идээд ууцан уу, нөгөө их наядаар идсэн МАН-ынхан яасан бэ. Хошин шог цаашаа.
Элбэгдоржийн шун�##�ыг Монгол байтугай дэлхий даахгүй цөмрөх бололтой
????????????????????????
Орон нутгийн таван толгой нэртэй энэ жил л гэхэд орон нутгын төсөвд 100тэрбум оруулах жаахан мөртөө орон нутгын иргэддээ нилээдгүй хувьцааны ашиг олгож ирсэн Ажнайн Батэрдэнийг л МАНгар Нүүрсний хулгайчууд зулгаагаад мэрээд байх юм 2017 оноос нүүрсний үнэ өдрөөр биш цагаар өсөж нүүрсчид цөм хийж байсан хулгайн цэцэглэн хөгжилтийн үе Хүрэлсүхийн хулгайн эрин үе 2017оноос 2023оны Том таван толгойн хэлэлцүүлэг эхлэхээр нүүрсчид Хүрэлсүхийн туган дор хүчээ нэгтгэж ямар худ�##� сенсаци үүсгэж тролдуулж яаж шүү олны анхаарлыг сарниулах вэ хулгайгаа дарах вэ гэж толгойгоо гашилгаж Энхбаяр тавиул нь гөлөн гөлөн цари�##�ж хэлэлцүүлгэ хийсэн нэр зүүж оноо авчих санаатай Эзэддээ үнэнчээ харуулж 2017оос 2023 оны нүүрсний цөм шаасан хулгайн эрин үеийг нам дарчих санаатай нохойшиг зүтгэж бна даа МАГасыг 2024 онд толгойг та�####�хгүй бол нар мандахгүй нь дээ