Нийгмийн
Д.Гантулгыг өнөөдөр шүүнэ
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг шүүх хурал өнөөдөр /2019.11.12/ 14:30 цагт болно. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "хүчиндэх" гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байдаг.
Хэргийг эргэн сануулахад, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга одоогоос хоёр жилийн өмнө хүчингийн хэрэгт нэр холбогдож, УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөж байсан. Тэрээр өмнөх хүчингийн хэргээ шалгагдаж байх хугацаанд дахин хүчингийн хэрэгт холбогджээ. Тодруулбал, одоогоос долоон сарын өмнө “Вива сити” хотхонд нэгэн эмэгтэйг хүчирхийлсэн гэх мэдээлэл байдаг.
Т.САНТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.