УЛС ТӨР

УИХ-ын сонгуульд ялагдсан “шарх”-аа Нийслэлд нөхсөн эрхмүүд

УИХ-ын сонгуульд өвдөг шороодсон цөөнгүй эрхмийн дараагийн нүүдэл нь нийслэл, орон нутгийн сонгууль байлаа. Хэрвээ Нийслэлийн ИТХ-д сонгогдвол улс төрд үлдэх, цаашлаад даагаа дахин нэхэх барьцаа лавшруулна. Эс сонгогдвоос ард түмнээр дүнгээ тавиулаад, “түүхий”-гээ мэдэрнэ. Улс төрөөс бүр мөсөн арчигдах цаг нь болсныг нас ахисан заримд нь хатуухан сануулдаг. УИХ-ын сонгуульд нэр дэвшээд ялагдсан цөөнгүй эрхэм энэ удаагийн Нийслэлийн ИТХ-ын сонгуульд өрсөлдөөд санасандаа хүрлээ. Тэд хэн, хэн байв.

-Баянзүрх дүүргийн тавдугаарт тойрогт ХҮН-аас нэр дэвшсэн П.Наранбаяр

ХҮН-ын нүүр царай болсон, гол лидерүүдийн нэг нь П.Наранбаяр. Иймдээ ч тэд сонгуулийн өмнө “Хэрвээ манай нам олонх болбол П.Наранбаярыг хотын дарга болгоно” гэж мэдэгдсэн. Энэ нь ч иргэдийн сонголтод жин дарахуйц нөлөөлсөн байх талтай. 2020 оны УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрогт өрсөлдөөд ялагдсан П.Наранбаяр энэ удаа Нийслэлийн ИТХ-д нэр дэвшээд яллаа. Ямартай ч намаа, Баянзүрх дүүргийн тавдугаар хороог Нийслэлд төлөөлөхөөр болов. Нийслэлийн ИТХ-д, Улаанбаатар хотын хөгжилд хэрэгтэй дүр тэр мөнөөс мөн.

-Баянзүрх дүүргийн тавдугаар тойрогт ХҮН-аас нэр дэвшсэн Д.Гантулга

2020 оны УИХ-ын сонгуульд нэг суудал авсан ХҮН-ын хоёр төлөөлөгч Баянзүрх дүүргийн тавдугаар хорооныхныг төлөөлөхөөр болсны нөгөө нь Д.Гантулга. П.Наранбаяртай хамт тус хорооныхныг Нийслэлд төлөөлөх тэрбээр УИХ-ын сонгуульд 23 дугаар тойрогт нэр дэвшээд өвдөг шороодсон эрхэм. Санхүү эрсдэлийн эксперт, үнэлгээчин, актуарч мэргэжилтэй Д.Гантулга мөн л П.Наранбаярын адил ХҮН-ын гол лидерүүдийн нэг нь.

-Хан-Уул дүүргийн 18 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн Ж.Алдаржавхлан

2020 оны УИХ-ын сонгуульд МАН 62 суудал авахад баараггүй ялна гэгдэж байсан нэг эрхэм өвдөг шороодсон нь Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан. Түүний урдуур ХҮН-ээс нэр дэвшсэн Т.Доржханд өрссөн. Ингэснээр Ж.Алдаржавхлан 2020 оны УИХ-ын сонгуулийг хүлээхээс өөр аргагүй болов. Угтаа түүний нэр Нийслэлийн ИТХ-д битгий хэл хотын даргад яригдаж буй. Тийм том хүлээлт, амбиц Ж.Алдаржавхланд бий. Ямартай ч энэ удаагийн Нийслэлийн ИТХ-д тэрбээр МАН-аас нэр дэвшээд яллаа. Түүний дараагийн нүүдэл нь Хотын даргын зөөлөн сэнтий.

-Баянгол дүүргийн гуравдугаар тойрогт АН-аас нэр дэвшсэн Д.Энхтуяа

Энэ Нийслэлийн ИТХ-д АН-аас хоёр эмэгтэй төлөөлөгчөөр сонгогдсоны нэг нь Д.Энхтуяа. Сэтгүүлч мэргэжилтэй тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас 19 дүгээр тойрогт нэр дэвшээд ялагдсан. Энэ удаа Нийслэлийн ИТХ-д сонгогдоноор УИХ-ын сонгуульд дахиад өрсөлдөх эхний алхмаа хийлээ. Үүний сацуу “Эрдэнэ ван”-гийн нутаг гэгддэг Баянгол дүүргээс АН-ын ганцхан төлөөлөгч сонгогдсон нь тэр байв.

-Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр тойрогт АН-аас Т.Батцогт

2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшээд ялагдсан залуу үеийн төлөөллүүдийн нэг нь Нийслэлийн АН-ын дэд дарга Т.Батцогт. Инженер мэргэжилтэй тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгтээ нэр дэвшээд ялагдсан. Энэ удаа Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр тойргийг АН-ын М.Тулгат хамт төлөөлөхөөр боллоо.

-Хан-Уул дүүргийн 20 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн Б.Одсүрэн

Цахим ертөнцийг жинхэнэ “донсолгож”, бүүстийг хашраадаг нэр дэвшигчдийн нэг нь тэр. 2016, 2020 оны УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүргийн 56 дугаар тойрогт бие даан нэр дэвшээд ялагдсан. Бие даагаад нэмэргүй нь гэдгээ ойлгосон уу, яасан нэг шийдэл олсон нь МАН-д элсэх байв. Улмаар энэ удаагийн Нийслэлийн ИТХ-ын сонгуульд МАН-аас Хан-Уул дүүргийн 20 дугаар тойрогт нэр дэвшээд яллаа. Сонгогчид тухай бүрт нь дүн тавьсаар өдий хүрсэн ч цөхрөлгүй, мятрашгүй зүтгэснийхээ үр дүнг намын хүчээр амслаа, Б.Одсүрэн.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Mhhh
Mhhh
2020-10-17 11:16

Sharhdan gej bodoj baiga yum uu. Minii huvid l lav edgeer humuus hiih gej baiga yumandaa unench baiga bolhoor, hudlaa yarisan huntei adilgui buuj uguugui ulsiihaa ireedui tuluu gej urgeljluulen temchej bga humuus bhiin.

Зочин
Зочин
2020-10-18 16:37

Явуургүй нөхдүүд, заав�##� төрд гарч хулгай, луйвар хийхгүй бол өөрөөр амьдарч чадахгүй .
Алдаржавхлан гэхэд 4 жил Хан уул дүүрэгт юу ч хийгээгүй нэгэн

Холбоотой мэдээ

Back to top button