УЛС ТӨРУлс төрийн мэдээ

#1: Нутгийн ах Н.Баяртсайханаа 20 жил бараадаж, хоёр жил УИХ-ын гишүүнээр ажиллаад давхар дээл нөмөрсөн Ж.Алдаржавхлан

Сүүлийн хорин жилийн намтар түүх нь нэг нутгийн ах Н.Баяртсайхантайгаа нягт холбоотой, 2020 онд Хан-Уул дүүргээс УИХ-д сонгогдож саарал ордонд заларч, Н.Учралын Засгийн газарт сайд болж өдөлсөн Ж.Алдаржавхланг онцолж байна.


Намтраас нь эхэлье.

Ж.Алдаржавхлан бол, УИХ-ын анхдугаар сонгуулиас хойш Монголын парламентад гурван удаа сууж УИХ-ын гишүүн, Сангийн сайдаар хүртэл ажиллаж, сүүлд М.Энхболдын УИХ-ын дарга байхдаа бүрэн эрхийнхээ хүрээнд томилсноор Монгол банкны ерөнхийлөгчөөр гурван жил гаруй ажилласан Н.Баяртсайханы нөмөрт 20 жил хорогдсон гэхэд хилсдэхгүй.

Ж.Алдаржавхлангийн намтар 2001-2006 онд УИХ-ын Тамгын газрын референт, УИХ-ын Төсвийн байнгын хорооны зохион байгуулагч байсан гэж эхэлдэг. Энэ нь үнэн хэрэгтээ УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Баяртсайханы цүнхийг барьж, ордон орж ирсэн эхлэл нь.

Дараа нь, 2006 онд УИХ-ын гишүүн Н.Баяртсайхан Сангийн сайд болж, улмаар туслах явсан Ж.Алдаржавхлан сайдын зөвлөх болон дэвшиж, Сангийн сайд Н.Баяртсайхан 2007 онд “Орон сууцны санхүүжилтийн корпораци”-ийг байгуулж, 2008 онд Н.Баяртсайхан зөвлөх Ж.Алдаржавхлангаа “Орон сууцны санхүүжилтийн корпораци”-ийн Гүйцэтгэх захирлаар томилсон байдаг. Тус албан тушаалаа 2012 он хүртэл хашсан.

Ингээд Ж.Алдаржавхлан 2016 онд НИТХ-ын төлөөлөгч болж, Хан-Уул дүүргийн Засаг даргаар томилогдсон. Мөн л Н.Баяртсайхантай холбогдоно. Тодруулбал, 2016 онд Монголбанкны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн асан Н.Баяртсайханыг томилсон. Тус томилгооноос дөрвөн сарын дараа буюу 2016 оны аравдугаар сард Ж.Алдаржавхлан анх удаа НИТХ-д Хан-Уул дүүргээс нэр дэвшин сонгогдож, улмаар 2016 оны арваннэгдүгээр сарын 11-нд Хан-Уул дүүргийн Засаг даргаар томилогдсон байдаг. Эл дүүрэг бол 2004 оны сонгуульд Н.Баяртсайханы ялсан тойрог.

Ж.Алдаржавхлан 2020 оны сонгуульд Налайх дүүргээс өрсөөд бараагүй, 2020 онд өөрийн Засаг ноёноор ажиллаж байсан дүүргээсээ дэвшиж, 35.3 хувийн саналаар сонгогдсон байдаг.

Н.Баяртсайхан Монголбанкны ерөнхийлөгчөөр 2019 он хүртэл ажилласан. 2019 онд Монгол Улсыг FATF саарал жагсаалтад оруулснаас үүдэн өргөдлөө өгсөн. Тэрбээр АТГ-т шалгагдаж байхдаа гадагш зугтаж, “Шувуу” ажиллагаанд ч нэр нь бүртгэгдэж байжээ. Улмаар гаднаас өөрөө ирж, АТГ-т саатуулагдаж, алдарт 461-т 48 цаг суугаад амжсан. Энэ үйл явдал 2024 оны 10 сард болсон байдаг.


Орлого нь буурсан ч орон сууцаа өргөжүүлэв

Ж.Алдаржавхлангийн намтар нь ийм. Өөрийгөө мерит зарчмаар дээшилсэн гэдэг боловч Н.Баяртсайханаас холдоогүйг сая харлаа. Тэгвэл түүний хөрөнгө орлого дүүргийн засаг дарга байснаас хойш хэрхэн өөрчлөгдсөн болохыг харцгаая.

Эхэнд түүний Хан-Уул дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан 2023 он, УИХ-ын гишүүнээр сонгогдсон 2024 оныг харьцуулъя.

  • Өөрийн орлого: 2023 онд 86 сая, 2024 онд 378 сая
  • Гэр бүлийн орлого: 2023 онд 50 сая, 2024 онд 60 сая
  • Орон сууц барилга байгууламжийн үнийн дүн: тус онуудад 185 сая
  • Автомашины үнэлгээ: 29 сая
  • 2023, 2024 онуудад 2 саяар үнэлэгдэх нэг газартай
  • Хадгаламж: 2023 онд 56 сая, 2024 онд 79 сая хэмээн мэдүүлсэн байна.

Харин хамгийн сүүлд буюу 2025 онд мэдүүлсэн ХОМ нь 2024 оныхоос эрс ялгаатай.

Өөрийн хөрөнгө нь 265 саяар, гэр бүлийн орлого нь 3 саяар буурсан. Нэг нийтийн орон сууцтай болж, автозогсоолоо нэгээр нэмснээр орон сууц барилга байгууламжийн нийт үнэлгээ нь 330 саяар өссөн байна. Үүнээс гадна эзэмших гурван газартай болж, нийт 20 саяар үнэлэгдэж байна. Мөн сүүлд мэдүүлсэн ХОМ-доо автомашингүй хэмээжээ.


УИХ-ын гишүүний хувиар тэр юу хийв

УИХ-ын гишүүн тойргийнхоо иргэдийг төлөөлөн хуралд сууж, санал өгч, хууль санаачилж, батлах үүрэгтэй. Түүний ирцийг харвал,

  • 2024 оны намрын чуулганд 79 хувийн оролцоотой. Найман удаа хоцорч, дөрвөн удаа чөлөө авч, хоёр удаа тасалжээ
  • 2025 оны хавар 83 хувийн оролцоотой. 14 удаа хоцорч, гурван удаа чөлөө авч, гурван удаа тасалж, нэг удаад нь гадаад томилолтод явжээ
  • 2025 оны намар 78 хувийн оролцоотой. 19 удаа хоцорч, таван удаа чөлөө авч, гурван удаад нь чуулганаа тасалжээ.
  • 2026 оны хавар 86 хувийн оролцоотой. 35 удаагийн хуралдааны 17-д нь хоцорч, тавд нь томилолтод явсан гэх мэдээлэлтэй байна.

Харин санаачилсан, батлагдсан хуулиудыг сөхөж харвал, 20 орчим хуулиас нь гурав нь батлагдсан. Бусад нь дэмжигдээгүй, өргөн барьсан, хэлэлцэж байгаа гэх утгатай байна.

Батлагдсан хуулиудыг нь тодруулбал, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хот байгуулалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нэмэлт оруулах тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай


Сайд болоод юу хийв

Угаас МАН дотроо 38|30 гэсэн бүлэглэл үүсгэж, хоёр талдаа гарчхаад буй. Нам доторх цөөнхийн бүлгийн зүгээс УИх-ын даргыг өөрсдийн хүнээр томилох санал гаргасан ч МАН-ын удирдах хүрээндээ зөвшөөрөгдөөгүй юм. Ингэснээр,

  • Хууль зүй, дотоод хэргийн сайдаар С.Амарсайханыг
  • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар Б.Алдаржавхланг,
  • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар Ч.Номинг
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Ц.Идэрбатыг
  • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир ыг томилуулах тохироог хийсэн.

Нам доторх цөөнх, нөлөө нь бүдгэрсэн бүлгээс тохироогоор танхимдаа орж ирсэн. Н.Учралын Засгийн газар байгуулагдаад дөрвөн сарын нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд Ж.Алдаржавхлан ажил хийж бүтээсэн гэхээс илүү тэсэж үлдэх арга саам хайж ирсэн гэхэд үнэнээс хол зөрөхгүй болов уу.

Намрын чуулган хаяанд ирэв, намрын улс төр өрнөөд эхэлчихсэн. Энэ үест байгуулагдаад дөрвөн сар болж буй Н.Учралын танхимын сайд нарын мэдээллийг бид цувралаар хүргэсээр байх болно.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Намтар нь дандаа нэг хүний нөмөр түшигтэй холбогдож харагдаад байвал мерит зарчим гэдэг үгэнд хүмүүс эргэлзэх нь аргагүй шүү

Зочин
Зочин

20 jil neg hunii nuluund yavsan gej haragdaj baij said bolood irheer turd hunii chadvaraas iluu holboo suljee ni ajilladag yum bish uu gej bodogdono

Зочин
Зочин

УИХ-ын ирц 80 орчим хувьтай, хоцролт таслалт нэлээд байхад сайдын ажлын ачаалал дээр нэмээд бодох зүйл байна. Төрийн албан тушаал бол нэр төдий суух газар биш

Зочин
Зочин

HOM iin too barimtuud ni ooroo asuult daguulahaar baina. Orlogo buursan ued bair, gazar, zogsool nemegdsen gedeg ni irgeded oilgomjtoi tailbar heregtei l haragdaj baina

Зочин
Зочин

Хуулийн төсөл олон өргөн барьсан ч батлагдсан нь цөөн байвал тооноос илүү чанар нь чухал гэдгийг харуулах хэрэгтэй. Гэхдээ сонгогчид бодит үр дүн л хүсэж байгаа

Зочин
Зочин

Neg l asuult baina, said bolson 4 sariin hugatsaand yamar tom oorchlolt hiiv gedgiig irged oilgohooroor todorhoi haruulj chadah uu

Зочин
Зочин

Нэг нутгийн, нэг хүрээллийн хүмүүс албан тушаал ахисаар байвал төрийн байгууллага хувийн сүлжээ шиг харагддаг. Үүнийг улс төрчид өөрсдөө засах ёстой

Зочин
Зочин

Нэг нутгийн, нэг хүрээллийн хүмүүс албан тушаал ахисаар байвал төрийн байгууллага хувийн сүлжээ шиг харагддаг. Үүнийг улс төрчид өөрсдөө засах ёстой

Зочин
Зочин

Нэг нутгийн, нэг хүрээллийн хүмүүс албан тушаал ахисаар байвал төрийн байгууллага хувийн сүлжээ шиг харагддаг. Үүнийг улс төрчид өөрсдөө засах ёстой

Зочин
Зочин

Ene bol zugeer neg hunii namtar bish, manai turiin tomilgoo yaj yavdag ve gedgiin jishee yum shig sanagdlaa. Merit gej yaridag bol barimt deer ni haruulah heregtei

Зочин
Зочин

Ирцийн үзүүлэлт ийм байхад тойргийн иргэдийн өмнө хүлээсэн үүргээ хэр сайн биелүүлсэн бэ гэдэг асуулт зайлшгүй гарна. Албан тушаал бол хариуцлага дагуулдаг зүйл

Зочин
Зочин

Bair sav, gazar, hadgalamj geed hurungu orlogiin meduuleg deer yalgaarah zuil garsan bol tailbar ni bas il tod baih heregtei. Nuuh bish, oilgomjtoi bolgoh ni chuhal

Зочин
Зочин

Сайд болсон хүн хамгийн түрүүнд өөрийнхөө ажлын үр дүнг ярьдаг байх ёстой. Намын дотоод тохирооны тухай биш, салбартаа яг юу өөрчилсөнөө тайлагнаасай

Зочин
Зочин

Neg hunii araas 20 jil dagaj yavsan gej medeelel garj baigaag zovhon namyn dotorh hariltsaa gej haraad unguruh het amarhan. Tomilgoo bolgon deer chadvar, ur dun iluu chuhal baih yostoi

Зочин
Зочин

Ireeduid said nariig ner hundeer ni bish, yu hiisen, heden huuli boditoor heregjisen, salbart ni yamar oorchlolt garsan geed shalgadag system heregtei yum baina

Зочин
Зочин

УИХ-ын гишүүний хувьд ирц, хууль санаачилалт, батлагдсан хуулиуд нь хамгийн тодорхой хэмжүүрүүд. Эдгээр дээр тайлбар хийхээс зугтах биш өөрөө тайлагнадаг баймаар байна

Зочин
Зочин

Boditoor ajil hiisen bol ter ni survaljlagaar bish toonoosoo haragdah yostoi. Said bolson 4 sariin hugatsaand yamar ajil hiisnee todorhoi tailagnaad ogvol irged ch dugneh amar

Холбоотой мэдээ

Back to top button