БаримтУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нийслэлийн төрийн өмчит байгууллагуудын удирдах ажилтнууд 5.5-аас 12.8 саяын цалин авч байна

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан өчигдөр буюу есдүгээр сарын 14-ний өдөр хуралдаж 2025 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай асуудлыг хэлэлцсэн.

Ингээд НИТХ-ын төлөөлөгчид Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит байгууллагуудын санхүүгийн сахилга бат, удирдлагын цалин урамшуулалтай холбоотой асуудлыг хөндсөн.  Уг хуралдаанаар 2025 оны нийслэлийн төсөвт хийсэн аудит танилцуулагдахад Нийслэл дэх төрийн аудитын газрын ахлах менежер Х.Түвшинбаяр нь нийслэлийн өмчит байгууллагын удирдах ажилтнууд сард 5.5-аас 12.8 сая төгрөгийн цалин авч байгааг мэдэгдсэн байна. Уг асуудлын хүрээнд НИТХ-ын төлөөлөгчид шүүмжлэлт байр суурьтай байгаагаа нуусангүй.

НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдорж:

“12.8 сая төгрөгийн цалин авч байгаа хүн хангалттай сайхан амьдарна. Өнөөдөр дарга нар өөрсдөө буюу бодлого судалгаа, шинжилгээний төвийн захирал 12 сая 800 мянган төгрөг, Улаанбаатар хөгжлийн корпораци 10 сая 800 мянган төгрөг, Улаанбаатар Смарт Карт 10 сая 100 мянган төгрөг, Дулааны цахилгаан станц ашиглалтанд ороогүй байгаа хэрнээ 9.9 сая төгрөгний цалин авч байна. Нэг ёсондоо арван хүний цалингаар нэг хүн амьдарч байна гэсэн үг. Дарга болоод томилолттой ойрхон албан тушаалтнууд ийм өндөр цалин авч байгаа нь шударга бус” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Бүжинлхам

Э.Бүжинлхам - СУИС-ийн Театрын Урлагийн сургуулийг кино жүжгийн зохиолч, утга зохиол судлаач мэргэжлээр төгссөн. 2026 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагт улс төр, эдийн засгийн сэтгүүлчээр ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Эзэнгүй өмч юм чинь аргагүй шдээ???

Зочин
Зочин

Хөрөнгөтөний буюу капиталист нийгэм шүү дээ. Энэ төрийн өмчит байгууллагуудын дарга гэдэг албан тушаалд очихын тулд аль нэг намын том албан тушаалтанд өгөх юмыг нь өгч байгаа шүү. Эсвэл аль нэг том нам, компани, баян хүний танил тал, ах дүү, хамаатан садан байх ёстой.

Зочин
Зочин

Gadad bl toriin omchit baiguulgn ufirdlguud ennees hd dahin ondr awdg tgj bj l awilgalas angid bdg ghde mnad hud bho naana ch awna tsaana ch idne

Оюунаа
Оюунаа

Пөөх ямар их юм бэ

Оюунаа
Оюунаа

Пөөх ямар их юм бэ

Зочин
Зочин

Лалар төр

Зочин
Зочин

Бие биендээ барьцаалагдсан төр

баян бол юу ч хийсэн зүгээр явж бх юм бдаа эЗочин
баян бол юу ч хийсэн зүгээр явж бх юм бдаа эЗочин

ямар ихцалин вэ дээд албан тушаалд улайрах араггүй юм бнадаа

Холбоотой мэдээ

Back to top button