Өрнөл & Анализ #2 | Улс төр, нийгэмд айсуй үзэгдлүүд
2026 оны 4-р сарын 19-нөөс 26-ны өдрүүдэд өрнөсөн зөвхөн дотоод төдийгүй гадаад улс төр, нийгмийн үйл явдлуудаас үзэхэд ХОЁР ОНЦЛОХ зүйл бий. Нэгт, манай дотоод улс төр ШИНЭ ТОХИРГООН-д орсон ч тогтворгүй хэвээр, дахиад ТОХИРГОО хүлээгдэж байж магадгүй, Хоёрт, дэлхийн эдийн засгийн өсөлт удаашрах, буурах хандлага манай улсад удахгүй нөлөөлж эхэлнэ. Харин улс орны хувьд үүнд бэлтгэлтэй байх нөхцөл үүсэж буй юм. Дотоодод нийгэмд өрнөсөн нэг өөр нэг үйл явдал нь ахмадууд тэтгэврээ нэмэгдүүлэхийг шаардаж ЖАГСААЛ цуглаан хийсэн нь өмнөх жилүүдийн жагсаалуудын энэ хаврын түүчээ болов. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстанд хийсэн айлчлал олон улсад анхаарлын төвд байж, багагүй өрнөлтэй болж өнгөрсөн бөгөөд түүнийг эзгүйд дотоод улс төр ерөнхийдөө “тайван” талдаа байлаа.
Редакцын бус бичвэр
Нэг. Улс төрийн орчны онцлох өрнөлүүд:
“ИХ УЛС ТӨР”: Улс төрийн тогтворгүй байдал – “Эргэн ирж буй Ардчилсан нам”
(#01) “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийгдсэнгүй, хоёр дахь удаагаа хойшлуулав.
Үйл явдал, өрнөл: “Хуулийн төсөл нь Улсын Их Хурлын гишүүний хариуцлагыг чангатгах, ялангуяа "эгүүлэн татах" процессыг илүү тодорхой болгоход чиглэснийг нийгэм, олон нийт ерөнхийд нь дэмжих хандлага ажиглагдаж байгаа. Харин дээрх процесст намын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэснийг, мөн хуулийн төслийг Ерөнхийлөгчийн институтээс өргөн мэдүүлснийг “шүүмжлэх” хандлага байна.
Олон үзүүртэй энэ хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт хэлэлцээгүй шалтгаан маш тодорхой, мөн энэ ирж буй долоо хоногт УИХ-ын хэлэлцэх асуудлын жагсаалтад мөн л байхгүй байна.
Шинжлэх нь: Хуулийн төсөл Ерөнхийлөгч гадаад айчлалаас эргэн ирж ажилдаа орохтой зэрэгцээд, эсвэл намууд дотор энэ асуудлаар бага ч гэсэн ЗӨВШИЛЦӨЛ, ойлголцол үүсвэл БУЦААД ИРЭХ биз ээ. Гагцхүү хэлэлцэгдээд батлагдах эсэх асуудлын хувьд талууд ерөнхийдөө 2 талд хуваагдсан байх шиг байна. Тэгэхээр энэ хуулийн төслөөр явсаар эцэстээ БАТЛАГДАХ нь тодорхой боловч яг АНХ ӨРГӨН МЭДҮҮЛСЭН хэлбэр, хувилбараар биш бололтой.
Хуулийн төсөлтэй холбоотой өрнөлөөс үзэхэд, Н.Учрал Ерөнхий сайдаар томилогдоод нэг бүтэн сарын нүүр үзэх гэж байна. Улс төрийн хувьд сөрөг хүчин, сөрөг фракц-ын зүгээс Ерөнхий сайдаа огцруулья, УИХ-ын даргаа огцруулая гэх яриө өгүүлэл харьцангуй багассан боловч манай “ИХ УЛС ТӨР” цаанаа л нэг тогтворгүй шинжээ хэвээр хадгалсаар л байна.
Энэхүү “ТОГТВОРГҮЙ ШИНЖ”-ийн эн тэргүүнд Ерөнхийлөгчийн “институтээс” өргөн мэдүүлсэн “УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” энэ хуулийн төсөл зүй ёсоор тавигдана. Учир нь энэ хууль батлагдвал НЭР БҮХИЙ цөөнгүй гишүүдийг эгүүлэн татах асуудал хэзээ мөдгүй босоод ирэх учраас тэр. Өнгөрсөн 7 хоногт энэ асуудал харьцангуй нам гүм өнгөрсөн нь УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудалд оруулаагүйтэй холбоотой. Харин ийнхүү УИХ-аар хэлэлцээгүйн цаад шалтгаан нь Ерөнхийлөгч “эзгүй” байсантай холбоотой болов уу.
Ер нь манай ИХ УЛС ТӨР-д өрнөж буй гол үйл явц нь юу болж хувирч буй талаар энд тэндэхийн ЭРГЭЦҮҮЛЭЛ, ТААМАГЛАЛ үнэндээ олширчээ. Олон таамаг, өрнөл дундаас шүүн үзэхэд ердөө төрийн институтын СУЛ ДОРОЙ БАЙДАЛ, ТАНИЛ ТАЛ-ын улс төр “ид оргил үе”-дээ хүрээд байгаа нь гол асуудал мэт.
Үүнийг аль дээр 3 жилийн өмнө АНУ-ын Freedom House судалгааны хүрээлэн Монгол Улсын талаарх судалгааны тайланд ТОВЧ ТОДОРХОЙ дурдаж байжээ. Тайланд дүгнэхдээ, Монгол Улс нь өнгөн утгаараа парламентын ардчилал хэвээр боловч бодит байдал дээр намууд бодлогын ялгаанаас илүү танил талын сүлжээ, тохиролцоо, фракц, элитийн бүлгүүдээр өрсөлддөг тогтолцоотой гэж судалгаанд дурдаж. Өөрөөр хэлбэл, манай “улс төр” нь классик либерал парламентын систем биш, харин клиентелист өрсөлдөөнт ардчиллын хэв шинж “competitive clientelistic democracy”-д илүү ойр. Товчоор хагас парламентын ардчилал, хагас парламентын засаглал гэжээ.
Энэ судалгааг харвал 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дараах улс төрийн өрнөл, үйл явц дээр тулгуурлан хийсэн бололтой. Ямартаа ч одоо харвал үнэхээр ийм үйл явц өрнөж байгаа мэт санагдана. Парламент хагас засаглалаа ахиулж бүтэн болгох уу, яах уу гэдэг ӨРНӨЛ.
(#02) УИХ-ын АСУУЛГЫН ЦАГ: Ардчилсан намын сайтар “БЭЛДСЭН” бөгөөд шинэ Ерөнхий АНХНЫ асуулгын цаг
Үйл явдал: УИХ-ын асуулгын цагаар ярьсан асуудал нь чухал байлаа, энэ хүрээндээ улс төрийн ЗОРИГ золбоо ч, ЗОРИЛГО зорилт ч ярьлаа. Улс төр, нийгмийн орчинд бол ерөнхийдөө асуулгад оролцогчдын аль аль тал нь ЭЕРЭГ имижээ “ахиулсан” гэж хэлж болохоор, харин зарим талаар Ардчилсан намыг хэт “дайрсан, давшилсан” гэх сөрөг шүүмжлэл бага зэрэг гарч.
Шинжлэх нь: Асуулгын цагаар хэлэлцсэн, асуусан асуудал нь “ИХ УЛС ТӨР”-ын гол өрнөлын уг үндэс ч байж мэдэхээр. АВЛИГА, авлигатай хийх тэмцэлийн асуудал дээр дурдсан парламент хагас байгаагийн, улс төрийн өрнөл фракц, элит бүлгүүдээр тодорхойлогдож буйн шалтгаан гэдгийг хэн хүнгүй зөнгөөрөө мэднэ.
Асуулгын цагийн өрнөл, дүнгээс ХОЁР ЗҮЙЛ тодорхой харагдлаа. Нэгт, Ардчилсан намынхны хувьд шинэ Ерөнхий сайд гэдэгт биш МАН гэдэг институт руу их, багагүй чиглэж, нэгдмэл байр суурь, бодлого чиглэлтэй байгааг, энэ нь ирэх намар буюу 2027 оны сонгуулийн өмнө яг адил УЛС ТӨР өрнөж, улмаар Ерөнхий сайд Н.Учрал огцорч “ДАХИН ТОХИРГОО” хийгдэж магадгүйг ер нь бол бараг БАТЛААД өглөө.
Хоёрт, АН-ын зүгээс сайтар “БЭЛДСЭН” гэдгийн учир нь асуулгад оролцсон гишүүд “ЗӨВ зүйтэй асуудлыг анхаарлын төвд авчирсанд байна. Тэд авлигын индексээр жил бүр ухарч байгааг, АВЛИГА тендэр, концесс, сан, гэрээ, нууц хэлбэрээр ил, далд зах замбараагүй болсныг анхаарлын төвд авчирав. Тэгэхээр Н.Учралын Засгийн газар энэ чиглэлд тодорхой санал санаачилга гаргаж, идэвхтэй, ҮР ДҮНТЭЙ ажиллахгүй бол дараа нь намрын “УЛС ТӨР”-д авлигын асуудлаар юу хийсэн вэ? гэдэг асуулттай тулгарахаар байгаа нь өнөөдрийн “улс төр”ын өнгөнөөс харагдаж байна.
Н.Учралын Засгийн газар авлигатай тэмцээд, тэмцээд байдлыг орвонгоор эргүүлж нь системийн асуудлыг шийдвэрлэх нь юу л бол, ахиц гарч болох ч бүрэн шийдвэрлэгдэхгүй. Иймд түүний Засгийн газарт одоо тавигдаж буй АНХНЫ АСУУЛГЫН асуултууд нь түүний Засгийн газрын СҮҮЛЧИЙН АСУУЛТУУД байж мэдэх юм.
Тэгэхээр УИХ-ын 2028 оны ээлжит сонгууль хүртэл дахиад хэдэн ч улс төрийн “ТОХИРГОО” байгааг бүү мэд,юм л болбол ТОХИРУУЛГА хийгээд Ерөнхий сайд солигдоод байхыг үгүйсгэхгүй тийм л улс төрийн нөхцөл байдал үүсчээ, гол нь хэн, ямар хүчин тохиргоо хийгээд байна вэ?
Дэлхийн улс төр ба манай “ТОХИРУУЛГЫН УЛС ТӨР”
Сүүлийн 2-3 жилийн (2023-2025) хугацаанд дэлхийн улс төрийн тавцанд либерал, зүүний чиглэлийн засгийн газрууд эрх мэдлээ алдаж, консерватив, баруун чиглэлийн эсвэл популист намууд эрх мэдэлд хүрэх, нөлөөгөө нэмэгдүүлэх хандлага тодорхой ажиглагдаж байна. Энэхүү шилжилт нь ялангуяа Европын холбооны орнуудад хүчтэй мэдрэгдсэн, АНУ-д баримтлах бодлогын эргэлтүүд буюу Д.Трампын дахин сонгогдсон, эрс ялгаатай бодлогын өөрчлөлтийн үр нөлөө үүнд ихээхэн нөлөөлж байгаа.
Энэ нь товчоор дэлхийн улс төр БОДЛОГЫН ХУВЬД чиг хандлага нь өөрчлөгдөж байгаа гэсэн үг. Харин манайдчиг хандлага ямар нөлөөтэй байгаа бол?
(#03) Эргэн ирж буй Ардчилсан нам: Сөрөх хүчин үү? Сөгдөх хүчин үү?
Үйл явдал, өрнөл: УИХ-ын нэгдсэн чуулганаар“Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцэж эхлэв. Хуулийн төсөл нь томоохон төслүүдийн санхүүжилтийг илүү уян хатан болгох нэрийн дор төсвийн гадуур зарцуулалт хийх боломж бүрдүүлэхээр байна гэж АН үзэж байгаа.
АН-ын бүлэг энэ төслийг төсвийн нэгдмэл, ил тод, хяналттай тогтолцоог сулруулж, улс орныг “хоёр төсөвтэй” болгох эрсдэлтэй гэж үзэн завсарлага авч нарийвчилсан мэдээлэл сонслоо. Хуулийн хүрээнд Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС, Сэлбэ дэд төв зэрэг 3 тэрбум ам.доллараас давсан өртөгтэйтөслүүд хамрагдаж байгаа нь өрийн дарамтыг улам өсгөж болзошгүй гэж анхааруулж байна. АН-ын зөвлөхүүдийнүзэж буйгаар эдгээр төслийн санхүүжилтийг тусгай хууль бус, төсвийн тодотголоор хууль ёсны хүрээнд шийдэх нь эдийн засгийн тогтвортой байдалд илүү зөв гарц аж.
Шинжлэх нь: АН-ын зүгээс төслүүдийн саатал нь санхүүжилтийн бус, менежментийн алдаанаас үүдэлтэй гэж дүгнэж, эрх барих намын тайлбарыг няцааж байна. Товчоор бол АН шинэ Засгийн газрын “эдийн засгийн бодлого нь зөвхөн ил тод байдал, төсвийн сахилга бат ТЭНЦВЭРТЭЙ хадгалагдсан нөхцөлд л баталгаажина” гэсэн байр суурийг баримталж байна гэж үзэж болно.
Байр сууринаас нь үзэхэд, ер нь АН-ын мэдэгдэл, мэдээлэлд “бодлогын судалгааны анализ бүхий байр суурь” ажиглагдах болоод байгаа. Сүүлийн үеийн дотоод үйл явцаас нь харахад ч АН сайтар “хичээж”, үзэл санаа, бодлого, институтын хувьд ДОРВИТОЙ ШИНЭЧЛЭГДЭХ шийдлийг эрэлхийлж, зарим алхмууд хийгдээд эхэлсэн. Шүүмжлэл дагуулж байгаа ч нам доторх шинэчлэлүүд эхэлж урагшлах шинжтэй буй. Харин явж явж зөвхөн ХЭЛБЭР-ийн биш, удаан хүсэн хүлээсэн АГУУЛГЫН шинэчлэлбайгаасай, нам нь сөгддөг биш СӨРДӨГ хүчин байгаасай гэж нийгэм, намын гишүүд нь хүлээж байна.
Ийнхүү эргэн ирж буй АН мөнөөх “тохируулгын улс төр”-д багагүй жин дарах болж. Хэв шинжийн хувьд, “Эрх баригч нам + Хүчирхэг сөрөг хүчин АН = Хагас-плюралист систем” гэж болохоор болсон байна.
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар 126 суудалтай парламент бүрдэж, Монгол Ардын Нам 68 суудал авч “Засгийн газраа дангаар бүрдүүлэх” олонх болсон, харин Ардчилсан Нам өмнөх сонгуулиудаас хавьгүй амжилттай буюу 42 суудал авч амжилт нь “ОГЦОМ ӨССӨН”. Үүн дээр нэмээд 3 нам парламентэд орж ирсэн, нийт 5 намын төлөөлөл бүхий формаль утгаараа плюрализаци (олон ургальч үзэл) байсан.
Гэвч өнгөрсөн 2 жилд өрнөсөн үйл явцаас ажихад бодит байдал дээр одоо парламентад 2 том хүч бий болжээ. Энэ хоёр хүчнийг НАМ талаас нь ч, бүлэг фракц талаас нь ч харсан гол ТОМ ХҮЧИН нь МАН-ын эрх баригч хүчин “фракц” болж байна. Үүнд сөрөг хүчин АН, түүний фракцууд мөнхүү тодорхой нөлөөтэй “тоглолт” хийх байдалтай.
Хамгийн гол нь энэ хоёр том хүч нь нөгөө дэлхийн улс төрийн чиг хандлагын дагуу БОДЛОГЫН ХУВЬД хуваагдсан уу, аль эсвэл хэн нэгэн, аль нэгэн хүчний нөлөөгөөр хуваагдаж байна уу гэдэг нь ХАРАХ, БОДОХ Л АСУУДАЛ.
Энэ байдал нь ТОМ ЗУРГААРАА бодит байдал дээр МАН-д биш, АН-д ашигтай үйл явц өрнөөд байгаа, нөгөө талаас МАН-ын хувьд өнгөрсөн “10 жилийн хөгжлийн оргил үе” нь буурч, задарч сорилттой тулгарч байна. Онол, практикийн хувьд бол БАЙДАГ л асуудал, гол нь энэ үйл явц хэр ШУДАРГА, хэр ГОЛЧ ШУГАМААР шийгдэж буй нь л чухал.
Үйл явцаас харахад ГАНЦ АВУУУШТАЙ нь МАН хүч нөлөгөөр доминант, парламентад олонх ч гэсэн бодит эрх мэдэл нь тархмал шинжтэй байгаа нь ОДООГООР ганц парламентын АРДЧИЛЛЫН шинж байх шиг.
(#04) Н.Учралын Засгийн газрын шийдвэрүүд:Шатахууны үнэ “ӨСӨХГҮЙ”, Х.Нямбаатарыг шалгаж буй талаарх МЕССЕЖ
Засгийн газрын шийдвэрүүд: “Шалгалт, Шатахуун”
Үйл явдал, өрнөл: Ерөнхий сайд Н.Учрал олон нийтийн эсэргүүцэл, авлигын сэжиг бүхий асуудлуудыг цэгцлэх хүртэл "Туулын хурдны зам" төслийг албан ёсоор зогсоосноо мэдэгдлээ. Энэ нь Засгийн газар иргэдийн бухимдлыг намжаах, нэр холбогдсон албан тушаалтнуудыг хуулийн байгууллагаар ШАЛГУУЛАХ улс төрийн хувьд ч “давхар ашигтай” шийдвэр бололтой. Төсөлд хамааралтай гэдэг нь хотын захирагч Х.Нямбаатар, түүний фракцбололтой.
Үүнтэй зэрэгцээд Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэд холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.1.3 (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах) болон мөнгө угаах зэрэг нийт дөрвөн хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн нь дуулиантай үйл явдлын нэг байлаа.
Ормузын хоолойн нөхцөл байдлаас шалтгаалан дэлхийн зах зээл дээр ШАТАХУУНЫ ҮНЭ огцом өссөн, улмаар манай улсад 3-р сард 3200 төгрөг байсан дизель түлшний үнэ 5-р сард 6400 төгрөгт хүрэх бодит эрсдэлтэйг бүх түвшинд сануулж, бэлтгэж байна.
Шинжлэх нь: Нэгт, “ШАЛГАЛТ”-ын асуудлын хувьд, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ-д холбогдуулан шалгаж байгаа гэх асуудал, дээр нь нэмээд Ерөнхий сайд АҮЭБ-ийнсайд Г.Дамдиннямтай “ШАТАХУУН”-ы асуудлаар видео коол хийх явцад дэлгэц нь дээр нь “Х.Нямбаатарыг шалгах” гэх мэт зурвас харагдаад өнгөрч буй нь шатахуунтай давхар хоршуулсан “ШАЛГАЛТ”-ын улс төр, МЕССЕЖ нийгэмд түгээсэн мэт харагдаж байна. Ийм бичлэгийг зүгээр нэг САНААНДГҮЙ тавихгүй л байлтай.
Хоёрт, ШАЛГАЛТ нь дүүрч, угаасаа л хөшигний ард өрнөж буй үйл явц. Харин ШАТАХУУН-ы хувьд дизелээс бусад түлш ҮНЭ ӨСӨХГҮЙ л гэсэн мессежийг шидэж байна. Оросын талтай хийсэн “тохиролцооны” үр дүнд өмнө нь таамаглаж байсан (нэг литр дизель түлш 6400 төгрөг хүрэх) үнийн огцом өсөлт ирэх 5-р сард бий болохгүй, ХЭСЭГ ХУГАЦААНД үнэ тогтвортой хадгалагдах боломж бүрджээ.
Үнийн дарамтыг “зөөлрүүлэх” зорилгоор Гаалийн албан татварын 5 хувийг тэглэх шийдвэр гаргалаа. Мөн холбогдох сайд дарга нар ОХУ, дараа нь БНКазУ-д улсад ажиллаж шатахууны өөр эх үүсвэр, нийлүүлэлтийг яаралтай зохицуулах чиглэлд анхаарч байгаа аж. Хэдийгээр ОХУ-тай дотоодын үнээр нь авах тохиролцоо хийсэн ч тээвэрлэлт, логистикийн эрсдэл байсаар байна.
Яваандаа дизель түлшний үнэ өсөх нь л өөрөө нийгэмд маш их “ГАЛТАЙ” асуудал. Дагаад уул уурхай, үйлчилгээ, ачаа тээвэрийн салбар, бүх төрлийн өргөн хэрэглээний бараа, тээврийн зардалд шууд нөлөөлж, инфляцийг өсгөх “ГАЛ”-тай. Засгийн газрын татварын хөнгөлөлт нь "гал унтраах" төдий арга хэмжээ бөгөөд цаашид импортын хамаарлыг бууруулах мега төслүүд (Газрын тос боловсруулах үйлдвэр гэх мэт) ямар чухал болохыг энэ хямрал сануулж байна.
Хоёр. Нийгэм, эдийн засгийн онцлох асуудлууд
(#05) Айсуй Эдийн Засгийн “ШОК”, нийгэм, олон нийтийн ХҮЛЭЭЛТ
ОУВС 2026 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийг өмнөх 1-р сарын таамгаас (3.3%) 0.2 нэгж хувиар бууруулж, 3.1% болгожээ. Үүний шалтгаан нь, Ойрхи Дорнод дахь мөргөлдөөнөөс үүдэлтэй эдийн засгийн саатал, эрчим хүчний үнийн өсөлт болон нийлүүлэлтийн сүлжээний тасалдал зэрэг нь гол нөлөө үзүүлсэн гэж тайлбарлаж байна.ОУВС-ийнх хамгийн өөдрөг ТӨСӨӨЛӨЛ.
Зөвхөн ОУВС ч биш, НҮБ, ЭЗХАХБ-ууд энэ таамгаа бууруулсан ерөнхийдөө илүү буурна буюу 2.7-2.9 байхаар төсөөлж, таамаглаж байгаа. Үүнтэй уялдуулаад Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк манай улсын 2026 оны эдийн засгийн өсөлтийг бууруулсан. Төсөөлөл нь хол 5% эсвэл 5.7% байх таамагтай. Гол МЕССЕЖ нь эдийн засгийн ШОК ирж яваа, манай улсын хувьд манай экспортын орлого хумигдах, импортын инфляц өсөх эрсдэлтэйг сануулж байна.
Шатахуун, эрчим хүчний зардал өсөх нь бараа бүтээгдэхүүний тээврийн зардлыг нэмэгдүүлж, улмаар иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлөх "гинжин урвал" үүсгэх эрсдэлтэй. Иймд нэгэнт айсуй шок-ийн улмаас иргэд, олон нийтийн ХҮЛЭЭЛТ-ийн эсрэг төр, засаг ямар хариу арга хэмжээ авах нь цэвэр УР ЧАДВАР-ын асуудал болох нь ээ.
(#06) Ахмадууд тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөгт хүргэхийг шаардав
Үйл явдал, өрнөл: Монголын ахмадын холбооны удирдах зөвлөлөөс ахмад настны тэтгэврийн зөрүүг арилгах, тэтгэврийн хэмжээг нэмүүлэх тухай албан шаардлагыг төрийн гурван өндөрлөгт хүргүүлжээ.
Шинжлэх нь: Саяхныг болтол иргэд талбай дээрОГЦОР гэж жагсдаг байлаа, одоо харин эрх баригчид эвдрэл, хагарлаасаа болоод өөрсдөө ОГЦОРЧИХДОГ, огцруулчихдаг болжээ. Харин жагсагчид илүү нарийн тодорхой шаардлага тавина, тухайлбал, ЗОГСОО, ШАЛГА гэж яг байгаа чиглэнэ, эсвэл ЦАЛИН, ТЭТГЭВЭР нэм л гэж жагсдаг болж. Эмч нар, багш нар, ахмадууд гээд.
Эмч, багш нарын буюу саяхны туршлага, улс төрийн байдлаас үзвэл, Засгийн газарт олон сонголт байхгүй, АХМАДУУДТАЙ зөвшилцөх, зөвшиж зөвшиж нэмэгдүүлэхээс өөр аргагүй байдал л харагдаж байна. Гэтэл дараа нь дахиад НЭМ жагсагчид гарч ирэх, үүнийг эдийн засгийн байдалтай уялдуулах асуудал энэ оны сүүлээр, ирэх оны ТӨСӨВ хэлэлцэхтэй зэрэгцээд яригдах төлөвтэй.
(#07) Ерөнхийлөгчийн ГАДААД айлчлал:Айлчлалын үр дүн, цаашид өрнөх ӨРНӨЛ
Үйл явдал, өрнөл: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 20 жилийн дараа Казахстан улсад төрийн айлчлал хийж, 2024 онд тогтоосон "Стратегийн түншлэл"-ийн харилцааг бодит агуулгаар баяжуулах, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, дижитал шилжилтийн салбарт 18 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан өргөн хүрээтэй айлчлал боллоо.
Шинжлэх нь: Яг гадаад харилцаа талаасаа, Төв Азийн бүс нутаг дахь Монгол Улсын анхны стратегийн түнш оронболох БНКазУ-тай харилцаагаа бататган, эдийн засгийн хамаарлыг төрөлжүүлэх, стратегийн бие даасан байдлыг бэхжүүлэхэд энэ айлчлал түүхэн ач холбогдолтой.Дээр нь, айлчлалын үр дүнд хоёр талын худалдааг 500 сая ам.долларт хүргэх замын зураглалыг тохиролцож, шууднислэг сэргээх болон хөдөө аж ахуй, бизнес, соёлын салбартбодит гэрээнүүд байгуулагджээ. Харин нийтэд шүүмжлэгдэх хандлагатай буй нь Баян-Өлгий аймагт консулын газар нээх асуудал. Зүй нь, манай Баян-Өлгий аймагт хичнээн БНКазУ-ын иргэн оршин суудаг билээ гэх АСУУЛТ гар буй.
Ер нь, Казахстаны айлчлалын дараа буюу энэ онысүүлийн хагаст Ерөнхийлөгч Булангийн орнууд, АСЕАН-ы буюу Зүүн өмнөд Азийн орнуудад айлчлах товтой байгаа.Тухайлбал, Индонези, Филиппин, Тайланд, Катар, Кувэйт, Саудын Араб зэрэг орнуудад айлчилна.
Эдгээр айлчлалууд нь анх удаа, урт хугацааны дараа хийгдэх түүхэн айлчлалууд байх төлөвтэй бөгөөд"Нүүдэлчин" соёлыг түгээн дэлгэрүүлэх, эрдэс баялаг болонаялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалт татах, хүнсний аюулгүй байдлыг хангах бодит үр дүнд чиглэж буй. Харин Ойрхи Дорнодод өрнөж буй мөргөлдөөн, геополитикийн тогтворгүй байдлаас шалтгаалж Булангийн орнууд болон Арабын ертөнцөд хийх айлчлал хойшлогдох, эсвэл хэлэлцэх асуудлын цар хүрээ хумигдаж магадгүй байна.
Дээр нь Наадмын өмнө Дэлхийн адууны баяр, дараа нь COP17 гээд аялал жуулчлал, байгаль орчны чиглэлээрх дипломат ажиллагаа, гадаад харилцаа өрнөл ихтэй байх төлөвтэй.
Холбоотой агуулгыг хавсаргаж байна















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.