Нийгмийн

Д.Гантулгын хэргийг нуун дарагдуулсан ШШҮХ-ийн шинжээч нарт ял оноожээ

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын гомдлыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-нд Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, түүнд оноосон хоёр жилийн хорих ялыг хэвээр үлдээсэн билээ.

Тодруулбал, анхан болон давж заалдах шатны шүүх Д.Гантулгыг хүчиндэх болон хүчиндэхийг завдсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, дээрх хоёр хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт хоёр жил хорих ял оногдуулсан юм.

Тэгвэл Д.Гантулгын хэргийг нуун дарагдуулсан гэгдээд буй ШШҮХ-гийн Тусгай шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Х.Түвшин-Эрдэнэ болон ахлах шинжээч Ж.Оюунаа, шинжээч М.Золжаргал нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүх энэ сарын 10-нд болж эцэслэн шийдвэрлэжээ. Тодруулбал Х.Түвшин-Эрдэнэд нэг жил хорих ял, Ж.Оюунааг 19.2 сая, Н.Золжаргалыг 12 сая 240 мянган төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна. Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхээс тэдний хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах магадлал гаргасан бол Улсын дээд шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээжээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-07-22 15:41

Sayn bayna

Зочин
Зочин
2020-07-22 20:21

бандааш мэдээж авилга өгч байж л нуусан байгаа даа,дахиж ш�##�гахаар л хэрэг байна шд

Холбоотой мэдээ

Back to top button