Сурвалжилга: 22 хоногийн нөөц хоёр өдөрт дуусаж, жолооч нар машинаа түрж, түгжрэл харин буурав

Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд шатахууны хомсдол үүсээд байна. Энэ нөхцөл байдал одоогоос тав хоногийн өмнө бий болсон гэж ойлгож болно. Харин иргэд гурав хоногийн өмнөөс эхэлж оройн цагаар бензин олдохгүй, шатахуун түгээх станцууд түлш өгөхгүй, өгсөн ч тодорхой хязгаар тогтоож эхэлсэн тухай цахим орчинд байр сууриа илэрхийлж эхэлсэн. Тэгвэл энэ нөхцөл байдал хоёр хоногийн хугацаанд дордож шатахуун түгээх станцууд бензиний хомсдолд оржээ. Тодруулбал, жолооч нар хамгийн багадаа 40 минутаас хоёр цагийн хугацааг урт дараалалд зарцуулсны эцэст зөвхөн АИ-95 бензинийг тодорхой хязгаартайгаар худалдан авч байна. Мөн оройн цагаар зарим жолооч нар шатахуунгүйн улмаас машинаа хучиж орхиод гэртээ харих тохиолдлууд ч гарчээ.
Эргэн санабал, одоогоос тав хоногийн өмнө улсын хэмжээнд 22 хоногийн шатахууны нөөц бий хэмээн албанынхан тайлбар өгч байв. Тодруулбал, улсын хэмжээнд 2023 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдрийн байдлаар нийт 67,280 тн шатахуун байсан. Үүний
- А-80 автобензин 2,111 тн
- АИ-92 автобензин 23,312 тн
- АИ-95 автобензин 5,070 тн
- Дизель түлш 33,281 тн үлдэгдэлтэй буюу А-80 автобензин 13 хоног, АИ-92 автобензин 19 хоног, АИ-95 автобензин 25 хоног, Дизель түлш 14 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй хэмээн мэдээлж байсан юм.
Харин бүс нутгийн хувьд авч үзвэл
- Баруун бүс 6,726 тн
- Хангайн бүс 3,962 тн
- Төвийн бүс 12,590 тн
- Зүүн бүс 4,253 тн шатахууны нөөцтэй гэх албан мэдээллийг өгсөн. Салбарын сайд Ж.Ганбаатар ч УИХ-ын чуулганы үеэр шатахууны хомсдол үүсээгүй хэмээн өөрийн амаар хэлж байсан удаатай.
Гэсэн хэдий ч бодит нөхцөл байдал эсрэгээрээ буюу өөр тийш эргэж 48 цагийн дотор хот даяараа шатахууны хомсдолд орсон. Иймд бид шатахуун түгээх станцуудын гадна үүссэн урт дараалал, жолооч нарын байр суурийг хүргэхээр хэд хэдэн байршилд очлоо. Ингэхдээ хотын төв болоод захын хэсэгт байрлалтай шатахуун түгээх станцуудын нөхцөл байдлыг харьцуулсан юм.
Бидний нэрлэж заншсанаар Сансарын "Петровис" шатахуун түгээх станц
Өдрийн 12 цаг 30 минут. Сансарын "Петровис" ШТС-ын гадна ойролцоогоор 500 метрийн урт дараалал үүсжээ. Эндээс шатахуун авахаар ирсэн 200 гаруй жолооч байх бөгөөд уг шатахуун түгээс станцын хоёр талаар эгнэн зогссон байна. Тэд хамгийн багадаа 40 минутаас 2 цагийн хугацааг зөвхөн шатахуун авахын тулд зарцуулсан гэдгээ илэрхийлэхээс гадна өөр байршил руу явах боломжгүй. Учир нь шатахуун хүрэлцэхгүй болсон тул арга буюу удаан хугацаагаар урт дараалалд зогсохоос өөр аргагүйд хүрч байна гэдгээ учирлаж байв.
Биднийг очсоноос 30 минутын дараа АИ-92 автобензин дууссан тухай түгээгчид жолооч нарт хэлж, зөвхөн АИ-95 л өгөх боломжтой гэдгээ мэдэгдсэн. Энэ тухай асуухад "Бид өглөө дүүргэсэн ч сая 13 цаг гээд дуусчихлаа. Ачаалал үнэхээр их байна. Маргааш өглөөний 06 цагт ирвэл алалцаад АИ-92 авч чадах байх. Бусад байршил ч мөн адил байгаа. Бүр хотоос гадна зайдуу байрлалтай газруудаас л мэр сэр олдож магадгүй. Гэхдээ тийшээ очих шатахуунтай хүн ховор болсон байх" гэлээ.
Баянзүрх дүүрэг, "Амгалан" захын урд байрлах "Петровис", "МТ" шатахуун түгээх станц
Оройн 16 цаг. Зарим иргэдийн зүгээс хотын төв хэсэгт байрлалтай ШТС-уудад шатахууны хомсдол үүссэн, зах хэсгүүдэд хэвийн байна гэх мэдээллийг ирүүлсэн тул бид харьцуулан сурвалжилхаар очлоо. Гэсэн хэдий ч нөхцөл байдал хэвээр. Харин ч ихэнх ШТС-ууд хааж, шатахуунгүй болжээ. Жишээлбэл, Амгалан захын урд байрлалтай "МТ" ШТС-ын шатахуун дуусаж, жолоочдыг оруулалгүй буцааж байв. Харин үүнээс цааш 800-аад метрийн зайд байрлах "Петровис" шатахуун өгч байгаа ч ойролцоогоор хагас км гаруй зайд урт дараалал үүсжээ.
Үүнээс хотын аль ч хэсэгт шатахууны хомсдол бодитоор үүссэн гэдгийг харж болно. Харин үнийн хувьд нэмэгдэж хөөрөгдөл үүссэн зүйл байхгүй ч энэ нөхцөл байдал олон хоногоор үргэлжилбэл үнэ нэмэгдэх, энэ байдал улам хүндрэх, иргэд машинаа тавиад алхах сонголттой нүүр тулахаа өөр аргагүйд хүрэхээр байна. Учир нь дотоодын цөөн хэдэн шатахуун импортлодог компаниудаас шатахуун өгч, ачаалал хуваалцаж байгаа нь маш цөөн буюу 2-3 л байгаа юм.
Эдгээр нөхцөл байдлаас албанынхан болоод салбарын сайд Ж.Ганбаатар яагаад иргэдэд илтэд буруу мэдээлэл өгч тайвшруулсаар өнөөдрийн энэ байдалд хүргэв гэдэг асуудал сөхөгдөж таарна.
Жишээлбэл, одоогоос хоёр долоо хоногийн өмнө Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд "Монгол Улс 62 мянган сая тонн нүүрс экспортолжээ. Сарын хэрэглээ 90 мянган тонн түлш байхын 45 мянган тонныг уул уурхай салбарт ашиглаж байна. Үлдсэн нь бусад салбар руу хэрэглэгддэг. Дизель түлш бол алтнаас илүү стратегийн бүтээгдэхүүн. Түлшний хорь байтугай хоёр хоногийн нөөцтэй байсан ч зарлах нь буруу. Цаашдаа ч зарлахгүй. 21 хоног түлш орж ирээгүй асуудлаас нэг амьсгаагаар гарч чадахгүй байна. ОХУ-аас шатахуун тээвэрлэж буй 592 воганы 430 нь дизель түлш тээвэрлэнэ. Үйлдвэрээсээ шалтгаалаад 4-21 хоногийн хугацаанд орж ирдэг. Бага, багаар орж ирнэ. Ер нь тасалдал бол байхгүй. Хэрэглээгээ л бид гүйцэхгүй байна. БНХАУ-аас мөн орж ирнэ. Иргэд дизель түлшгүй болвол уул уурхайн хэрэглэээг багасгахаас өөр аргагүй" гэсэн юм.
Мөн эдгээр асуудлуудтай холбоотойгоор буюу салбар нь хангалттай нөөц бий гэж мэдүүлээд байхад ШТС-ууд шатахуун байхгүй, дууссан гэдэг шалтгаанаар өгөхгүй байсан учир ШӨХТГ-аас шаардлага хүргүүлж, шалгалтын хийжээ. Тодруулбал тус газраас “Петровис”, “Тэс петролиум”, “Магнай трейд”, “Шунхлай”, “Сод Монгол” зэрэг аж ахуйн нэгжийн жижиглэн худалдаа эрхлэгч шатахуун түгээх станцуудад хяналт, шалгалт хийсэн байна.
Хяналт шалгалтад хамрагдсан зарим ШТС-д АИ-92 автобензин хэвийн олгож байсан бол заримд нь дууссан, татан авалт ирээгүй байгаа тул олгохгүй байна гэсэн тайлбарыг өгчээ.
Түүнчлэн ихэнх ШТС-д дизель түлшний нөөц бага, гэрээт болон хэрэглэгчийн карт, талонтой хэрэглэгчдэд хязгаартайгаар олголт хийж байжээ. Уг хяналт шалгалт 30 хоног үргэлжлэх бөгөөд шатахуун импортлогч аж ахуй эрхлэгч тус бүрээр нөөцийн мэдээ гаргуулах, үнэ бүрдэлтийн мэдээлэлд судалгаа, шинжилгээ хийнэ. Хэрэв холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг зөрчсөн тохиолдолд зөрчлийг арилгуулах, холбогдох хуулийн дагуу захиргааны хариуцлага хүлээлгэх зохицууалт үйлчилнэ.



























АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
НӨГӨӨ САЙД ГЭГДЭХ ДОЛИР ХЯЛАР ГАНБААТАР ЧИ АЖЛАА ХИЙГЭЭЧ ЭЭ ХУДАЛЧ, ХОТЫН ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУАХ МАН-ЫН АРГА ЭНЭ ГЭНЭ ЭЭ ХА ХА
Ganbaataryg saidaas hurdan zailuulj orgil ruu ni butsaa. Ter hiij chadahguibna
Чихэрнээс өөр юм зарж мэддэггүй нөхөр байна дөө. Угаасаа ажлын туршлага, мэдлэг боловсрол гэдэг чинь энэ шүү дээ. Зүгээр ч 1 мерит зарчим яриад байдаг юм биш шүү дээ. Хэдэн хоосон толгойтууд олж ирж дарга сайд хийлгээд улс орныг ч самарч дууслаа шүү. Хэн дуртай нь хийдэг ажил ч биш л дээ. Одоо яана даа Оюук минь.
Энэ түлш шатхууны тасалдал чинь зүгээр нэг цаг зуурын бэрхшээл төдий зүйл биш шүү.Улс орныхоо амьдралыг хорлож тасалдуулж байгаа явдал гэдгийг төрийн дээдчүүл анхаарах болсон биш үү. Орост буруу өгөөд ажил хариуцсан хүмүүсийн алдааг уучлаад сууж болохгүй нь ойлгомжтой. Удаа дараа худал мэдээлэл өгөөд байсан Ж.Ганбаатар төдийгүй газрын тосны газрынханыг ташраар нь зайлуулах цаг нэгэнт болжээ. Тэд хангалттай идэж уусан халагдахдаа огт гомдохгүй болсон байхаа.
Угжны хурганууд өлдөж дээ. Хоол нэхэж байна.
Мэдээж дүүргээд л авах бишүү тэгэхээр хомсдол үүсдэг ээн овоо юмаа энэ сайд хөөрхий
Энэ засагт ажил хийх чадвартай ганц хоёр л хүн байгаа байх бусад нь өлөн хулгайч луйварчид бус уу. Ичихгүй явган зальтай новшнууд гэж
Za odoo alxaad bai ,bied tustai,tugjrel buuran ,ajiltain abtobusaar yav na biz,Puruusiixen zam bogloxgyi bolj.
Хохинэээ нүүрсиин хулгаална богдуулын газрыг дээрэмдэн бүүр автобусын хүртэл хуучнаар сольж ашиг олдог нам дагасан өлөнхулгаачууд олигтой хатуу ял хуульгүйгээ мэдэж монголын хөгжлииг газаадаг шбнал хүүрүүд хатуу ял өгдөг болжээж монгол хөгжинө ул шал чацагнуудаа гэдэг нь зөв
МАН-ын удирдлага нэртэй малнууд монголын ард түмнээр 8 жил тоглож өөрснөө гахай шиг таргаллаа. Нямбаатар гэх дэнгийн эрвээхэй нийслэлийн иргэдийг өвлийн хүйтэнд машиндаа хийх бензингүй болгож автобусанд сууя гэтэл автобус нь хүрэлцэхгүй. Ёстой нэг жинхэнээсээ чацага царайлуулж байна даа. Тэгээд одоо удахгүй түгжрэлийг би бууруулж чадлаа гээд дэмийрэх байхдаа. Ёстой хахаха л байна даа.
МАН гэж хараагаад анархи леб малуудаа АНархи хулгайч нар зссагт гарвал Орос шууд түй май лаларын анусын бомбооны үснии бөөснүүдээ гээд шатахууныг нам хаана.
MANAN MANDTU GAI
Prius unasan ajilgui novshnuud.
халамжийн зданууд минь тэгээл 20.000₮ өөр сонголтоо приунүүдээ түрээд гүйгээд байждэээ ???????????????????? пяхлууу юмаааа хахахаха. халамжын гурил будаа сахар авсан эмгэд өвгөдөө машиндаа суулгаад түрээд байждээ пяхлуунууд
Orosuudan booj ehelsen vv nuguu orilood baisan no war ntr ged baisan ergvv garuudan odo hariutslag tootsohgvi l bhdaa ted nariin todorhoi hemjeend enend nuluulsun gej bi bodjin malnuud dugui gollood l baijih gazar
ингээд л түгжрэлээ шийдэх байж шт????
Хулгайч нараасаа ангижирвал ард түмний амьдрал дээшилнэ дээ хуучин ногоон автобумс маш их хортой утаа ялгаруулдаг түлш их иддэг 60 тэрбуиын хэрэг, ждүчид нүүрсний хулгайчид, сү батболд, ундармаа сайханбилэг, сахал эрдэнэбилэгбаярцогт аюурсайхан мэтийн хулгайчуудын хөрөнгийг хурааж ядуурлаас салах цаг болсон
МАН байгаа цагт бид хэзээ ч өөдлөхгүй шүү