НийгмийнНийгэм мэдээ

Архангайд анхны өвсөн стадион барьж, малчдыг дэмжинэ

Монгол улсад анхны өвсөн стадионыг Архангай аймгийн Цэцэрлэг хот Тамирын голын эрэгт барихаар бэлдэж байна.

Тодруулбал, өвлийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд “Монголын анхны өвсөн түр стадион"-ыг байгуулж, энд "Тамирын жавар 2024" арга хэмжээг зохион байгуулна. Үүний дараа 2024 оны нэгдүгээр сарын 14-ний 18:00 цагаас эхлэн стадион барьсан өвс, тэжээлийг малчдад хөнгөлөлттэй үнээр тараах аж.

Малчдад санхүүгийн хувьд хэмнэлттэй, хямд төсөр үнэтэй өвс тэжээлийн асуудлыг ийм шийдлээр нэвтрүүлж, иргэдээс өвөлжилтийг дэмжих үйл хэрэгт биечлэн оролцож, фестивальд өргөнөөр ирэхийг зохион байгуулагчид урьжээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button