Улс төрийн мэдээ

АН-ын бүлэг: АМГТГ-ын дарга нь цэнгэж явна. Ж.Ганбаатарт хариуцлага тооц

УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ.

Энэ удаад бүлгээр шатахуун, түлшний хомстолын асуудлыг авч хэлэлцжээ. Улмаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарыг огцруулахыг шаардахаар санал нэгдсэн байна.

Бүлгийн мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан “Эрх баригчид болон УУХҮЯ-ны шийдвэрийг хий дэмий харж, иргэд хүнд байдалд ороод байна. Хоёр сарын өмнөөс л хомстол үүснэ гэж ярьж байсан. Өнөөдөр салбарын сайд мэдээлэл хийсэн ч шийдэл огт ярьсангүй" гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Н.Ганибал “Одоо эрх баригчид болохгүй бүхнээ АН руу чихдэг арга мэх дуусаж байх шиг. Эсвэл хоёр хөрш рүүгээ наадаг. Ажлаа хийдэггүй, асуудлыг бултуулахад л мэргэшсэн төртэй боллоо.

АМГТГ-ын дарга нь өөрөө баярлаж, цэнгээд явж байна. Төр иргэдийнхээ асуудалд ингэж л хандаж байна. Ерөнхий сайд нь Ж.Ганбаатарт нэн яаралтай хариуцлага тооцох ёстой" гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН

АН МАШ ЗӨВ АСУУДЛЫГ ТАВЬЖЭЭ. ЭНЭ ХҮЙТЭНД ШАТАХУУН ТАСАЛДАНА ГЭДЭГ БАЙЖ БОЛШГҮЙ АЛДАА. ГАНБААТАР САЙН ДУРААРАА ОГЦРОХГҮЙ БОЛ ТАНХИМААРАА ОГЦРОХ ЁСТОЙ. ӨЧИГДӨР ТҮРГЭНИЙ ТЭРЭГ Ч ЯВЖ ЧАДАХГҮЙ БОЛСОН БАЙСАН. ГАМШИГ ГАРВАЛ ТЭР ТҮГЖРЭЛД ЯАХ ВЭ.

Зочин
Зочин
Reply to  ЗОЧИН

Санал нийлж бн

Зочин
Зочин

МАН засаг барьж чадахгүй чихэр гоймонгийн наймаачинд бэнзээн түлш өгөөд нөгөөх нь нүүрээ улалзуулан явжийнэ гэж яриад. Төрийн алба хаахад төв бөгөөд бардам явах байтал...шалчийсан наймаачин хийж чадахгүй аж

Холбоотой мэдээ

Back to top button