Гадаад мэдээДЭЛХИЙ

Алга болсон 750 мянган еврогийн үнэтэй бөгж тоос сорогчийн уутнаас олджээ

Өнгөрсөн долоо хоногт Парис хотын “Ritz” нэртэй зочид буудалд 750 мянган еврогийн үнэтэй бөгж алга болсон хэрэг гарчээ. Тус буудлаар үйлчлүүлж байсан Малайз иргэн бөгжөө алдлаа гэсэн дуудлага цагдаад өгсний дараа хулгай гарсан уу, санамсаргүй байдлаар гээсэн үү гэх мэт таамаглал дэвшээд байсан аж.

Тэгвэл “Ritz” буудлын хамгаалалтын алба бөгжийг тоос сорогчийн уутнаас олсон гэж мэдэгдсэн байна. “Le Parisien” сонин энэ талаар мэдээлэхдээ үйлчлүүлэгч бөгж нь олдсон гэх мэдээг сонсоод сэтгэл амарсан гэсэн юм. Тэр үйлчлүүлэгч баасан гарагт /2023.12.08/ буудлынхаа өрөөний ширээ дээр бөгжөө үлдээгээд хэдэн цагийн турш дэлгүүр хэссэний дараа бөгж нь алга болсон байжээ.

Түүнийг дуудлага өгснөөс нэг өдрийн дараа цагдаагийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж, хулгай гарсныг илтгэх баримт олдсон тохиолдолд прокурорууд хэрэг нээхэд бэлэн байсан юм. Тэгтэл бөгж ням гарагт /2023.12.10/ олдсон аж.

“Ritz” зочид буудалд 2018 онд Саудын Арабын хааны гэр бүлийн гишүүн 800 мянган еврогийн үнэ бүхий үнэт эдлэлүүдээ алдсан тохиолдол гарч байсан. Мөн тус буудлаас галт зэвсэгтэй этгээдүүд 4 сая гаруй еврогийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан хэрэг ч гарсан байна.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button