Нийгэм мэдээ

Үйл явдал: Томуугийн талаар ЭМЯ, ХӨСҮТ, НЭМГ, ЭХЭМҮТ-өөс мэдээлэл хийнэ

Арванхоёрдугаар сарын 12-ны мягмар гарагт болох зарим үйл явдлын тойм

09.00 цагтХэвлэлийн Хүрээлэнд: НҮБ-аас худал мэдээлэлтэй тэмцэх, мэдээллийн аюулгүй, найдвартай орчныг хамгаалах удирдамж боловсруулж, гишүүн орнуудаар хэлэлцүүлж байна. Энэхүү баримт бичгийг Монгол Улсын оролцогч талууд хэлэлцэж санал зөвлөмж өгөх уулзалт болно. 

10.00 цагт: УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороодын хуралдаан болно.

10.00 цагт: МУИС-ийн номын санд: “Монгол төлөөллийн ардчиллын институтуудын чиг үүргийн хэрэгжилт”-ийн бодлогын судалгаа, зөвлөмжийг МУИС-ийн Улс төр судлалын тэнхим, Конрад Аденауэрын сангаас танилцуулна.

11.00 цагт: ЭМЯ-нд: Томуугийн өвчлөлийн нөхцөл байдлын талаар хэвлэлийн бага хурал зарлажээ. Хэвлэлийн бага хурлаар ЭМЯ, ХӨСҮТ, НЭМГ, ЭХЭМҮТ-өөс мэдээлэл хийнэ.

11.30 цагт: “Монгол ньюс” мэдээлллийн төвд: Монголд усны инженер бэлтгэж эхэлсний 60 жилийн ойд зориулан “Говь+Ус буюу Өмнийн говийг усжуулах шийдэл” хэлэлцүүлгийг Усны газар, Монголын үндэсний Усны ассоциацитай хамтран зохион байгуулна.

11.30-12.10 цагт: “Рамада” зочид буудалд: “Хүний эрх, хөгжлийг хөхиүлэн дэмжих нь” Хүний эрх хамгаалагчдын үндэсний V зөвлөгөөний талаар мэдээлнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button