Алдарт “Kings of Convenience” хамтлаг Монголд ирнэ
Ирэх оны гуравдугаар сарын 16-нд “Kings of Convenience”хамтлаг Монголд ирнэ. 1737 продакшны цахим хуудас болон тус хамтлагийн албан ёсны хуудсанд тоглотын товыг зарлажээ.
Тасалбарын үнэ 160 мянган төгрөг юм байна.
Сонирхуулхад, “Kings of Convenience” хамтлаг нь Арленд Ойе хоёр Эйрик Гламбек Бё нэртэй хоёр гишүүнтэй. Ойе 1975 онд төрсөн бол Бё 1975 оны аравдугаар сарын 25-нд мэндэлсэн байна.
Тэд арван жилийн найзууд, Ойе Бё хоёр хамгийн анх багшийнхаа тухай шог дуу зохиож байсан аж. Арван зургаан настайдаа тэд өөр хоёр найзтайгаа хамтран “Skog” нэртэй хамтлаг зохион байгуулж “Tom Tids Tale” нэртэй уран бүтээл гаргажээ. Үүний дараа тус хамтлаг тарж Ойе Бё хоёр “Kings of Convenience” хамтлагийг үүсгэн байгуулсан юм.
“Kings of Convenience” нь Instagram дээр 104 мянга, Youtube дээр 152 мянган дагагчтай хамтлаг. “Social Blade”-ээс харвал тэд Youtube дээр нийт 78.8 сая хандалт бүхий 12 бичлэгтэй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ай даа. Оюутан насны минь эморлыг хамтран хува�##�цдаг байсан хамтлаг минь ирж байгаан байна даа.