"Шатахуун өгсөнгүй" гэж түгээгч эмэгтэйг түлхэж унагаасан хэргийг шалгаж байна

Цагдаагийн байгууллагад 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 20 цаг 15 минутад Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шатахуун түгээх станц дээр “Бусдад зодуулсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад тус шатахуун түгээх станцын түгээгч эмэгтэйн зүгээс шатахуун дуусаж байгаа тул түгээлтээ зогсоож байгаа талаар дараалал үүсгэн зогсож байсан иргэдэд мэдээлэл хүргэхэд шатахуун авхаар дугаарлаж байсан тээврийн хэрэгслийн жолооч, 29 настай, эрэгтэй яагаад бензин өгөхгүй зогсоож байгаа юм бэ гэх шалтгаанаар биед нь халдаж түлхэн унагасан үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Хохирогч эмэгтэйн биед гэмтэл учирсан эсэхэд шинжилгээний байгууллагад шинжээч томилсон бөгөөд одоогоор шинжигээний дүгнэлт гараагүй байна.
Эх сурвалж: ЦЕГ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэгсиисэн хүүр чинь өөрөө очоод л дайрлаашдээ нүүрээ хумсдуулөхгүйн тулд түлхлээлдээ
Энэ хүүхнүүд иим л байгаа шүү нээх урдаас нь гүйж очиод л... хүн түлхэхгүй яах юм зөвшдээнүүрээ маажуулалтай биш
Шоронд дүүжилж, шоронд хатаа т1 орк!
Залуу өөдөөс нь цохих гэж очсон эмэгтэйг биеэ хамгаалах рефлексээрээ түлхжээ. Эмэгтэй гэмтсэнд буруутай ч гэсэн санаатай гэмт хэргийн шинж огт алга бна.
Сэгсийсэн авгайд маажуулаад зогсож байхаа уу тэ.Юм л бол эрчүүдийн буруу лалар
songinohairhaniihan orkuud