Нийгмийн

“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замаар аммонийн нитрат тээвэрлэж эхэллээ

“Монголын төмөр зам” ТӨХК нь энэ сарын 03-ны өдөр Зүүнбаян-Цогтцэций чиглэлд 5 вагон буюу 325 тн аммонийн нитратийн тээврийг амжилттай зохион байгууллаа.

Зам, тээврийн хөгжлийн сайд, Тагнуулын ерөнхий газрын даргын А/71 дүгээр хамтарсан тушаалд “Төмөр замаар аюултай ачаа тээвэрлэх, ачиж буулгах, хадгалах журам”-ын “Төмөр замын байгууллага нь орон нутгийн харилцаанд төмөр замын аюултай ачаа ачиж буулгах ажиллагаанд нээхэд химийн хорт болон аюултай бодисыг импортлох, ашиглах, хадгалах, тээвэрлэх зөвшөөрөл бүхий зам талбай эзэмшигчийн хүсэлтийг үндэслэн нутгийн захиргааны байгууллагатай зөвшилцөн тогтоож, олон нийтэд зарлана” гэж заасны дагуу 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын “Цогтцэций өртөө”-г аюултай ачаанд нээлттэй өртөөгөөр зарласан. 

Мөн “Монголын төмөр зам” ТӨХК  нь стратегийн томоохон орд газруудад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, бүс нутагт шатахуун хүргэх ажлыг шуурхай зохион байгуулж "Зүүнбаян-Цогтцэций” чиглэлийн төмөр замаар 2023 оны 04 дүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэл нийт 47,779 тонн нефтийн бүтээгдэхүүн тээвэрлээд байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button