Орлогын эх үүсвэр нь гэмт хэргийн шинжтэй албан тушаалтанг шалгаж эхэллээ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны арванхоёр дугаар сарын 4-8-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 536 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 367 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 269 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 65 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 8 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтан “Л”-д Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан хариуцлага тооцуулах, хуулийн хэрэгжилт хангуулах тухай албан бичгийг томилох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлсэн байна.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 279 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав. Шалгаж шийдвэрлэсэн 1 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт тусгасан орлогын эх үүсвэр нь үндэслэлгүй байсан тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй асуудлыг шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүллээ.
Албан тушаалтнууд хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ виртуал хөрөнгө мэдүүлсэн байдалд дүн шинжилгээ хийж, виртуал хөрөнгийн эх үүсвэрээ бодитой, үнэн зөв тайлбарласан эсэхэд хийж байгаа хяналт шалгалт үргэлжилж байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
shalgaad ikervblj chaddag yumuu naad 500 hvn chin bvgd avilgach hulgaichid bgaa daa apban tushaald ochno guid huduuniihun hotod bair avaad 570 unaad hotiinhon oppshort munguu hafgalaad gadaad ulsad haus avdag jishig togdson bgaa yum shig bna daa