Нийгмийн

ЗГ: Малчдад тэжээлийг 50 хувь хямдруулан олгоно

Засгийн газраас өвлийг хохирол багатай даван туулах, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн үед хариу арга хэмжээ авах чиглэлээр анхаарч, Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2023.12.13/ малчдад улсын нөөцөөс тэжээлийг 50 хувь хямдруулан олгохоор шийдвэрлэлээ. Тэжээлийг оновчтой  хуваарилах, зориулалтын бусаар зарцуулах, худалдаалахаас урьдчилан сэргийлэхэд хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.


Энэ жил улсын хэмжээнд нийт 190.1 мянган малчин өрхөд 69.1 сая, хонин толгойд шилжүүлснээр 123.0 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарсан. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 18.8 мянган малчин өрхийн 7.8 сая мал отроор өвөлжиж, хаваржих зохион байгуулалт хийгдсэн боловч цас их орсны улмаас отор нүүдлийн тоо нэмэгдэж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хөөе Хотын ядуу бид нарт 50% хөнгөлөлттэй өгөх юм бна уу? Улс төрчидөө...

Зочин
Зочин

Зунжингаа тэгш ойн баяр гэж наадамдсаар 8 сар дуусгасан. Хадлангаа авч өвс тэжээлээ бэлтгээгүйн гай

Холбоотой мэдээ

Back to top button