Нийгмийн

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг сахилгын өрөөнд хүчээр хорьжээ

Цагдан хорих 461-р хаалттай ангид цагдан хоригдож буй cэтгүүлч Н.Өнөрцэцэг өлсгөлөн зарлаад байгаа билээ. Өлсгөлөн зарласан хүнийг тусгаарлан, ганцааранг нь байлгах журамтай. Гэтэл сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг өлсгөлөн зарласантай нь холбогдуулан тусгаарлахдаа сахилгын өрөөнд хүчээр оруулсан байна.

Өнгөрсөн хугацаанд түүний цагдан хориог өөрчлүүлэх өмгөөлөгч нарынх нь хүсэлтийг хоёр удаа хэлэлцсэн. Тодруулбал, түүний өмгөөлөгч нарын зүгээс хорихгүйгээр шүүх хүсэлтийг шийдвэрлэх хуралдаан өнгөрөгч Баасан гаригт болж, улмаар хэргийн прокурор шүүгчээс татгалзсан тул шүүх хуралдаан дахин энэ Мягмар гаригт болсон. Гэвч уг шүүх хуралдаанаар сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдан хориог цуцлахаас татгалзжээ. Энэхүү шийдвэртэй холбоотойгоор өмгөөлөгчдийн зүгээс тус дүүргийн Ерөнхий шүүгчид эсэргүүцэл бичсэн байна. Тэгвэл өнөөдөр /2023.12.15/ 16 цагаас сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдан хориог өөрчлүүлэх өмгөөлөгч нарынх нь хүсэлтийг хэлэлцэхээр товложээ. Шүүх хуралд МСНЭ, Глоб интернэшнл ТББ хөндлөнгийн ажиглагчаар оролцоно.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
тогтох
тогтох

Гүй ээ тэгээд хэнийг нь хорьдог хэнийг нь эсэргүүцлээ гэж суллах болж байна аа энэ өмөөрөөд байгаа хүмүүс гэмгүйг нь яаж батлаад байгаан шалгаж байж гэм буруугүйг тогтоодоггүй юмуу тэгвэл шүүх прокурор гэж байгаад яах юм сошиолоорл гэм буруутайг нь шүүчиж байя нүүрсний хулгайчуудаа гэж мөнгөтэй хүн яаж ч дургиж болдгийн жишээч юмуу ...

Зочин
Зочин
Reply to  тогтох

Gu tgd gemtei gemguign gargaj irj bgad shalgaachee l gj bgazdee. Chamaig zuw zuger yawj bhad ter huni umig chi awchlaa geed shuud shorond hiiwel chi yahh

Ц.Жаманхүү
Ц.Жаманхүү

Энэ хүний ямар гэмтэйг хөндлөнгийн бид нарийн мэдэхгүй л дээ. Гэхдээ монголчуудыг хордуулан доромжилж байсан хятадуудын өмхий махыг идэгч болж жүжиглэж байс ныг нь бодохоор өөдтэй хүн яав ч биш гэж бодох юм. Энэ сэтгүүлчдийн эвлэл төрийн хуулийн эсрэг явуулга хийж байхаар өөрсдийнхөө хаалтын гэрээ, шантажчин сэтгүүлчдийнхээ ёс суртахууны талаар тэмцэл хийгээч тэр л та нарын ажил баймаар санагдах юм. Тийм үү .Үгүй юу

Зочин
Зочин

Танай сайт яах гэж худал мэдээлэл тараагаад байгаа юм бэ, наад Үнэрээгийн чинь тухай мэдээлэл бүгд худлаа гэж ШШГЕГ мэдэгдсэн байна лээ шүү.

Зочин
Зочин

хаха

Зочин
Зочин

Энийг жорлонд хорьсон чяадгийн

Зочин
Зочин

Юун өнөрөө үнэрээ гэдэг биш билээ.

Зочин
Зочин

Öлсгөлөн зарласан хүнийг сахилгад хийх нь хууль бус уу? Хар ухаанаар бодсон ч.

Зочин
Зочин

Иимл хөгиин үе тогтхондээ авилгачдаа ингэж урдан хорьж хатуу ял өгдөг байсан бол монгол аль эрт хөгжчихсөн байгаа даанч цагаан цахтангуудад ялгүй шахуу болхоор тонож хулгаалж луусхандээ үе удмаараа болхон ойртсоол малуудаа

Зочин
Зочин

Гэмтэй хүн гэпбэлзэнэ. 3-ийн 3 өмгөөпөгч. Хэрэг хийсэн бол хариууцлагаа хүлээ. Бусдыг турхирах хэрэггүй.

Зочин
Зочин

Даварсан хүнд даруулга хэрэгтэй. Айвал бүү хий. Хийвэл бүү ай. Төр төмөр нүүртэй.

Болортуяа
Болортуяа

Хохь.Шантээжны баяжигч

HЗочин
HЗочин

Hutsna uu zugeer bgaa huniig sahilgad hiihgui durem jurmaa mordson bh

Зочин
Зочин

Энэ муу алгын чинээ охиныг яасан их зовоодог юм бэ. Ноцтой гэмт хэрэг хийгээгүй байна. Хурдан суллаач. Нэг хүн ч гэсэн эрүүл байвал зүгээр юмсан.

Zochin
Zochin

Buh yum hucheer bolj baih shiv de.

Холбоотой мэдээ

Back to top button