Нийгмийн

Б.Энхбаяр: Гадаад хэлтэй, хуульч, судалгаа хийдэг туслах сонгон шалгаруулна

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр өөрийн цахим хуудсаараа дамжуулан туслах сонгон шалгаруулах зарлалаа түгээжээ. Зарлалыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Тэрбээр "Миний бие 2020 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдоод өөрийн туслахаа нээлттэй сонгон шалгаруулж авч байсан жишгийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын туслахаараа дараах шаардлагыг хангасан сонирхогчийг сонгон шалгаруулж авах хүсэлтэй байгаа тул сонирхсон хүн өөрийн анкет(CV)-аа монгол, эсхүл англи хэлээр 2023.12.16-2023.12.23-ны хооронд [email protected] цахим шуудангаар явуулж холбогдохыг хүсье. Үүнд:

1. Эрх зүйч (хуульч)

2. Англи, Орос, Хятад аль нэг гадаад хэлийг сайн эзэмшсэн

3. Судалгаа, шинжилгээний ажилд сонирхолтой буюу туршлагатай байвал маш сайн

4. Цаашид мэргэжлийн салбартаа өсч хөгжих зөв амбицтай байх.

Жич: утас, мессеж зэргээр бус зөвхөн албаны и-мэйл хаягаар хандана уу" гэжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сайн жишээ байна. Ер нь энэ түшээд туслахаа энэ жишгээр сонгон шалгаруулж авч баймаар юм байна. Занданшатар шиг дов жалгынхаа хог шаар, гэмт хэрэгтэн, хулгайчуудыг дагуулж төрийг бузарладаг шиг баймааргүй байгаа юм.

Зочин
Зочин

Күэ одоо л хайж бгаа юм уу ийм мэрэгшсэн мэргэжилтэнгүйгээр яаж хулгайчдыг илрүүлэх гэсэн юм бэ шал худ нөхөр бна

Зочин
Зочин

жүжиг

Зочин
Зочин

mongold tiim hun baihguiee. bugd durvesen. kkk.

Зочин
Зочин

МАШ ЗӨВ , ШУДАРГА НЭЭЛТТЭЙ СОНГОЛТ БАЙНА . САЙХАН МЭДЛЭГ ЧАДВАРТАЙ ХУУЛЬЧ ЗАЛУУС ОЛОН БАЙГАА ДАА ...

Зочин
Зочин

Зөв шийдвэр байна Амжилт

Холбоотой мэдээ

Back to top button