НИЙГЭМ

“Эрс хүйтэрсэнтэй холбоотойгоор сурагчид маргаашаас эхэлж цахимаар хичээллэнэ”

Энэ сарын 29-ний өдрөөс нэгдүгээр сарын 02 хүртэл бүх нийтээр амрах хуваарьтай. Харин сурагчдын хоёрдугаар улирлын амралт нэгдүгээр сарын 08-ны өдөр эхлэхээр байсан. Иймд БШУЯ тус асуудалд анхаарч сурагчдын өвлийн амралтын эхлэх өдрийг дөрөв хоногоор урагшлуулахаар болсон. Учир нь шинэ жилийн дөрөв хоногийн амралтаар гэртээ харих орон нутгийн сурагчдад болоод тэдний эцэг эхэд хүндрэл учирна хэмээн үзсэн юм.

Тодруулбал, шинэ жилийн амралт дуусмагц сурагчид дөрөвхөн хоног хичээлдээ суухын тулд дахин холоос сургуульдаа ирэх шаардлага үүснэ. Ингээд сурагчдын амралт эхэлмэгц буюу дөрөвхөн хоноод буцаад гэртээ харих нөхцөл байдал үүсэх учир үүнийг чирэгдэлгүйгээр шийдвэрлэхээр хэлэлцэж энэ сарын 29 болгосон билээ.

Тэгвэл Боловсрол, шинжлэх ухааны яам энэхүү шийдвэртээ дахин нэмэлт өөрчлөлт оруулахаар болжээ. Учир нь цаг агаар эрс хүйтэрч, хичээл сургуулийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөхүйц нөхцөл байдал үүсээд байгаа тул сурагчдын амралт эхлэх өдөр хүртэлх хичээлийг цахим хэлбэрт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Энэхүү шийдвэрээ тус яамнаас өнөөдөр олон нийтэд танилцуулах бөгөөд арванхоёрдугаар сарын 18-ны өдрөөс 28 хүртэлх ес хоногийн хичээлийг цахим хэлбэрт шилжүүлэх, эсвэл 18-наас 22-ны өдөр хүртэл сурагчид цахимаар хичээллээд, хоёрдугаар улирлын амралт энэ сарын 25-наас эхлэх ийм хоёр хувилбарын аль нэгийг сонгох аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
28 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Мөнх
Мөнх

Ер нь Сурагчдын амралтыг 12сарын 25-наас эхэлдэг болгооч ээ, олигтой автобус унаа ч үгүй байж, ид өвлөөр 1сар амраа

ЗОЧИН
ЗОЧИН

Их дээд коллежийн хичээлийг хүртэл цахим хэлбэрт энэ хүйтэрч байгаа үед шилжүүлэх хэрэгтэй. Хөдөлгөөн багасвал машин тэрэг цөөрнө.цөөрсөн хэмжээгээр бинзен тосны нөөц ихэснэ, бас зам дээр яндангаас гарах ус бага гоожиж замын мөс багасна Энэ хэмжээгээр аваар осол буурч зам талбай цэвэрлэгч нарын ачаалал багасна, Аль аль талдаа ашигтай.

Зочин
Зочин

Энэ УБ-ын асуудал уу, улс даяараа юм уу. Ингэж жонхууруулснаас нэртэйгээрээ нэгмөсөн зун хичээллээд, өвөл амраачмаар юм, зүгээр.

Худлаао байх оо
Худлаао байх оо

Худлаа байх ооо

Адьяасүрэн
Адьяасүрэн

12/25-с амраая

Иргэн
Иргэн

Цаашид сурагчдын 1-р улирлын амралтыг болиулж, ид хүйтэн, ханиад томуу ихтэй байдаг тул 2-р улирлын амралтыг 25/ХІІ-наас 1/ІІ хүртэл амрааж байхаар шийдвэрлэх хэрэгтэй бна. 1-р ангийн хүүхдийн хоцрогдол гэж юу байсан юм бэ зарим хүмүүс хүүхдүүдийн эрүүл мэндийг бодмоор юмаа

Зочин
Зочин

Худал мэдээлэл хийх ээ боль

Зочин
Зочин
Reply to  Зочин

Hodoo oron nutagt tanhimaar hicheelleh ni zow baihaa 1-r angiin hvvhdvvd maani vsgee bvren gvitsed vzej duusaagvi baigaa shvvdee hicheeliin hotsrogdol garah ni hvvhdvvded maani bvren gvitsed oilgoh suuri medlegt ni hvnd tusna shvvdee

Зочин
Зочин

Танхимаар орноо????????

amarjargal
amarjargal

zow zow demjij bna haniad tomuuch ih bna2

hulan
hulan

oyutan yaah ym be hol gertei oyutnuud gereese ireh gej yaaj zovj baigaag medeh uu? avtobus n ch oldohgui hulduj uhleeahteee

Зочин
Зочин

Baga angi tsaximar xiceelled dund angi xiceellexgui gsen ug bizde bid nar ch bas daarj l bn shdee
Hudlaaa baga angi2 geed bhin

Иргэн
Иргэн

Сурагчдын хичээлийг танхимаар оруулахыг шаардъя. Хүүхдүүд хохирч байна.

Зочин
Зочин

Эртхэн амраахгүй бол хол явж сургуульдаа очдог багачууд бүр хэцүү бн шүү онцгой хүйтэн бн шүү дээ

Зочин
Зочин

Онлайнаар орох ямар ч үр дүн байхгүй амарсан дээр эсвэл танхимаар ормоор байна

Зочин
Зочин

Dund angiin huuhduuddee hool ogmoor bna

Иргэн
Иргэн

ХҮЙТНИЙ УЛИРАЛД ЯНЗ БҮРИЙН АРГА ХЭМЖЭЭГ ХҮҮХДҮҮДИЙН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАХАА БОЛИХ ЁСТОЙ Ш ДЭЭ. ШАЛ ДЭМИЙ ХҮҮХДҮҮД БИЕ БИЕЭНДЭЭ ХАНИАД ХАЛДААГААД. ТӨРӨӨС БОДЛОГО ГАРГААЧ ЭЭ. ЖИЛИЙН ЖИЛД Л ХАНИАД ЭНЭЭ ТЭРЭЭ ГЭХ ЮМ. ЗАМБАРААГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГАА Л ХҮЙТНИЙ УЛИРАЛД ЗОГСОО. ОЛОН ЖИЛ Л ИНГЭХ ЮМАА ЁСТОЙ ТЭНЭГ ЮМАА САЙДАА!!!

Зочин
Зочин

Ер нь цаашдаа дулаан цагт хичээллээд өвөл амарцгаая.

Зочин
Зочин

18s 22 hurtel tsahimar hichelled 25as amraasan deer gj bdj bn

Зочин
Зочин

Анхлан гаргасан 1-р сарын 8 хүртэл сурагчдыг хичээллүүлэх шийдвэр амьдралд нийцээгүй шийдвэр байсан байна. Энэ сайд амьдралаас тасарчихсан юм уу хаашаа юм.

Goomaral
Goomaral

18 nd tsahimaar oruul taarna

Тэнхимийн дар Дэмбэрэл
Тэнхимийн дар Дэмбэрэл

Яах гэж хөдөөний золбингуудыг хотод сургуульд аваад байдаг байна аа. Наад золбингууд чинь амралт болгоноор орон нутаг руу явж асуудал үүсгээд төөрч будилаад онцгой байдал дуудаж гай болдог. Хүүхдүүд нь хичээлдээ хоцорч ирдэг.бас яагаа ч үгүй байхад хичээлээ хаяад түрүүлээд явчихдаг юм биш үү. Хотоос хөөж зайлуул.

Зочин
Зочин

Ёстой хэрэггүй юм хийж байх юм даа, тэртэй тэргүй л хүйтэрдэг шдэ

Зочин
Зочин

Оулльуүфёлөоарру

Зочин
Зочин

Ene 7 honogt hicheelleed ulirliin amralt ehlehiig medehgui bga ym baihdaa yaydaa ene malnudiig

Batbaatar
Batbaatar

Stahim baisnaas taraacih dulaarhaar 7hongiin hiceelee nohon biz stag vndreed bainshvvde gertee ganstaar vldsen ulsuudad hvndereltee bn malcidad binzee ologmoor bn bod m#l uruudaad araasan ywah gehleer 1 bvlgui 2 binzeen oldohgui hestvv bn malcidaa bodood hvvhedee taraa

Irgen
Irgen

Ene hun odoo tetgewerdee suuh boljee

гэрлээ
гэрлээ

хөдөө орон нутагт танхимаар хичээл орсон нь дээр

Холбоотой мэдээ

Back to top button