БНХАУ-аас -45 хэмд хайлдаг бодис авна

Цаг агаарын хэм хөрсөн дээр -45 градус хүрч байгаа тул давс, бодис үр дүнгүй байгаа талаар нислэлийн захиргаанаас хуралдаад байв. Улаанбаатар хотод цаг агаар эрс хүйтэрч, их хэмжээний цас орж буйтай холбоотойгоор зам талбайн цэвэрлэгээний талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа хэлэхдээ " Сүүлийн 36 цагийн турш хялмаа байдлаар цас орж, шөнөдөө -38 градус, хөрсөн дээрээ -45 градус хүрч хүйтэрч байна. Тиймээс давс, бодис цацсан ч цас мөсний хайлалт явагдахгүй, үр дүнгүй байна. Үүнтэй холбоотойгоор цэвэрлэгээ, үйлчилгээний ажилд хүндрэл үүссэн. Давс, бодис нь -25 градуст хайлалт өгдөг. Сүүлийн хоёр хоног эрс хүйтэрч, өдрийн цагаар бага зэргийн хайлалт өгч, оройн цагаар тус хайлалт нь зам талбайд барзайлт, бөмбөлөг үүсгэж байна. Өнөөдөр уг асуудлаар холбогдох байгууллагуудтай хуралдаж, зам цэвэрлэгээний шинэ технологи турших асуудлаар хэлэлцлээ. Давс, бодисоо шөнийн цагаар болон үүрээр цацаж байгаа ч цаг агаар хүйтэн байгаа тул замын цас, мөс хайлахгүй байна" гээд байв.
Харин нислэлийн Засаг дарга нөөцөөсөө хөрөнгө шийдэж, БНХАУ-аас -45 хэмд хайлдаг бодис авах шаардлагатай талаар Хот тохижилтын газрын ОӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэг "Оросоос авдаг бодис -35 хэмээс дээш хайлуулдаггүй. Манай улиралд одоогоор үр днгүй байгаа тул БНХАУ-аас -45 хэмд хайлдаг давс авах нь зүй" гэдэг санал гаргаснаар Нийслэлийн Засаг дарга нөөцөөсөө шийдвэрлэхээр болсон байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хор байх даа тэр нь. Ууршаад ирэхээрээ ямар өвчин тараадын бгаан
Энэ жил монголд хүйтэрч байгаа биш 12,1 сард 40 гарч хүйтрэх тохиолдлууд гарч л байдаг эртхэн арга хэмжээ авч татан авалтаа хийхгүй дандаа ниргэсэн хойно нь хашгирч жүжиг тоглоцгоох юм.
Гаднаас мөнгө зарж химийн бодис авч байхаар элс ахиухан цацаад дараа нь хүйтний эрч сулархаар хамаад авчихаж болоогүйн байх даа.