Нийгмийн

Х.Нямбаатар: Маргаашнаас эхлэн бага анги цахимаар хичээллэнэ

Улаанбаатар хотын дарга ЕБС-ийн бага ангийн сурагчид цахимаар хичээллэх болсон талаар мэдээлэл өгч байна.

Тэрбээр "УЦУОШГ-аас авсан мэдээллээр Сибирийн агаарын хүйтэн урсгал Монгол Улсыг дайран өнгөрч байгаа. Энэ нь энэ сарын 26-аас хойш ч мөн үргэлжлэхээр байна. Ойрын үед -40 хэм хүрч хүйтэрч байгаа тул ЕБС-ийн сургуулийн хичээл сургалтын горимд өөрчлөлт оруулж байна.

Маргаашнаас эхлэн их дээд ангийнхан цахим горимд шилжинэ. Мөн 12-р сарын 18-ны өдрөөс эхлэн 1-5 р ангийнхан цахимаар хичээллэнэ. 12 сарын 28-ны өдрөөс эхлэн бүх ЕБС-ууд өвлийн ээлжит амралтаа эхлүүлж хоёрдугаар сарын 28-ны өдрийг хүртэл үргэлжилж байна" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Сурагчдын хичээлийг танхимаар оруулъя. Хүүхдүүд хохирч байна.

хүннү
хүннү

Энэ бол маш буруу шийдвэр Нямбаатар аа! Чи хотоос явсан нь дээр биш үү? чамаас бид айж байна. Чи хотыг хөгжүүлж чадахгүй танай нам монголыг хөгжүүлж чадахгүй гэдгийг бид харлаа. Явж үз Хэнтийрүүгээ.

Иргэн
Иргэн

Нямбаатараа маргааш өглөө 6.30 цагт манайд ирээрэй. Хоёрдугаар ангийн охины хичээлийг цахимаар хийлгээрэй. 3-тай, 5-тай цэцэрлэгийн 2 багад маань хоолыг нь цагт нь хийж өгөөрэй. Би ажил руугаа алхаж яваад алхаж ирнэ. Намайг ирсний дараа 3 хүүхдийг маань хүлээлгэж өгөөд явна шүү!

Эгэл
Эгэл

Томуу их байхад цахимаар хичээллэх маш оновчтой шийдвэр байна.Гоншигоногчид оо хувийн амьдралаа өөрсдөө зохицуулж сур,Нямбаатарын өмнөөс амьдраагүй байх гэж найдаж байна.Хэрэв хэн нэгний өмнөөс амьдарч байгаа юм шиг санагдаад байвал сэрж үз

Зочин
Зочин
Reply to  Эгэл

Нямбаатар та 2 асуудлаа өөрсдөө шийд, өөрсдөө сэр. Хүмүүст битгий гай бол за

Зочин
Зочин
Reply to  Эгэл

Чи Нямбаатарын сүргийн тэнэг байна

Эмээ
Эмээ

Хүйтний эрч чанга. Салдаггүй түргэн хүндэрдэг ханиад байхад бүгдийг нь цахимд шилжүүлээч. Хүссэн нь сургуульдаа очино биз. Хичээлдээ яваад л ирээд хүндрээд байна. Сургуульд халдвар их байгаа юм биш үү.сурах бичгээ уншаад хийгээд эрүүл байвал хэрэгтэй байна шүү. Эрүүл мэнд эрхэм баян. Эцэг эм хүүхэддээ туслах үүргээ биелүүл

Холбоотой мэдээ

Back to top button