Нийгэм мэдээ

Гэсгээлт 43 хоног

Өнөөдрөөс хотын иргэд дугаарын хязгаарлалтад өнжөөд нэг орно. Ийм байдлаар 43 хоног буюу ирэх оны хоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл машинтай, машингүйн хооронд цутрах нь ээ.

Утга нь, "Сургуулийн хүүхэд тань амарчих тул та тэсгим хүйтнээр машин унаад байх шаардлагагүй" гэсэн тулгалтыг хотын захиргаанаас иргэдэд шууд хийж буй хэлбэр юм. Ахлах болон дунд ангийн сурагчдыг хичээлд нь зөөдөг гэдгийг ч хотын удирдлагууд ер нь мартсан бололтой.

Бас нэг хоржоонтой асуудал нь, энэ 43 хоногт цэцэрлэг цахимд орчинд шилжихгүй. Тэгэхээр нэг өнжөөд л машинаа унах эрхийн хязгаарлалтад орсон эцэг эхчүүд бяцхан үрсээ үүрч дүүрсээр гэрээсээ явган гарах нь ээ. Нийгмийн байдал үүн дээр ихээхэн ууртай хандвал эрх баригчид зөвлөлдөөд, цалинтай чөлөө олгох хэлбэрээр цэцэрлгэт зохицуулалт хийж мэдэх юм. Тэр талаар холбогдох яамныхан эдүгээ зөвлөлдөж байна.

Хүйтний эрч чангарч буй энэ өдрүүдэд замын хоёр талаар битүү явган зорчигчид алхах болсон. Цан хүүрэг болсон эл иргэдийн алхалт энэ 43 хоногт улам олширч, халтирч унах нь унаж, гэмтэх нь гэмтэж, гэртээ харьцгаах сонголттой тулгарч байна.

Э.Бат-Үүлийг хотын даргаар ажиллаж байх үед буюу одоогоос 10 жилийн өмнө дугаарын хязгаарлалтыг эхлүүлж байв. Тийн бид 10 жилийн дараа ч үүнийг нь хэрэгжүүлж л сууна. Агаарын бохирдол бууруулах, түгжрэлийг сааруулах чиглэлд өч төчнөөн мөнгө төсвөөс зарцуулж, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх ч өмнөхөөсөө улам дордсоор байгаа юм.

Одоогийн буй нөхцөл нь, хот байнгын гамшгийн байдалд байж, захиргааны шинжтэй механик арга хэмжээг иргэддээ хүчээр тулгах нь ихэссээр байна. Автобаазаа сайжруулах нэрээр өч төчнөөн тэрбумыг салхинд хийсгэж, нэг хэсэг нөхөд ажлаа хийгээгүйн өр төлөөсийг хотын иргэд тэсгим хүйтнээр 43 хоног дугаар хязгаарлалтад орж "хариуцлага хүлээж" байх жишээтэй.

Хүн амынх нь 47 хувь дөрвөн уулын дунд багширалдан сууж, эндээсээ 24 УИХ-ын гишүүн парламентад тухлуулж, "Бидний асуудлыг шийдээд өгөөч ээ" гэж илгээх ч бодит үр дүн үгүй. "Энэ л ажил хийж чадна" гээд байсхийгээд л нэг хотын дарга сольдог. Өнөөх нь гарч ирээд л иргэд рүү чиглэсэн захиргааны шинжтэй арга хэмжээ авахаа мэдэгддэг. Ийм циклд хот ороод удав.

Дэлхийн дахинаа аялахад хамгийн эрсдэлтэй, агаарын бохирдол, түгжрэл ихтэй хотоор Улаанбаатар нэрлэгдсээр удав. Цаашдаа үүнийгээ богино хугацаанд эмчилж, нэг их сайхан хот болчих төсөөлөл ч ойрын жилүүдэд байхгүй. Тэгэхээр хотын захиргаанаас иргэдээ гэсгээн цээрлүүлэх механик арга хэмжээнүүд авахаа цөөлнө гэдэг хүлээлт ч өөрөө боломжгүй юм.

Монгол хүний хаана ч дасан зохицож амьдардаг, асар өөдрөг зан чанартай. Тийм чадвараараа л хотын иргэдийг амьдар гэж хэсэгтээ тулгасаар байх нь ээ. Ингээд гэсгээлт 43 хоногтоо орцгооё. Хүйтний эрч чангарч буй энэ өдрүүдэд дулаан автомашиндаа зорчиж яваа хэсэг нь цан хүүрэгт дарагдан алхаж буй иргэдээ цөөн бусгаар тээвэрлэн, зам нэгдэцгээхийг нэгэндээ уриалах байна.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ххххх
Ххххх
2023-12-18 10:07

Ёр нь гэрийхээ ойр цэцэрлэг сургуульд л хүүхдүүдээ өгөхгүй юм бол болохгүйндээ

Зочин
Зочин
2023-12-18 19:20
Reply to  Ххххх

Гэрийнхээ ойр цэцэрлэг сургуульд хүүхдээ өгмөөр л байна ш дээ. Гэтэл тэр гэрийн ойр цэцэрлэг сургууль хаана байнаа. Гэрээсээ хол зориул�##�тын бус цэцэрлэг нэртэй оффисын байранд явж байгаа

Зочин
Зочин
2023-12-18 10:11

Сүртэйшт

Зочин
Зочин
2023-12-18 10:32

За яахав дээ. Саначихгүй юу даа. Эрх баригчидтай тооцоо хийх цорын ганц хуулиар олгосон боломж чинь СОНГУУЛЬ!

хүннү
хүннү
2023-12-18 10:57

Энэ шийдвэрүүд хүлээн зөвшөөрөх боломжгүй. Бага ангийн хүүхдийг цахимаар хичээллүүлнэ гэж юугаа яриад байгаа юм. Хүүхдийг �##�ь болох гар утаснаас хол байлга гээд байхад цахим хичээл хийлгэх нэрээр хэдэн цагаар гар утас шагайлгах нь. Тэд чинь танхимаар юм сурдаг нөхдүүд шүү дээ!

Өах
Өах
2023-12-18 10:58

МАНгарууд одоо �######�.

Батаа
Батаа
2023-12-18 11:24

Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд автобусны мөнгийг нь идчихээд автомашинийг нь 43 хоног явуулахгүй байх санаа эрүүл ухаантай хүнээс гарах уу. Арай хэтэрч байна.

Зочин
Зочин
2023-12-18 12:37

Новшнууд чинь татвар болгоныг нэмээд байгаа мөртлөө янз бүрээр хавчаад байдаг дээрэм маягийн юм болоод байна даа

Иргэн
Иргэн
2023-12-18 12:54

Сонгуульдаа идэвхитэй оролцоод ирцээ гүйцээгээд СОГОЛТОО зөв хийлдээ

Зочин
Зочин
2023-12-18 14:15

Хотын даргыг Хотын иргэд сонгодог болох хэрэгтэй. Бас болохгүй бол буцаан татаж шинээр сонгууль явуулдаг болгох.

Сайн бод, ярилц гишүүдээ
Сайн бод, ярилц гишүүдээ
2023-12-18 14:16

Улс орныхоо т�##�аар бодохгүй довоо шарлуулаад яваад байхаар чинь та нараар /улс төр оролдож эхлэж байгаа нь энэ дээ. Өшөөч оролдоно доо

Зочин
Зочин
2023-12-18 15:21

Нямбаатар муу м�##�аа босно шүү.

Зочин
Зочин
2023-12-18 22:18

Ирэх сонгуульд МАНыг унагацгаая

Зочин
Зочин
2023-12-18 22:40

Хэрэгтэй үедээ машинаа унах л байх даа

Зочин
Зочин
2023-12-19 13:46

4 nastai xuugee ugluu ert avch garaad avtuusand alaltsaad orj baij tsetserlegt n xurgej ugsun, unuudur xaniagaad xundxen l ungurluu
Aalznuudiig bugdiig n alax yumsan

Зочин
Зочин
2023-12-19 20:37

эх орондоо амьдрахад хэцүү болоод байна дээд дарга нарийн янз янзын хуулинд баригдаж байна ард түмнээ хөцөрт хаяж өөрсдөө хамаг мөнгө нүүрс олон төрлийн хураасан мөнгөө дээд дарга нар хувааж идсэн юм бишүү одоо тогоо таслаад байх юм бүх зүйлээр ард түмэнээ хавчаад байна үнэнг хэлсэн хүмүүсийг шоронд хийгээд өөрсдөө ард нь үлдэж байна одоо яах болж байна Хүрэлсүх ерөхийлөгчөө асуудлаа шийд үгүй бо огцор .....

Холбоотой мэдээ

Back to top button