Нийгмийн

БНХАУ-ын кино продюсер Хан И: Монголын замын түгжрэл намайг гайхшруулсан

Энэ жил анх удаа "Хархорум" кино наадам зохион байгуулагдаж, шилдгүүдээ шалгаруулсан билээ. Тэгвэл бид тус кино наадмын зочин БНХАУ-ын кино продюсер Хан И-тэй ярилцсан юм.

Тэрээр хэд хэдэн олон улсын кино наадмын шагналт кино продюсер бөгөөд олон улсын хамтын уран бүтээл, стратегид тулгуурласан маркетинг болон БНХАУ-ын хараат бус бие даасан кино бүтээлүүдийг түгээх чиглэлээр мэргэшсэн аж.

"Сайн сахиусан тэнгэрүүд", "Хятадын хүнд жин", "Гэртээ харих сүүлийн галт тэрэг" зэрэг алдартай баримтат кинонуудын продюсероор ажиллаж, найруулагчаар ажилласан анхны бүтээл “In My Eyes" кино нь 2018 оны Шанхайн олон улсын кино наадамд оролцож байжээ. Түүнчлэн Хан И нь Канадын Карлтон их сургуульд сэтгүүлзүйн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. 

Тэрээр манай улсад анх удаагаа ирсэн сэтгэгдлээ бидэнд хуваалцлаа.

-Монголд анх ирээд замын түгжрэлийг маш их гайхсан, ийм түгжрэл байдаг юм уу гэж бодогдсон-

-Монголд ирсэн сэтгэгдэл ямар байна вэ, та өмнө нь манай улсыг ямар гэж төсөөлдөг байсан бэ?

-Техник технологи хөгжсөн учир интернетээс хайгаад л Монголын тухай мэдээлэл авчихдаг. Яагаад ч юм Монгол улс гэхээр хамгийн түрүүнд морь, үзэсгэлэнт байгаль толгойд буудаг. Өргөн уудам талд давхиж яваа морьд амгалан тайван байдлыг билэгддэг юм шиг санагддаг.

Гэхдээ Монголд ирээд замын түгжрэлийг нь маш их гайхсан. Гуравхан саяулаа өргөн уудам талд амьдардаг хэрнээ яаж ингэж түгжирдэг юм бэ гэж бодогдсон. Цөөхөн хүн амтай, дээрээс нь газар нутгийн хэмжээ нь их шүү дээ. Тийм байхад яаж ингэж түгжирч амьдардаг юм бэ. Олон цаг зам дээр түгжрэх надад их хүнд байсан. Зам дээр түгжирч байгаа хүмүүс гэр бүлдээ бас өөртөө хэрхэн цаг зав гаргадаг бол гэсэн бодол төрсөн.

-Монголчууд кино урлагаараа дамжуулан түгжрэлээ бууруулах ямар нэгэн гарц олох ч юм бил үү-

-"Хархорум" кино наадмын талаарх сэтгэгдэл?

-Надад маш их таалагдсан. Соёлын яамны сайд Ч.Номин бидэнтэй тусгайлан уулзаж энэхүү кино наадмын талаар болон соёлын яам кино урлагаа хэрхэн дэмжиж ажилладаг тухайгаа бидэнд танилцуулсан юм. Кино урлагаа дэмждэг улс байгаад маш их талархаж байна.

Бид хүнд хэлэхийг хүссэн ч хэлж чадахгүй зүйлсээ цаасан дээр бичдэг, яг түүнтэй ижил нийгэмд нөлөөлөхийг хүссэн сэдвээрээ уран бүтээл туурвидаг. Тиймээс Монголчууд кино урлагаараа дамжуулж түгжрэлээ бууруулах ямар нэгэн гарц олох ч юм билүү.

-Монгол улс автозамын түгжрэлээс бусдаар маш сайн хөгжиж байгаа харж байна -

-Хоёр улсын кино урлагын хамтын ажиллагааны талаар?

-БНХАУ болон Монгол улсын цаашдаа кино урлагаар холбогдож хамтарч ажиллах боломжтой гэж боддог. Хоёр улсын хувьд хөрш зэргэлдээ улсууд учир туршлага солилцож, цаашлаад хамтын уран бүтээл гаргах боломж дүүрэн гэж бодож байна. Монгол улс автозамын түгжрэлээс бусдаар маш сайн хөгжиж байгаа гэж харж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Kino naadamd irsen hund 3 asuult tavihad
Hariult bur ni tugjrel, tugjrel, tugjrel.
Han I mini chi ireed l yavna, manius harin ene honhortoo heden deeremchidees bolj nasaaraa aluulj bn da, hetsuu bnaa hetsuu bn

Зочин
Зочин
Reply to  Zochin

Дараагийн хулгайчуудын дараалал уртаас урт байгаа. 3 - 5 үеэрээ хараад дуусахгүй урт шүү.

Zochin
Zochin
Reply to  Зочин

Unen. Hogiin tsag ued ch amidarch bn da, garch l yavahgui bol.

Зочин
Зочин

Утааг анзаараагүй юмуу утаа таалагдсан юм боловуу

Зочин
Зочин

Goe bga biz ania

Холбоотой мэдээ

Back to top button