Нийгмийн

Гал түймрийн голомтод аврах ажиллагааг удирдаж байсан салаан захирагч, дэслэгч угаартаж нас баржээ

Өнөөдөр өглөө Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр дэх орон сууцны барилгад гарсан гал түймрийн улмаас долоон хүн, тэр дундаа нэг гэр бүлийн таван хүний эрдэнэт амь эрсэдлээ.

Гал түймрийн дуудлагаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, нэмэлтээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн нэгдүгээр тасаг тус тус ажиллаж, иргэдийг аврах ажлыг зохион байгуулсан байна.

Гал түймрийн голомтод аврах ажиллагааг удирдаж байсан Гал түймэр унтраах аврах 14 дүгээр ангийн салааны захирагч, дэслэгч угаартан эмнэлэгт хүргэгдсэн ч харамсалтайгаар амь насаа алджээ.

Цагдаагийн байгууллагын урьдчилсан дүгнэлтээр галын шалтгаан нөхцөл нь гацуур модны гэрлэн чимэглэлээс үүдэлтэй байгаа тул дахин ийм эмгэнэлт явдал гаргахгүйн тулд ард иргэд та бүхнийг галын аюулгүй байдлыг сайтар хангахыг сэрэмжлүүлж байна. Гацуур модоо 12 вольтын хүчдэлтэй гэрлэн чимэглэлээр чимж, цахилгааны утасны холболтыг дүрмийн дагуу хийх, шөнийн цагаар мөн хүнгүй үед гэрлийг нь асаахгүй байх, оргилуурт гэрэл, тэсрэх бодис, динамидийг орон байр, сүлд модны ойролцоо хэрэглэхгүй байх зэрэг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Албан үүргээ гүйцэтгэж явсан ийм үед баатар цолыг нэхэн олгох хэрэгтэй

Зочин
Зочин

Гал, угаар, хорт хийтэй орчинд ажиллаж байгаа ажилтанууд хүчилтөрөгчийн хангамжтай баг амьсгалын аппарат зүүж ажилдаггүй юм уу.

Зочин
Зочин

Ард иргэд аил хүн бүр дор бүрнээ маш сан ухамсартай гарах амрахдаа байнга шалгаж бай унтраа утасаа залгаадунтадгаа болцгоо өглө эртхэн залга

Varan
Varan

Гал сөнөөчдийг муу бэлтгэсэн байна.

Delgrmurun
Delgrmurun

er ni humuusiin uursdiinh ni hainga amidral ecsiin ecest iim ajultai gedgiig lharuulj baina iimd humuus dor doroo oron bairandaa anhaaral bolgoomjtoi ur huuheddee ju ni boloh bolohguig shain anhaaruulj helj surgah heregteig l haruulsan emgenelt uil yvdal bolloo gedgiig l haruulsan yvdal bolloo shuu dee humuusee hairan saihan huu ajlaa hiij yvaad amiaa aldlaa iimd hun bur ail bur anhaar bolgoomjil mash heregtei baina suu humuusee

Зочин
Зочин

Хамгаалах хэрэглээр мэргэжлийнхнийг хангаагүй л байна даа. Энэ бол ОБЕГ, цаашлаад Шадар сайдтай холбоотой асуудал. Амарсайхан бол одоо ажлаа өгсөн дээр дээ.

зочин
зочин

Албан ажлаа гүйцэтгэж байгаа хүмүүст хамгаалалтын хэрэгсэл байдаггүй юм уу?

Зочин
Зочин

Utaanaas hamgaalah buren tonoglogdson heregsel hangalgui bsan ym bish uu gj l harahaar

Холбоотой мэдээ

Back to top button