Засгийн газрын хурлаар төрийн албан хаагчдыг цахимаар ажиллуулах асуудлыг хэлэлцэнэ

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 20. Арванхоёрдугаар сарын 20-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм:
10.00 цагт: МУИС-д: ХЭҮК-оос “Хүний эрхийн талаар ярилцья” хүндэтгэлийн лекц зохион байгуулж байна.
10.00 цагт: Төрийн ордонд: УИХ-аас байгуулсан нүүрсний худалдан авалттай холбогдох Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах 2 дахь сонсгол үргэлжилнэ.
-Засгийн газрын ээлжит хуралдаан болно. Өнгөрсөн даваа гарагт хотын дарга Х.Нямбаатар мэдэгдэл хийх үеэрээ лхагва гарагийг Засгийн газрын хуралдаанаар бага ангийн хичээлийг цахим болгосон болоод томуугийн дэгдэлттэй холбогдуулан төрийн албан хаагчдыг цахимд шилжүүлэх асуудал яригдана гээд байв.
14.00 цагт: “Ган зам” паласт: ЗТХ-ийн сайд С.Бямбацогт сайдын нэрэмжит тэтгэлэгт тэнцсэн, зам, тээврийн мэргэжлээр идэвх, санаачилгатай, үр дүнтэй суралцаж буй оюутнуудад батламж гардуулна. Утас: 8510-0098, 8805-7167.
-“Эдийн засгийн ногоон шилжилт” төслийн ногоон бизнесийг хөгжүүлэх “Хурдасгуур” хөтөлбөрт хамрагдах бичил, ЖДҮ болон жижиглэн худалдаа эрхлэгч нарыг бүртгэж эхэллээ.
-БНХАУ-ын Манжуур хотод ОХУ, Монгол, БНХАУ-ын аялал жуулчлалын чуулган эхэлнэ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.