"Тавантолгой түлш" ХХК хоёр ажилтандаа 4.8 тэрбум төгрөг шилжүүлжээ

Нүүрсний хулгайн хоёрдугаар шатны гурав дахь өдрийн сонсгол үргэлжилж байна. Үдээс өмнөх сонсголоор "Тавантолгой түлш" ХХК-ийн худалдан авахтай холбоотой асуудлуудыг сөхлөө. Тус компани хоёр ажилтандаа 4.8 тэрбум төгрөгийг хувийн данс руу нь шилжүүлж байсан нь тогтоогджээ. Уг хэсгийн асуулт, хариултаас хүргэе.
Б.Энхбаяр сайд: Нийт 4.8 тэрбум төгрөгийг хоёр ажилтан руу ийм их хэмжээний мөнгийг шилжүүлээд байдаг юм бэ? Энэ мөнгийг аваад байгаа О.Жавхлан ирээгүй байна. Ерөнхий нягтлангаас асууя. Яагаад өөрсдийн ажилтнууд руугаа мөнгө шилжүүлээд байсан бэ?
Тавантолгой түлш ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан П.Амарцэцэг: Тулгабат, О.Жавхлан нар тухайн үед хилээр оруулж ирж байгаа барьцалдуулагчийн гаалийн бүрдүүлэлтийг хийдэг байсан. Гаалийн бүрдүүлэлттэй холбоотой мөнгө энэ хоёрын данс руу ордог байсан. Тэгээд дараа нь гаалийнхаа бүрдүүлэлтийн маягтаар тооцоогоо хаадаг байсан. Эд нар бүгд гаальд тушаасан анхан шатны баримтаараа нотлогдож байгаа.
Б.Энхбаяр сайд: Үгүй ээ, танай компани худалдах худалдан авах гэрээний хүрээнд ААН-ээс барьцалдуулагчаа аваад байгаа. Яагаад тэр компанидаа бус ажилтандаа мөнгө шилжүүлсэн юм бэ? Энэ мөнгийг өөр зориулалтаар ингээд байгаа юм бэ? сэжигтэй асуудал болоод байна. Таны тайлбар тохирохгүй байна. Танайх барьцалдуулагчаа угаасаа гэрээгээр хийдэг байхгүй юу?
Тавантолгой түлш ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан П.Амарцэцэг: 2019 онд бол БНХАУ-аас оруулж ирж байсан. Хил дээр Тавантолгой түлш ХХК-ийн нэр дээр орж ирэхэд нь тэнд гаалийн бүрдүүлэлт, гаалийн татварыг төлдөг байсан. Манай ажилчид тэнд очоод мөнгөө бэлнээр төлөөд анхан шатны баримтаа бүрдүүлээд явдаг байсан.
Б.Энхбаяр сайд: Танай барьцалдуулагч авах гэрээ хийчихсэн байхад тэр компани чинь гаалийн бүрдүүлэлтээ хийдэггүй юм уу. Танай ажилтан яагаад тэнд очиж давхар мөнгө шилжүүлээд байгаа мэтээр мөнгө гаргаад байгаа юм?
Тавантолгой түлш ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан П.Амарцэцэг: Хил хаалттай ковидын үед явагдаж байсан. Гэрээг БНХАУ-ын компанитай хийсэн. Гаалийн бүрдүүлэлт нь "Тавантолгой түлш" ХХК гэдэг нэр дээр орж ирж байгаа. Тэгэхээр манай ажилтан очиж байж гаалийн бүрдүүлэлт хийдэг байсан үе.
Б.Энхбаяр сайд: Ийм санхүүгийн схем байдаг юм уу шинжээч ээ... Би сайн мэдэхгүй байна.
Шинжээч: Ажил үүргийн чиг үүргийн хуваариар иймэрхүү гүйлгээг тодорхой хэмжээнд хийж болно. Гэхдээ эдгээр хүмүүсийн данс руу шилжүүлсэн мөнгийг цааш нь хөөн шалгахад тодорхой хэмжээний мөнгийг хувийн хэрэглээнд зарцуулсан байсан нь баримтаар нотлогдож байгаа.
Б.Энхбаяр сайд: За, үүнийг хуулийн байгууллагад нэмж шалгуулах асуудал болж байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ нягтлан хүүхэн ер нь яг нягтлан бодогч хүн мөн юм болов уу? Естой жинхэнэ тэнэг хүнд таарсан хариулт л өгөөд байх юм. Гөлөг төөрүүлнэ л гэж энэ байхдаа зайлуул. Үндэсний аудит ч гэсэн дээ ийм байхад зөрчилгүй гэдэг дүгнэлт өгөад байдаг ёстой гайхамшиг л юм даа.
Таван Толгой түлш ххк - нь санхүүгийн шилдэг программтай гэмээр.Гэтэл хил гаалийн тооцоог ЦАХИМаар хиймээр юм Ер нь Санхүүгийн программ арван сая төгрөг дотор багтанадаа
Тэгсэн чинь юу гэсэн бэ? Арай 40.0 саяыг нөхрийнхөа хадгаламж руу шилжүүлчихсэн гээгүй биз. Ккк. Алдгийн байна.
Энэ улсын хэдэн хувь нь хулгайч юм бэ ер нь???
Баавар бол 99% гэсэн хүмүүс зөвшөөрөхгүй л байна билээ гэхдээ би маш оролцоо тоо гэж бодож байна
ер нь бол хүн бүр боломжоороо хулгай хийдэг улс болсоон. Засаг төр нь оройлж хулгайлаад байгаа бодохоор мөд шударга ёсдэг журам тогтохгүй байхаа
Хулгай хийж чадахгүй хүмүүс нь хоосон үлдэх болж байна уу
Энэ харах царайны хулгайч авгайг нөхөртэй нь хорьж хөрөнгийг хураах хэрэгтэй
Нүдний булай хулгайчийг нар нь одоо хууль хүчний байгуулахыг хахуйлдна энгээд хэрэг биш шагнал болж хувьрах л байх энэ ардын нам замарч бн дөө сонгуулиас өмнө шийдэгдэхгүй л байхдаа
Мөнгөөр тоглочих юм аа. Нэг явда-л санаанд орлоо. Зах зээл эхлээд архины хэрэгцээ айхтар ихсэж билээ. Манай хамар хашааны ах эгч хоёр картын бараанд очерлодог. Архи онцгойлон олны анхаара-лд орно. Олдохгүй. 2 айлд л байх нигуртай. Хэдэн төгрөгтэй болохоороо тэднийх рүү явдаг. Нэг нь завод архи зардаг нэртэй. Нөгөөх нь найрка үйлдвэрлэдэг. Тэгээл ах байгаа мөнгөө аваа-л архинд явах гэнэ. Эгч хориглоно. Чи байж бай. Би яваад ирье. Хэн гуай намайг танина. Гүй ээ би яваад ирье. Хоорондоо маргалдан энэ нь улмаар хэрүүл болон өргөждөгсөн. Сүүлд мань ах архинд найгүй орсоон, зайлуул.
АНын нийслэлийн төлөөлөгчид өө Батбаясгалан огцруулаачээ
Наад ичих булчирхайгүй хулгайч нараасаа хохиролоо 3 нугалж төлүүлээд шоронд нь явуулаач бүр гэр бүлээрээ шүү бүр хүн танихаа больчихсон байсан улсууд шүү дзз
Хулгай хийж чадаагүй ард түмэн яах вэ мөн этт толгойн хувьцааг ард түмэн өгөхгүй бас өөр тииш нь авч хулгай хийхнэ байна шүү одоо тийм юм байхгүй ард түмэн ашгаа өөрснөө авъяа
энэ авгайг нѳхѳртэйгийн хамт шоронд хийж байгаад сайн шалгаачээ баахан худал баримт бүртүүлсэн байгаа бүх хѳрѳнгийн хурааж ялын ѳг