Нийгмийн
Туул голын мөс цөмөрч, хоёр машин суусныг татан гаргажээ

Улаанбаатар хот, Налайх дүүрэг нэгдүгээр хороо, “Их ам” гэдэг газар Суудлын автомашин Туул голын мөсөнд цөмөрч суусан байдалтай байжээ. Энэ талаар арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн 03:10 цагт онцгой байдлын газарт дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн У-ын Тоёота приус-30 загварын суудлын автомашин, иргэн Б-ийн Мини күүпер загварын суудлын автомашинууд “Туул” голын мөсөнд цөмөрсөн суусан байсныг алба хаагчид татан гаргажээ.
Иргэд, жолооч та бүхэн гол мөрөнг тээврийн хэрэгсэлтэй гатлахдаа анхаарал болгоомжтой байхыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.