Нийгмийн
Х.Баттулга нүүрсний сонсголд оролцох боломжгүй гэжээ
Нүүрсний хулгайн Хянан шалгах түр хорооноос нүүрсний хоёрдугаар шатны сонсголын сүүлийн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг гэрчээр дуудсан. Гэвч өнөөдрийн нүүрсний сонсголын ирцийн мэдээллийг танилцуулахад Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг сонсголд оролцох боломжгүй болсныг мэдээллээ.
Түр хорооны алжы алба хэлэхдээ "Бидэнд мэдэгдэх хуудсыг цахимаар хүргүүлсэн. Түүний өмгөөлөгч Д.Пүрэвбаатар 2023 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр "Миний үйлчлүүлэгч Х.Баттулга нь 2023 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн УИХ-аас зохиож буй нүүрсний сонсголд гэрчээр дуудагдсан. Гэтэл гадаад томилолтоор яаралтай явсан тул энэ хугацаанд амжиж очихгүй болохыг мэдэгдэж байна" гэлээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гэмтэн болохоороо ирэхгүй байгаа м