"УБТЗ-ынхан өөрсдөө үерт урссан замаа л засдаг байхад цэргүүдийн барьсан төмөр замыг баталгаатай гэж бодохгүй байна"

Нүүрсний сонсголын сүүлийн өдрийн гэрчүүд ярьж байна. Гэрчүүд Төмөр зам тойрсон сэдвийг сөхөж буй.
Г.Ганболд гишүүн: 11.8 хувийг л төр оролцож хийсэн байгаа юм. Зэвсэгт хүчнийхэн юу ч үгүй юм чинь хийсэн ажлынхаа 50 хувьтай тэнцэх мөнгөөр техник төхөөрөмж худалдан авсан байна. Ямар ч инженерийн туршлагагүй хүмүүс. Энэ төмөр замыг баталгаатай бүтээн байгуулалт болсон гэдэгт хэн баталгааг нь хангаж өгөх вэ? Танай анги нэгтгэлд төмөр замын мэргэжилтэй байсан бэ? Монголд өмнө нь төмөр зам тавьж байсан түүх бараг байхгүй. УБТЗ-ынхан өөрсдөө үер усанд гэмтсэн далангаа засдаг болохоос танай доор тусгай зөвшөөрөлтэй нэг ч компани тухайн үед байгаагүй. Араас нь хөөж байж тусгай зөвшөөрлийг нь өгсөн. Хэн энийг хүлээж авсан бэ? Цэргүүдийн хийсэн 11.8 км дотор шууд худалдаж авсан 60 тэрбумын техник байгаа юу? цаашдаа яаж ашиглах юм.
Барилга инженерийн цэргийн удирдах газрын дарга Д.Жаргалсайхан: Манай зэвсэгт хүчин энхийг сахиулах ажилд оролцдог. Монгол Улсын аюулгүй байдлыг хангаж буй маш том айл. Социализмын үеийн томоохон бүтээн байгуулалтыг хийж байсан. Тэр ч үүднээсээ мэргэжилтэй ажиллах боломжтой. Тэр утгаараа хариуцсан ажлаа чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг. Техникийг шууд гэрээ байгуулсан гэж яриад байна. Үгүй. Засгийн газраас ажлын хэсэг гарсан. Засгийн газрын ХЭГ-ын дарга эхэлж, дэд ажлын хэсэг гаргасан. Хууль хяналтынхан, мэргэжлийн байгууллагууд хамтарсан. Хараа хяналтгүйгээр шууд гэрээ байгуулсан юм байдаггүй. Нэг ширхэг хадаасыг ч ажлын хэсгээр оруулж байсан. Материаллаг бааз сайжирч, төмөр зам барьж чаддаг болсон. Нэг ч гадаад хүн ажиллаагүй, монголчууд өөрсдөө хийж чадсанаар бид нар бахархдаг. Тэр үүднээс Дархан чиглэлийн авто зам, Ханги чиглэлийн төмөр зам зэрэг Монгол Улсын стратегийн томохон ажлуудад зэвсэгт хүчинд санал тавьж оролцуулж байгаа.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
УБТЗ- ын гол замын хойд хэсгийг генерал Воасовын удирлагад байсан цэргүүд( урвагч статустай ) барисан, БАМ - ын ТЗ - ыг оюутанууд голдуу барисан. Ганболд гишүүн хүмүүсийн бүтээн байгуулсан байгууламыг миалаад баймааргүй байна. Өөрөө юу бүтээсэн хүн бэ? Ямар хууль санаачилсан бэ?
Bayankhongor zasag darga bsan hvn bn, Jargalsaihan