Нийгмийн

Мазаалай баавгайг үндэсний бахархалт амьтнаар зарлалаа

Засгийн газрын тогтоолоор мазаалай баавгайг үндэсний бахархалт амьтнаар зарлажээ. Манай улсын хувьд 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбоотойгоор үндэсний бахархалт амьтнаа ийн зарлаж байгаа аж.

Мазаалайн тоо толгой манай улсад нийт 52 бүртгэлтэй байгаа юм. Ерөнхийлөгчийн санаачилгаар мазаалай баавгай хамгаалах цогц арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг өнгөрөгч есдүгээр сард байгуулсан юм.

Ажлын хэсгийн хуралдаанаар мазаалай баавгайг хамгаалах үндэсний хөтөлбөрийг эцэслэн баталжээ. Мөн жил бүрийн хоёрдугаар сарын 28-ныг “Мазаалай баавгайн өдөр” болгохоор хэлэлцэж байдаг.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
12 сар 21, 2023 16:54

Монголын панда юм биз дээ

Зочин
Зочин
12 сар 21, 2023 17:30

Уг нь Монгол морь Монголын бахарх�##�т амьтан байх гэж боддог. Цөөрсөн болохоор нь ингэж шийдсэн юм болов уу даа.

Холбоотой мэдээ

Back to top button