Нийгмийн

Үс засуулбал эрч хүч ихэснэ

БИЛГИЙН ТООЛЛЫН 10 2023.12.22 / БААСАН ГАРАГ ӨВЛИЙН ДУНД ХӨХ ХУЛГАНА САРЫН ХОЁР ХАР ХӨХ БАР ӨДӨР

  • Үс засуулвал: Эрч хүч ихэснэ
  • Наран ургах, шингэх: 08.39-17.02
  • Барилдлага: Үл тохирох
  • Суудал: Мод

Аргын тооллын 12 сарын 22, Сугар гараг. Билгийн тооллын 10, Шийдэм одтой, хөх бар өдөр. Өдрийн наран 8 цаг 39 минутад мандан, 17 цаг 2 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Өвлийн туйл, хүйтний ес (12ц 55м) эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button