УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ж.Ганбаатар иргэдийг тайвшруулснаас хойш 11 хоног өнгөрлөө, юу ч өөрчлөгдсөнгүй

Өнгөрөгч есдүгээр сарын сүүлээр ОХУ газрын тосны зарим бүтээгдэхүүн болон шатахууны экспортоо тодорхой улсуудад хязгаарласан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсад ч шатахууны импорт хязгаарлалтад орох вий гэх болгоомжлол үүсэх болсон. Харамсалтай нь, энэхүү болгоомжлол бодит байдал болж хувираад удаж байна.

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар арванхоёрдугаар сарын 11-нд “Шатахуун тасалдаж, иргэдэд хүндрэл учруулж байгаад хүлцэл өчье” хэмээсэн.

Гэвч тэр өдрөөс хойш бүтэн 11 хоног өнгөрчихсөн ч, шатахуун хэвийн болоогүй хэвээр. Харин “шатахуун энэ сарын 18-нд хэвийн болчихно” гэсэн хугацаа нь даруй тав хоног хэтэрчихлээ. Улмаар арванхоёрдугаар сарын 18-нд Ж.Ганбаатар сайд дахиад "Шатахуун, дизелийн хангалт байгаа ч түгжрэлд түгээж хүрэлцэхгүй байна" гэж хэлсэн байдаг.

Бодит байдал дээр иргэд “АИ92 байхгүй хэрнээ АИ95 байдаг. 100 мянган төгрөгөөр авсан бензинээр 100 км л явж байна. Гурав дөрвөн цаг дугаарлаад ч шатахуун авч чадалгүй харьж байна” гэхчлэн бухимдсаар байна.

АИ-92 шатахуунаар машинаа цэнэглэх хүсэлтэй иргэд ШТС-ууд тойрч явсаар олохгүй эсвэл авч чадахгүй хэвшил тогтоод удлаа. 

Салбарын сайд Ж.Ганбаатар дахин ам нээгээгүй. Таг чиг.

Бодит амьдралаас өөрөө аль хэдийнэ тасарсан мөртөө шатахууны нөөцийн талаарх хэдэн тоо цээжилж хэлчхээд чимээ имээгүй суух болсон. "Бид түүхэндээ байхгүй их шатахуун авч хадгалсан. Манай улсын хэрэглээ эрс өссөнтэй л холбоотой" гэж яриад өөрийгөө өмөөрсөн. Түүнчлэн АИ92-ийн үнэ нэмэгдвэл ажлаа өгнө гэсэн байдаг. Тэгвэл түүнийг огцрох хэмжээнд асуудал хүндэрчхээд байна.

Түүний ажлыг Эрчим хүч, Зам тээврийн яамныхан хийж явна. Тодруулбал, тээвэр, шатахуун, эрчим хүчтэй холбоотой асуудлаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар нар яаралтай томилолтоор өчигдөр өглөө ОХУ-руу явсан. Тэд ямар мэдээлэлтэй ирэхээс нөхцөл байдал шалтгаалахаар байна.

Өчигдөр байдлаар "ОХУ-аас 840 воган шатахуун гарсан замдаа яваа, Сүхбаатар өртөөнөөс Улаанбаатар чиглэлд 100 гаруй воган ирж яваа бөгөөд татан авалтыг хурдасгасан" гэж АМГТГ-аас мэдээлсэн.

Энэ шатахуунууд хэзээ ирж, нийслэлчүүдийн нурууг тэнийлгэх вэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 22, 2023 11:45

�######�аа

Зочин
Зочин
12 сар 22, 2023 12:35

Энэ луйварчин новш чихрийн ченж хийхдээ л толгой нь хүрэх байх. Сайд хийх толгой үгүй новш бус уу

ЗочинИргэн
ЗочинИргэн
12 сар 22, 2023 12:48

Эрүүл мэндэд сн шүү хэд хоног ч гэсэн �##�хаад ав даа . Үнэгүй �##�хах нь эрүүл мэнддээ оруулах хамгийн том хөрөнгө оруул�##�т болой . Энэ цаг үе ингэж л таарчээ .Өөр арга бгаа гэжүү .

Зочин
Зочин
12 сар 22, 2023 13:01

Ийм хогийн шаар наймаачинг бид сонгосон одоо хохь нь....

Зочин
Зочин
12 сар 22, 2023 14:47

Энэ хүний тодгой хүрэхгүй бхад хөөрхийг чи ёайд бол гээд тавьцийм биш үү �######�уул хэдэн чихэр л хооронд нь нэмж хасаж чаддаг юм бна

Зочин Ганбаа ах
Зочин Ганбаа ах
12 сар 22, 2023 20:37

Энэ нэг гүлдийсэн юмыг �######�уулаад Чад�##�тай чадвартай дараа үеийнхэнд суудлаа тавьж өгөөч Ямар ч зангарага байхгүй зүгээр л нэг дамчин

Зочин
Зочин
12 сар 22, 2023 21:44

Худ�##�ч

Зочин
Зочин
12 сар 23, 2023 09:43

Энэ сэтгүүлч зөв бичжээ. Ийм худ�##�ч, оюуны бядгүй, мэдлэггүй, ёс зүйгүй, шун�##�ын бирдүүдээр УИХ, Засгийн газар, Төрийн �##�ба бүрдсэн болохоор тэдний амнаас гарсан хий болгон нь Үндсэн хууль зөрчиж, гаргасан шийдвэр болгон дарангуйллыг ард түмэнд амтагдуулж, амьдр�##�ыг нь сүйрүүлж байна. Зээлээр авсан машинаар амьдр�##�аа з�##�гуулдаг айл олон. Тэдний зээлийн хүү, зээлийн төлбөр, амьдр�##�ын өртөгийг Нямбаатар өгөх үү. Үгүй шүдээ. Зориуд мөлхүүлж байгаад сонгуулиар машины хязгаарыг болиулж, бас бензиний хэдэн төгрөг өгч сан�##�ыг нь худ�##�даж авна. Ингээд л төрийн эрх МАН ын гарт орж, ард түмний дарангуйл�##� 12 жил үргэлжлэх болно.

Зочин
Зочин
12 сар 24, 2023 00:10

Улс биш бензин импортлогч худ�##�ддаг компаниуд л мэддэг шүү дээ.тэдэнд мөргө

Холбоотой мэдээ

Back to top button