Нийгэм мэдээ

АНУ руу шууд нисэх эхний бэлтгэл ажлыг ирэх нэгдүгээр сард хангана

Монгол-Америкийн хооронд үйлдэх шууд нислэгийн бэлтгэл ажлын хүрээнд ЗТХ-ийн сайд С.Бямбацогт АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган нар өчигдөр уулзалт хийж, ажлаа эрчимжүүлэхээр тохиролцсон байна.

Элчин сайд Ричард Буанган "Монгол-Америкийн хооронд үйлдэх шууд нислэгт бэлтгэл хангахтай холбоотойгоор хоёр талын ажлын хэсэг хүчин чармайлт гаргаж, богино хугацаанд үр дүн гаргаж ажиллаж байгаа. Шууд нислэг үйлдэхтэй холбоотой асуудалд АНУ-ын талын байр суурь бэлэн" гэв.

Боловсон хүчин бэлтгэх ажлыг 2024 оны эхний улиралд багтаан зохион байгуулж, нийт 16 хүнийг АНУ-д сургахаар талууд тохирчээ.

АНУ-ын Холбооны нисэхийн захиргаанаас явуулах аудит шалгалтын цаг хугацаа, баг бүрэлдэхүүн зэрэг асуудлыг нарийвчлан тусгасан ажлын төлөвлөгөөг ирэх оны нэгдүгээр сард багтаан тохиролцож, санамж бичиг байгуулахаар болсон байна.

Ингэснээр Монгол-Америкийн хооронд шууд нислэг үйлдэх эхний бэлтгэл ажил хангагдах аж.

Монгол Улсаас АНУ руу шууд нислэг үйлдэх хэлэлцээрийг энэ оны есдүгээр сард баталжээ. 

Эх сурвалж: ЗТХЯ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зөөз
Зөөз
12 сар 22, 2023 12:04

9-р сард гэрээ хийгээд 1-р сард нисдэггүй юм. Энд т�##� т�##�ын олон хүний олон жилийн уйгагүй зүтгүүрийн хөдөлмөрийн үр шим байгаа шүү

Холбоотой мэдээ

Back to top button