Киев: ОХУ нийтдээ 7,400 пуужин, 3,700 дроноор халдсан
Дайн эхэлснээс хойш ОХУ нийтдээ 7,400 пуужин, 3,700 дроноор халдсан гэж Киев пүрэв гарагт /2023.12.21/ мэдээлсэн байна. Тус улсын Агаарын цэргийн хүчний төлөөлөгч Юрий Ихнат телевизээр үг хэлэхдээ агаарын хүчин пуужингуудын 1600-г, дронуудын 2900-г устгасан гэжээ.
Дронтой харьцуулахад пуужинг устгасан хэмжээ бага байгаа нь дуунаас хурдан баллистик пуужин харвасантай холбоотой гэж Ихнат хэлсэн юм. Мөн барууны орнууд “Patriot” зэрэг орчин үеийн агаарын хамгаалалтын системийг дайн эхлээд нилээд хугацаа өнгөрсний дараа Украинд өгсөн нь үүнд нөлөөлсөн байна.
ОХУ Иранд үйлдвэрлэсэн хямд үнэтэй Шахед дронуудыг байлдаанд ашиглаж байгаа. Сүүлийн үед Оросын зэвсэгт хүчин Украины энергийн дэд бүтэц рүү халдахдаа тэдгээр дронуудыг хэрэглэх нь нэмэгдсэн.
Дронуудыг радар илрүүлэхэд хүндрэлтэй, агаарын хамгаалалтын системийн өндөр үнэтэй пуужингаар устгахад хэт их зардал шаардах асуудал Украинд тулгарч байсан юм. Харин одоо Украин машин дээр суулгасан пулемёт ашиглан Шахед дронуудыг утгаж байгаа аж.
Ихнат “Бид гар буу, автомат буу гэх мэт олж болох бүх зүйлээр буудсан. Тэгсэн ч гэсэн дроныг устгах нь амаргүй байсан, маш нарийн ажиллагаа учраас сайн бэлтгэх хэрэгтэй” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ худ�##�, оху-д ийм олон дрон пуужин байхгүй гэсэн дээ. Бас украин бүгдийг устгаж байгаа. Яахаараа нэвтэрсэн байх бил ээ? Украйны сайтуудыг үз, худ�##� юм бичвэл чи өөрөө хохирно. Украины т�##�ын хүмүүс чамайг харж үзэхгүй л болов уу
Орос л пуужин дроноор довтлоод Украйн зүв зүгээр суугаад байгаан байна л даа