Нийгмийн

Агаарын шилэн кабель эзэмшигч иргэн, хуулийн этгээдийн анхааралд

“Нийслэлийн орон сууцны корпорац” ХК-ийн захиалгаар Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 1-ээс 10 дугаар байрнуудыг буулгах, дахин барилгажуулах төслийн гүйцэтгэгчээр “Мөнх ариун булаг” ХХК шалгарч, төслийн ажил үргэлжилж байна.

Энэ хугацаанд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 1-ээс 10 дугаар байр хооронд болон тэдгээрийн барилгын ажил гүйцэтгэх талбайд хамаарах гэрэлтүүлгийн шонгоор харилцаа холбооны кабель татагдсан байх тул уг байрлалд өөрийн өмчлөл, эзэмшлийн харилцаа холбооны кабельтай иргэн, хуулийн этгээд “Мөнх ариун булаг” ХХК /99984457/-тай холбогдож, Харилцаа холбооны тухай хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллана уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button