ТОЙМ: Таван өдрийн сонсголоос онцлох найман гэрч

Нотлох баримтыг шинжлэн судлах Нүүрсний нээлттэй сонсголын хоёр дахь үе шат тав хоног үргэлжилж дууслаа. Сонсгол энэ сарын 18-22-ны хооронд болов.
Нүүрсний сонсголын онцлох гэрчүүдийг тоймлон хүргэж байна.
Эхний өдөр: ҮСХ-ны дарга Б.Батдаваа ба түүний эхнэр
Эхний өдрийн /2023.12.18/ онцлох гэрч ҮСХ-ны дарга Б.Батдаваа болон түүний эхнэр Ц.Амгалан нар байв.
Ц.Амгалангийн хамаарал бүхий компаниуд нэг сая тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан гэгдэв.
- Аранзал алаг
- Эко глобал ложистикс
- Шанхын хэц
- Дэлгэр цагаан овоо
- И коммодитс монголиа интеллижент ложистикс
- Хансахиус
- BB транс
487 ААН-ээс 246 тээвэрлэгч нь 52,030 удаагийн тээвэрлэлтээр нийт 5.2 сая тонн нүүрсийг улсын хилээр гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан. 5.2 сая тонн нүүрсний 25%-ийг ҮСХ-ны дарга Б.Батдаваагийн эхнэрийн хамаарал бүхий компани гаргасан тухай мэдээлэл.
Шинжээч ба Б.Батдаваа: Түүний хадам аав Цэрэнпүрэв Эрдэс баялаг, эрчим хүчний яамны ТНБД-аар ажиллаж байсан. ҮСХ-ны дарга Б.Батдаваа нь Гаалийн ерөнхий газрын дарга Баатарын хүү. Улсын бүртгэлийн нэгдсэн архиваас төрсөн эцэг нь ГЕГ-ын дарга асан Баатар гэдэг хүн мөн гэдгийг файл хэлбэрээр ирүүлсэн тухай дурдав. Гэвч шинжээчийн мэдээллийг Б.Батдаваа өөрөө үгүйсгэж ам нээсэн. Тэрбээр, Мэдээллээ сайн нягтлаарай гэж хүсье. Би мэдээ орсон цагаасаа л Батмөнхийн Батдаваа байсан. Миний аав 2002 онд зам тээврийн ослоор нас барсан. Шаардлагатай гэвэл аав, ээжийнхээ зургийг үзүүлэхэд бэлэн байна. Миний эцэг эхийг хүндэтгэнэ үү хэмээсэн юм.
Тэрбумтан гэр бүл: Өнгөрөгч 2022 оны зургадугаар сард ЭЦА, АТГ-ынхан Б.Батдаваагийн гэрт нэгжлэг хийхэд 250 мянган ам.доллар олдож байв. Гэвч их мөнгө биш хэмээн томорч байсан. Тэдний гэр бүлийн орлого ХОЁР тэрбум. Таван орон сууц хоёр машины зогсоолтой, эдгээр нь 1.3 тэрбум төгрөгийн үнэлгээтэй. Дансандаа 5.2 тэрбум төгрөгтэй шинэ үеийн баячуудын нэг.
Б.Батдаваагийн асуудлын хажуугаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн нэр дуулдсаныг доорх байдлаар товчлон хүргэе. Өөрийнх нь зургаа, зөвлөхийнх нь дөрвөн компани нүүрс зөөж буй тухай дурдагдав.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн өөрийнх нь: “Шанх транс” ХХК, “Шанх ложистик“ ХХК, “Тип транс” ХХК, “Галбус” ХХК, “АВН малт” ХХК, “Баялаг ложистик транс” ХХК, зөвлөх Ш.Мөнхцэцэгийнх нь: “Эм жи өү транс” ХХК, “Мөнхцаст транс” ХХК, “Энхдэлгэр говь” ХХК, “Зүүн Хөхий” ХХК нүүрс гаргажээ.
Хоёр дахь өдөр: ЭТТ ХК-ийн мэргэжилтэн Б.Серикжан
Хоёр дахь өдрийн /2023.12.19/ онцлох гэрч ЭТТ ХК-ийн Маркетингийн газрын ахлах мэргэжилтэн асан Б.Серикжан байв.
Тэрбээр ЭТТ ХК-ийн үнэ тогтоолтод зах зээлээс илт багаар тооцоолол гаргасан болон хөнгөлөлт үзүүлдэг байсан асуудлыг эзнээр нэрлэгдэж асуугдлаа.
Гэхдээ “Би үнийн тооцоолол хийдэг байсан болохоос биш үнэ тогтоодоггүй байсан” хэмээх байр суурин дээр байв.
Улмаар 2021 оны тавдугаар сарын 17-ны өдөр батлагдсан. ТУЗ-ийн 21-р тогтоолын хүрээнд тэнд заасан аргачлалын дагуу улирал тутмын үнийн тооцоолол хийдэг байсан. Түүнээс биш надад тэр компанид ийм хөнгөлөлт үзүүлэх боломжтой юм байна гэх зэргээр дураараа хандах эрх мэдэл байгаагүй. Тогтоолд заасан аргачлалын хүрээнд тооцоолол баталгаажуулж, хариуцсан дарга нараараа батлуулдаг байсан гэхчлэн ярилаа.
Гурав дахь өдөр: Байгууллагынхаа данснаас нөхрийнхөө хадгаламж руу хумслагч П.Амарцэцэг
Гурав дахь өдөр /2023.12.20/ Тавантолгой түлш компанийнхны идэж уусан асуудал яригдав.
Энэ өдрийн онцлох гэрч тус компанийн Ерөнхий нягтлан бодогч П.Амарцэцэг байв.
Тэрбээр байгууллагын данснаас нөхөр Ө.Ууганбаярынхаа хадгаламж руу мөнгө шилжүүлжээ.
Мөнгө шилжүүлсэн асуудлаа “Санхүүгийн програмыг сонгон шалгаруулахад тендер зарлах шалгуур өндөр байсан. Худалдан авалтын материал, үнийн харьцуулалтыг оруулсан бол 40 сая гэж өндөр үнэтэй байсан. Тэгээд аргагүйн эрхэнд санхүүгийн бүртгэлээ хийхийн тулд програм авахаар болсон. Үнэхээр авах програм тэр үед 10 сая төгрөгт олдоогүй учраас програмыг авсан” гэж тайлбарлав.
П.Амарцэцэг нь Тавантолгой түлш ХХК-нд 2018-2021 онд ерөнхий нягтлан бодогчоор ажилласан.
Мөн НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Т.Бадамжунайтай холбоотой асуудлыг нэмээд дурдъя. Тэрбээр Т.Бадамжунайн охид болох Б.Оюунзул, Оюунбилэг нартай хамтран ББСБ эзэмшдэг. "Алтан хот" ББСБ-ын үүсгэн байгуулагчид. Эцсийн өмчлөгч нь Б.Оюунзул нь гүйцэтгэгч захирлаар ажиллаж байсан. Үүсгэн байгуулагчаар Ж.Батбаясгалан, Б.Оюунбилэг нар бүртгэлтэй байсан бол одоо Б.Оюунбилэг байна. Гэвч сонсголыг тоож ирсэнгүй тул томоор яригдалгүй дурдагдаад өнгөрөв. Түүнчлэн Утааны эсрэг тэмцэгч Пүрэвхүү “Тавантолгой түлш” компаниас 78 сая төгрөгөөр шагнуулсан нь сошиал орчинд ихээхэн шүүмжлэл дагуулсан юм.
Харамсалтай нь, Тавантолгой түлш компани нэг их наяд төгрөгийн алдагдалтай, 500 тэрбумын өртэй болжээ. Тэгсэн хэрнээ өөрсдөө сая саяар нь урамшуулал нэрээр хувааж авсан нь яригдав. Ингэхдээ ТУЗ-ийн урамшууллыг хавсралтад зааснаар олгохыг гүйцэтгэх захирал зөвшөөрсүгэй гэж тогтоол гаргасан байна. 2022 оны дөрөвдүгээр сарын 4-ний тогтоолоор компанийн 2021 оны үйл ажиллагааны санхүүгийн тайланд Үндэсний аудитын тайлангаар “зөрчилгүй” дүгнэлтийг гаргуулж байжээ.
Дөрөв дэхь өдөр: Х.Баттулга ирээгүй ч, Д.Баясгалан У.Хүрэлсүхийг ярив
Дөрөв дэхь өдөр /2023.12.21/ Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын асуудал анхаарал татав.
Эл өдөр “Голомт”-ын Д.Баясгалан биечлэн ирсэн нь онцлох гэрч болов. Харин Х.Баттулга гадаадад байгаа шалтгаанаар сонсголд ирсэнгүй.
Б.Энхбаяр “Д.Баясгалан бол монголын төрийг, хууль, шүүхтэй нь худалдаад авчихсан гэж итгэдэг, түүндээ эрддэг хүн” гэж олон нийтэд онцгойлон танилцуулсан юм.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233 км төмөр замын ажлыг 2019 онд Д.Баясгалангийн “Бодь интернэшнл” ХХК-д тендергүйгээр шалгарч гүйцэтгэсэн. Үүнийг нь төр 1.3 тэрбум ам.доллараар санхүүжүүлж, үүний 895 сая ам.долларыг нь “Эрдэнэс тавантолгой” ХК-аас нүүрсээр төлөх оффтейк гэрээнүүдийг байгуулсан. Улмаар бүх гэрээнүүдийг нь улсын нууцад оруулсан байдаг.
Хамгийн хачирхалтай нь БНХАУ нарийн царигтай атал Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг өргөн царигаар тавиулсан. Өдгөө Гашуунсухайт боомтод хүрээд мухардчихсан. Нүүрсээ хил дээр аваачаад воганоос вагон дамжуулан зөөх, эсвэл машинд ачих ажилтай болчихсон суугаа билээ.
“Бодь интернэшнл” ХХК-ийн дөрвөн гэрээ Х.Баттулгын үд улсын нууцад орсон. Тодруулбал,
- Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын 3.6 их наяд төгрөгийн санхүүжилтийн гэрээ,
- “Эрдэнэс тавантолгой” ХК болон “Бодь интернэшнл” ХХК хоорондын нүүрс нийлүүлэлтийн гэрээ,
- Богдхан төмөр замын 2.2 их наяд төгрөгийн санхүүжилтийн гэрээ
- “Эрдэнэс тавантолгой” ХК болон “Бодь интернэшнл” ХХК хоорондын нүүрс нийлүүлэлтийн гэрээ гэсэн нийт дөрвөн гэрээг ҮАБЗ-өөр дамжуулан улсын нууцад оруулсан байдаг.
Х.Баттулга, Д.Баясгалан хоёр хамтарсан компанитай.
“Баян-Исгрийт” ХХК-ийг 2010.08.03-нд “Голомт”-ын Д.Баясгалан, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, “Чоно групп”-ийн эзэн Т.Энхболдсодон, Сингапур Улсын иргэн Билли Лим Син Пау нар хамтран үүсгэн байгуулсан.
Тэд эртнээс халаас нэгтэй хүмүүс. Гэвч сонсголд ирсэн Д.Баясгалан “Х.Баттулга төмөр зам ярихаас жийрхдэгч болчихсон байсан” хэмээн ярьсан билээ.
Тав дахь өдөр: Д.Амарбаясгалан ба “Админерал” ХХК-ийн ах дүү хоёр
Сонсголын сүүлийн өдөр /2023.12.22/ “Админерал” ХХК-ийнхан яригдав.
Ц.Ламжав, Ц.Чулуунзагд нарын хамаарал ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан болох тухай онцолсон юм.
ЭТТ ХК-ийн Бортээгийн уурхайн хөрс хуулалт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс олборлолтын гэрээ байгуулсан МТАС түншлэлийн дөрвөн оролцогч компанитай. Эл дөрвөн компанид хамаг учир зангилаа байгааг анзаарч болно.
“Монголиан контракт майнинг сервис” ХХК, “Спейшлмайнинг сервис” ХХК, “Таван хур” ХХК, “Админерал” ХХК гэсэн дөрвөн компанийн МТАС нэгдлийг 700 тэрбум төгрөгийн тендерт хууль бусаар шалгаруулсан.
Бортээгийн уурхай бол 2012 онд 3.7 их наядын үнэлгээтэй, 2023 онд 404 их наядын үнэлгээтэй нүүрстэй хоёр дахь том орд гэж тодорхойлогдсон. Энэ том ордын нүүрсийг баяжуулах, худалдах, олборлох монополь эрхийг 700-хан тэрбум төгрөгийн тендерээр МТАС нэгдэл дор дөрөвхөн компани авчихсан байгаа юм.
Энэхүү дөрвөн компанид ямар хүмүүс үүрлэж, хэрхэн схемжсэнийг доорхоос харж болно.
Нэг. “МОНГОЛИАН КОНТРАКТ МАЙНИНГ СЕРВИС” ХХК нь: хөрс хуулалт, нүүрс олборлолт 70 хувь, нүүрс борлуулалт 30 хувийг хариуцдаг. Тус компанийн үүсгэн байгуулагч нь "Хишиг арвин индустриал" ХХК. Эцсийн өмчлөгч нь Б.Хишигдорж, Х.Батхишиг нар бүртгэлтэй. "Хишиг арвин индустриал" ХХК-ийн охин компани.
Хоёр. "СПЕЙШЛМАЙНИНГ СЕРВИС" ХХК нь:өрөмдлөг тэсэлгээг 100 хувь хариуцдаг. Үүсгэн байгуулагч нь Батбаярын Баттулга. Баттулга нь УИХ-ын гишүүн асан Батжаргалын Батбаярын төрсөн хүү.
Гурав. “ТАВАН ХУР" ХХК нь: хөрс хуулалт, нүүрс олборлолтын 30 хувь, нүүрс борлуулалтын 10 хувийг хариуцдаг. Эцсийн өмчлөгч Дагвадоржийн Саруултуяа, Дорждалайн Даяндэмэд. 30 хувийн хувьцааг "Тэргэннүүр" ХХК эзэмшиж байна. "Тэргэннүүр" ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Б.Гончигдамба гарди, С.Энхболд, Б.Болд-Эрдэнэ, Б.Баярсайхан, О.Гантулга нар бүртгэлтэй. "Бүргэд транс" ХХК нь: Дагвадоржийн Саруултуяагийн нэгдмэл ашиг сонирхолтой. Үүсгэн байгуулагч нь Павуудайн Самбуу. Эцсийн өмчлөгч нь Дашзэгвийн Дагвадорж. Тэрбээр 80 хувийг нь эзэмшдэг. Д.Дагвадорж нь "Тавантолгой транс" ХХК-ийг эзэмшдэг. Эл компаниараа УИХ-ын гишүүн асан "Ажнай" Д.Бат-Эрдэнэтэй нэгдмэл ашиг сонирхолтой. "Таван хур" ХХК-ийн 40 хувийг "Рейн клауд" ХХК эзэмшдэг. Э.Мөнх-Эрдэнэ, Б.Төмөр, Л.Баярмагнай, Б.Амгалан, Дорждалайн Даяндэмэд нарын таван үүсгэн байгуулагчтай. Эцсийн өмчлөгч нь Болдын Амгалан. Б.Амгалан нь Сангийн сайд Б.Жавхлангийн төрсөн дүү.
Дөрөв. "АДМИНЕРАЛ" ХХК нь: Нүүрс баяжуулалтын 100 хувь, нүүрс борлуулалтын 60 хувийг хариуцдаг. Үүсгэн байгуулагч нь Quzhou Longyuan Trading Co LLd, Хонг Конг Руйшен Глобал Групп ХХК, Моновант ХХК. Эцсийн өмчлөгч Ц.Лхамжав. Гүйцэтгэх удирдлагаар БНХАУын иргэн Хасбаатар бүртгэлтэй банйа. Түүний "Моновант" ХХК-ийн үүсгэн байгуулагч нь БНХАУ-ын иргэн Хасбаатар, Ц.Ламжав нар.Хонг Конг Руйшен Глобал Групп ХХК Хонг Конг улсад бүртгэлтэй. Хувьцаа эзэмшигчид тодорхойгүй. Гүйцэтгэх захирлаар Wang Xuping. 2021.10.04-нд ЭТТ ХК-тай 100 мянган тонн нүүрс борлуулах гэрээ байгуулсан. Quzhou Longyuan Trading Co LLd-ийн хувьцаа эзэмшигч тодорхойгүй. Гүйцэтгэх захирал Zhang Xinzhou. 2021.10.04-нд ЭТТ ХК-тай 100 мянган тонн нүүрс борлуулах гэрээ хийсэн.
Нэмээд: “Моновант” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Ламжавын дүү Ц.Чулуунзагдын нэр дээр хоёр ТББ, нэг компани бүртгэлтэй байна. “Төрөлх Алтай” НҮТББ нь найман үүсгэн байгуулагчтай бөгөөд нэг нь Д.Амарбаясгалан аж.
Дээрхээс Д.Амарбаясгалан, Ц.Чулуунзагдаар толгойлуулсан маш том бүлэглэл байгаа юм биш биз гэх асуултын эхлэл ч болж байна.
Гэвч сонсголд биечлэн оролцсон МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагд “Д.Аманбаясгалан бид хоёрт манай ах Ламжавын Админерал ХХК ямар хамааралгүй. Энэ бол улстөржилт” хэмээн томорч суусан юм.
Зургаа дахь өнцөг: Хамгийн үнэтэй гэрч Б.Ганхуягийг сугалж үлдээв
“Нүүрсний сонсгол”-д оролцож бүх талын бүрэн гүйцэт хариултуудыг өгөх ёстой үнэт гэрч бол Б.Ганхуяг. Гэвч түүнийг сугалаад үлдэв. Үлдээв. Эхний сонсгол дээр түүнийг АН-ынхан оруулах гээд хөөцөлдөөд чадаагүй. Эрх барьж буй МАН, тэр дундаа ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хүсвэл хэнийг ч авчраад сонсож чадах бяртай. Бүтэн нэг жил, нэг сар хоригдож байгаа ЭТТ ХК- ын гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн амыг хангалттай үдэж чадаж байгаа нь илэрхий.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амарбаясг лан чин дараагийн Женко, Жунай төсөл болж бгаа юм биш үү. Эхнэр Бямбасүрэн-ах Лувсандорж-эгч Эрдэнэжаргал-Чулуунзагдын ах Ламжав-Өнөрөөгийн эгч Шүрсувд-Мандахбаярын аав Хархүү нараар компани байгуулж бгаад сүлжээ үүсгэж хулгайн тээвэр, баяжуулах үйлдвэр, орд авсан. 30,0 сая доллар Админерал аар оруулж ирж мөнгө угаасан , Өнөрөөд янз бүрийн мэдээлэл өгч сэвсүүлсэн, Мандахбаяраар хот тойруулж баахан хауз бариулж нүүрсний мөнгөө угаасан юм бна.
Boloogyi deer n' ETT-giin tolgoi company buyu shiidver gargaltad n' udirdamj ugdug EMGL companyd n' uuriin gar khul, negdmel sonirkholtoi Erkhembaatar gej umguulugch, ETT -iin TUZ-iin gishyyn baisan Amarbat 2-goo chikhchikhsen. Ter 2 n' khulgai khiikh shiidveriig udirdamjaar ugyyldeg syljee kharagdaj bna daa. Ter 2-toigoo niileed bad company baiguulsaan geed garaad bailh chin' bilee.
Ганхуяг бие нь муудаад үхчихжээ гэхэд гайхах зүйлгүй!
Ер нь бол тэгэх л байхаа даа...
Амарбаясгалангийн нэр холбогдсон асуудал олны дундя ямар ч Голомт, Ганхуягаас илүү баримттай, хамаарлыг нь тодорхой харуулсан, ямар ч хүнд ойлгогдох том схем харагдсан. Харамсалтай нь мань хүн өөрөө ч, түүний аялдагч нар нь ч шалгуулаад буруу зөвөө тогтоолго гэхийн оронд улаан хамгаалагч лугаа адил миний мэдэх тэр гэж ирээд л өмөөрч буй давалгаа цахимаар битүү дүүрэн явж байна. Амарбаясгалан болон түүний хамаарал л буруугүй бусад нь бүгд буруутай гэх ойлголтыг нийгмийн сэтгэлзүйд хүчээр сэнхрүүлэн суулгах арга сүвэгчилж байгаа нь тэр юм байх. Гэхдээ Монголын ард түмэн юмны наадах цаадахыг ухахтайгаа болсон бөгөөд мань хүний аялдагч нарын тархи угаалтад тийм ч амархан автахгүй гэдэгт итгэл төгс байна. Амарбаясгалаан зүгээр өөрөө очоод шалгуулчих аа. Ганц РД алдаж бичсэн дээр дөрөөллөж өөрийгөө хамгаалаад хэрэггүй
Жунай2 буюу Амарбаясглан гэх МАН ын енбд чин аймаар амьтан бна. 30.0 сая доллар угаачихсан, 2 хоногийн настай цаасан дээр бгаа компаниар Баяжуулах үйлдвэр, Бор тээгийн уурхай авчихсан. Эхнэр Бямбасүрэн- ах Лувсандорж-эгч Эрдэнэжаргал-бусад ах дүү нар- зариг Өнөрөө - Өнөрөөгийн эгч Шүрсувд—Мандахбаярын аав Хархүү -хуульч Эрхэмбаатар сүлжээ мафи үүсгэжээ.
Сонсголын шинжээчийн бодит баримтаар бол. Амарбаясгалангийн гэр бүлийн бүлэг хулгайчид нт ДашзэвэгийнАмарбаясгалан, Амарбаясгалангийн эхнэр Бямбасүрэн, Амарбаясгалангийн төрсөн эх Лувсандорж, Амарбаясгалангийн төрсөн эгч Амарзаяа, МА-ын Намын нарийн бичгийн дарга бөгөөд Амарбаясгалангийн албан тушаал худалддаг нэг жишээ болох Чулуунзагд, түүний төрсөн ах Ламжав нар нийлж Бор тээгийн 44 их наядын нөөцтэй ордыг бүхэлд нь хөрс хуула,х, нүүрсний 60 хувийг худалдахаар хууль бусаар эрх эдэлж нүүрсийг гаальд бүртгүүлэлгүй гаргаж хулгайлж 30 сая доллар завшжээ
Ээээ чаааваааасдааа ОЧИЖ ОЧИЖ АМАРБАЯСГАЛАН ЭХ ОРНОО АРД ТҮМНЭЭ БОДОХ ДААН Ч УХААН АЛГУУДАА ИЙМ Ч ТӨРИЙН ХҮН БАЙХ ГЭЖ ДЭЭЭЭЭЭЭ
Мэдээж Ганхуяг бүгдийг хэлсэн, сонсгол хойшлоод байсан нь гэрчүүд нэрээр дуудагдсан хулгайчдын эхний хэсгийг дуудсан. Бусдыг дараа нь шууд баривчлах биз...
МАН ын гишүүд дэмжигчид та бүхэн нүүрсний сонсголыг үзээ биздэн танай нөхдүүд юу хийснийг харсан байх нөгөө мундаг ерөнхий нарийн бичгийн даргын чинь булай илчлэгдэж байна өмнө нь бас ЖДҮ д холбогдоод гүрийгээд байсан одоо хэн гэдгийг нь мэдэрсэн бол бушуухан удирдах зөвлөлөө хуралдуулж намаасаа хөөхгүй бол 24 оны сонгууль чинь будаа боллоодоо
Жунай2 буюу Амарбаясглан гэх МАН ын енбд чин аймаар амьтан бна. 30.0 сая доллар угаачихсан, 2 хоногийн настай цаасан дээр бгаа компаниар Баяжуулах үйлдвэр, Бор тээгийн уурхай авчихсан. Эхнэр Бямбасүрэн- ах Лувсандорж-эгч Эрдэнэжаргал-бусад ах дүү нар- зариг Өнөрөө - Өнөрөөгийн эгч Шүрсувд—Мандахбаярын аав Хархүү -хуульч Эрхэмбаатар сүлжээ мафи үүсгэжээ.