Гадаад мэдээДЭЛХИЙ

Украин гадаадад амьдарч буй иргэддээ цэргийн алба хаах хүсэлт явуулна

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский энэ долоо хоногт Киев хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр Зэвсэгт хүчин нь нэмж 450-500 мянган цэрэг татах хүсэлтэй байгаа гэдгийг мэдэгдсэн.

Тэгвэл тус улсын Батлан хамгаалахын сайд Рустем Умеров гадаадад амьдардаг 25-60 насны Украин эрчүүдийг цэргийн албанд татаж болно гэж хэлсэн байна. Тэрбээр уг шийдвэрийг танилцуулахдаа урилга мэтээр ярьсан ч дагаж мөрдөөгүй хүмүүст хориг тавина гэж хэлжээ.

Алба хаахгүй бол хориг тавина гэсний дараа Украины Зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгч гадаадад буй иргэдэд цэргийн зарлан илгээх талаар авч үзээгүй гэж хэлсэн байна.

Рустем Умеров

Украины дайн эхлээд 22 сар өнгөрч байгаа, үүнээс харахад цэргийн алба хаахыг хүссэн ихэнх хүмүүс сайн дураараа бүртгүүлсэн байх нь мэдээж. Ийм учраас Украинд шинэ цэргүүд хэрэгтэй байгаа юм.

Өнгөрсөн зун эхэлсэн Украины сөрөг довтолгоо амжилт олоогүй, үүнээс гадна АНУ болон Европын холбооны тусламж царцсан. АНУ-ын Конгресс дэх Бүгд найрамдах намын гишүүд Украин руу илгээх 60 тэрбум ам.долларын тусламжийг батлахаас татгалзаж буй.

Харин Европын холбоонд дэвшүүлсэн Украин руу илгээх 55 тэрбум ам.долларын тусламжид Унгар улсын Ерөнхий сайд Виктор Орбан хориг тавьсан юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-12-23 12:00

За яьж байлдааны ажиллаанд оролцъё

Зочин
Зочин
2023-12-23 12:05
Reply to  Зочин

60 нас хүртэл цэргийн �##�банд татах юм байна.Тэгээд нөгөө цэргүүдээ юу бариулж тул�##�даанд оруулах юм бол.

Холбоотой мэдээ

Back to top button