М.Бадарчийн Спортын арбитрын шүүхэд хандсан хурлын тов хүлээгдэж байна

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд дөрөв давсан 32 бөхөөс допингийн шинжилгээ авсан.
Ингэхэд Монгол улсын арслан М.Бадарчийн шинжилгээнээс Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориглосон жагсаалтад орсон бодис илэрсэн тул уг барилдааны бүх давааг хүчингүйд тооцож, улсын арслан цолыг хурааж, түүнийг Үндэсний их баяр наадмаар барилдах эрхийг 2027 оны долдугаар сарын 12-ныг дуустал дөрвөн жилийн хугацаагаар хассан.
Мягмарын Бадарч 2009 онд сумын начин, 2012 онд аймгийн арслан, 2017 онд улсын харцага, 2020 онд улсын гарди, 2023 онд төрийнхөө наадамд түрүүлж улсын арслан цол хүртсэн үндэсний бөхөөр 13 дахь жилдээ хичээллэж буй тамирчин билээ.
Тэрбээр өнгөрсөн хугацаанд өөрөөс нь сэргээшийн төрлийн бодис илэрснийг илтэд үгүйсгэж байсан ч Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс хуралдаж шийдвэрээ гаргасны дараа "Төрийн наадамд түрүүлнэ гэдэг бол бөх хүн болгонд олдоод байдаггүй ховорхон хувь тавилан билээ харин энэ зүйлийг минь дагаад сэргээш гэх зүйл дагаж гарч ирсэнд туйлын их харамсаж байна.
Би барилдах хугацаандаа улсын наадамд болон, заал танхимын барилдаанд явцын шинжилгээ байнга өгсөөр ирсэн билээ. Мэдээж спорт гэдэг бол шударга өрсөлдөх зарчим дээр тулгуурладаг учир шинжилгээ авах асуудал дээр санал нэг байдаг билээ, харин шинжилгээ авах явц хууль журмын дагуу авсан уу гэдэг дээр миний бие одоог хүртэл итгэл үнэмшил бага гомдолтой байгаа билээ. Мөн олон зүйл нурших илүүц биз тэртэй тэргүй нийгэмд дээрх асуудлууд одоог хүртэл эргэлзээ тээнэгэлзээ дагуулсаар байгааг та бүхэн минь надаар хэлүүлэхгүй мэдэж байгаа билээ.
Иймийн тулд миний бие олон жилийн хүч хөдөлмөрөө хамгаалж, хардах эрхийнхээ хүрээнд дээрх асуудалд цаашдаа нухацтай хандах болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна" хэмээн байр сууриа илэрхийлсэн.
Улмаар М.Бадарч Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын гүүхийн дэргэдэх допингийн давж заалдах комисс-т хандаж, өөрөөсөө сэргээш илэрсэн эсэхийг нягтлан шалгаж, хянан шийдвэрлүүлэх хүсэлт өгсөн байна. Уг холбоо нь спортын төрөл бүрээс томилогдсон арбитрч, шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуульч нараас бүрддэг. Давж заалдах комиссын бүрэлдэхүүнд допингийн 6 арбитрч ажилладаг.
Тодорхой хүрээлэлд яригдаж байгаа мэдээллээр бол М.Бадарчийн хүсэлт гомдлыг Спортын арбитрын шүүх нааштайгаар шийдсэн, Допингийн эсрэг үндэсний төвтэй уулзалт хийсэн бөгөөд ойрын өдрүүдэд эцэслэн шийдвэрлэж танилцуулна. Нөгөө талаас М.Бадарчийг уг гомдлынхоо мөрөөр дээрх шийдвэрийг хүчингүй болгох тул аль хэдийн бэлтгэлдээ орсон гэх мэдээлэл байна.
Харин М.Бадарчааас өөрөөс нь асуухад "Хурал болоогүй байгаа, мэдээлэл өгөхгүй" гэсэн юм. Ташрамд дурьдахад, Монголын олон улсын ба үндэсний спортын арбитраас Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хассан МҮБХ-НҮТББ-н шийдвэрийг эсэргүүцэн гаргасан гомдлыг хүлээн авч хянан хэлэлцээд уг шийдвэрийг хүчингүй болгож байв.
Б.ХАШ-ИЛД















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хангай допинг шаагаад харин мөнгөө сайн төлж золиосонд нь Бадарч явсан юумаа Хатанбаатар Үнэрээ 2 ийн хийж бга ажил шүү дээ
Энэ зочин бол Ангархайн хар тэнэгүүдийн нэг нь бнадоо!
Хол очиж хуц хонхорт очиж мөөр,үхэр минь
Harin thh tank huldeg malnuudiin neg kk
Чи хүн харлуулахдаа сайн юм.Хангай , Санжаадамба нар байнга допингийн эсэргүүцдэг байсан юм. Энэ тэнэг хар өөртөө допинг тавьчихаад гэмгүй царайлах санаатай.Шунал , нэр хүндийн төлөө өөрийгөө золиослосон хүн бол Бадарч
Допинг новш зайлаа бөхөөс
Боловсролгүй, тэнэг хар юмнууд үндэстнийхээ ариун нандин зүйлсийг ингэж л хайр найргүй бузарлаж бгаан даа ! Тэгээд бас ичнэ зовно гэж огт байхгүй, өөрийгээ өмөөрөөд л ба лайтаж өгнөө.....
Ichih bulchirhai bhgui haltaisan har huduunii pisdaanuudad
Арбитрийн шүүхээр Оюунболдод нэг боломж олгосон чинь давраад 2 дохь допингтой хэрэглэчихээр байна дээ.Бадарч бол тэдний л нэг
zass
Бадарч хүчтэй залуу түрүүлэх нь энэ жил байсан ахиж түрүү хүртэх боломжгүй шүү
Түрүү хүртэх 2 хон хүн байгаа батөлзий лхагвагэрэл харж л байгаарай
БАДАРЧ АРСЛАН ДОПИН ХЭРЭГЛЭЭГҮЙ
Ichih nuurgui huduunii haltar ats doping hereglesen ni togtoogdson shuu dee arbitr ch geh shig ene novshiig toohuu tgd
Ene dopingchin bohnii orontsog nuhurt zalilangaar eruugiin hereg uusgej shalgah estoi shu harin ichdeggui ats ve
Ямар гоё мэдээ вэ